Монпэй апп -д нэвтэрсэн хэрэглэгч "ТӨЛБӨР" цэсээс өөрийн болон бусдын Мобикомын дугаар, өрхийн интернэт, MNP75 болон VOO үйлчилгээний төлбөрийн үлдэгдлийг шалгах боломжтой.

Өөрийн төлбөр хэсгээс өөрийн дугаарын төлбөрийн үлдэгдэл

Бусдын төлбөр хэсэгт өөр хэрэглэгчийн гэрээ болон утасны дугаарыг оруулж төлбөрийн үлдэгдэл шалгах боломжтой

Өөрийн дугаарын төлбөр шалгах
  1. Монпэй апп руу өөрийн дугаараар нэвтэрч ороод төлбөр цэс рүү орно
  2. Өөрийн төлбөр хэсгээс төлбөр шалгах үйлчилгээг сонгон орно
  3. Таны холбосон үйлчилгээний төлбөрийн мэдээлэл харагдана

Өөрийн дугаарын төлбөрийг шалгахдаа Утасны дугаар бол дугаараа, өрхийн интернэт, VOO гэх мэт бусад үйлчилгээ бол VOO, өрхийн интернэтийн дугаар эсвэл гэрээний дугаарыг оруулан шинээр холбох шаардлагатай.

Бусдын дугаарын төлбөр шалгах
  1. Монпэй апп руу өөрийн дугаараар нэвтэрч ороод төлбөр цэс рүү орно
  2. Бусдын төлбөр хэсгээс төлбөр шалгах үйлчилгээг сонгон орно
  3. Төлбөр шалгах дугаар, гэрээний дугаар, нэвтрэх нэр зэргийг оруулан шалгах дарна

Анхааруулга

  • Өрхийн интернет үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл /HBB  дугаар эсвэл гэрээний дугаараа оруулна/
  • VOO үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл /VOO-н дугаар эсвэл гэрээний дугаараа оруулна/
  • Устсан дугаарын төлбөрийн үлдэгдлийг шалгах боломжгүй
  • Өрхийн интернет болон VOO үйлчилгээний төлбөр шалгах цэс хэсэгт гэрээний дугаараа оруулаад устсан үйлчилгээний төлбөрийн үлдэгдлийг шалгах боломжтой
  • Байгууллагын хэрэглэгч нэг гэрээн дээр олон дугаартай бол нийт үлдэгдлийг харуулна. Зөвхөн тухайн дугаарын үлдэгдлийг харуулахгүй