Төлбөр төлөх заавар
Та төлбөрөө дараах сувгуудаас сонгон төлж үнэт цаг хэмнээрэй.
Мобиком апликейшн
Та Мобиком апликейшн ашиглан доорх зааврын дагуу хүссэн газраасаа хүссэн үедээ цаг алдалгүй төлбөрөө төлөөрэй. Апликейшн ашиглахад үнэ төлбөргүй.
Та бусдын төлбөрийг төлөх бол өөрийн дугаарыг арилган оронд нь бичиж төлнө.
Мобиком апликейшнд имэйл хаягаа бүртгүүлээд НӨАТ-ын баримтаа шууд авах боломжтой. Мобиком апликейшнд имэйл хаяг холбох заавар ЭНДЭЭС үзнэ үү.
Монпэй апликейшн
Монпэй-р төлбөрөө төлөөд 10%, 5% буцаан олголт аваарай.
Та бусдын төлбөрийг төлөх бол бусдын төлбөр хэсэг рүү орж дугаарыг нь бичиж төлнө.
БУЦААН ОЛГОЛТЫН НӨХЦӨЛ
Дараа болон Хосолсон төлбөрт хэрэглэгчид өөрийн үүрэн холбооны үйлчилгээний төлбөрөө монпэй дансаар төлөөд, төлсөн дүнгийнхээ 10% болон 5%-ийн буцаан олголтыг монпэй дансандаа урамшуулал болгон авна. Энэхүү буцаан олголтын урамшууллаа хэрэглэгч та худалдан авалт болон гүйлгээ хийхдээ ашиглах боломжтой.
Урамшууллын хугацаа: 2023.01.31 дуустал
Та төлбөрөө монпэй апликейшн, эсвэл mobicom апликейшн ашиглан монпэй дансаар сар бүрийн
- 5-10-ны дотор төлөхөд 10%,
- 11-20-ны дотор төлөхөд 5%-ийн буцаан олголтыг монпэй дансандаа урамшуулал болгон авна.
Урамшууллын дэлгэрэнгүй нөхцөлийг ЭНД дарж харна уу.
www.mobicom.mn
Та ЭНД дарж банкны төлбөрийн карт ашиглан 24 цагийн турш онлайнаар төлбөрөө төлөх боломжтой.
Мобот чатбот
Mobicom Facebook хуудасны чатботтой холбогдон төлбөр төлөх болон бусад үйлчилгээ авах боломжтой.
Төлбөр төлөх дансны дугаар
Та өөрийн ашигладаг банкны мобайл банк үйлчилгээг ашиглан гар утаснаасаа төлбөрөө шилжүүлэх боломжтой.
Төлбөрөө төлөхдөө гүйлгээний утга хэсэгт төлбөр төлж буй утасны дугаар эсвэл тухайн дугаарын гэрээний дугаарыг заавал бичээрэй.
QR уншуулан төлбөр төлөх
Төлбөр төлөлтийн НӨАТ-н баримтаа авах:
Мобиком апликейшн
Монпэй апликейшн
Монпэй апликейшн-р хийсэн худалдан авалтын НӨАТ-н баримтаа доорх зааврын дагуу хараарай. 1. Monpay апликейшн Профайл хэсэг рүү орно.
2. Дансны хуулга цэс рүү орно.
3. НӨАТ-ын баримт цэс рүү орж харна
www.mobicom.mn
Та төлбөр төлөлт хийх үедээ өөрийн ашигладаг и-мэйл хаягийг оруулах ба тухайн и-мэйл хаяг НӨАТ-н баримт илгээгдэнэ.
Дансаар төлсөн НӨАТ-н баримт авах
Таны дугаарт бүртгэлтэй и-мэйл хаягт НӨАТ-н баримт илгээгдэнэ.