Монпэй зээлийн гэрээ байгуулах
Та доорх шалгууруудыг хангаснаар монпэй аппликэйшн ашиглан онлайнаар болон үйлчилгээний салбарт өөрийн биеэр хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэй хандан монпэй зээлийн гэрээ байгуулах боломжтой.
| Монпэй зээлийн үндсэн шалгуур |
| 1. Мобикомын үүрэн холбооны үйлчилгээний төлбөрийн үлдэгдэлгүй байх 2. 18-аас дээш насны хэрэглэгч байх 3. Хэрэглэгч дугаар хэдэн сар ашигласан байхаас үл хамааран гэрээ байгуулах боломжтой. 4. Зээлийн Мэдээллийн Санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх |
Монпэй зээлийн гэрээ онлайнаар байгуулах заавар:


- Монпэй аппликэйшн профайл цэс рүү орж гэрээ байгуулах хэсэг рүү орно
- Зээл хэсэгт доор байрлах гэрээ байгуулах хэсэг рүү орно
- Богино болон урт хугацаат аль зээлийн гэрээ байгуулахаа сонгоно. Аль алийг нь байгуулах сонголт хийсэн ч болно
- Зээлийн гэрээтэй танилцана
- Царай уншуулж баталгаажуулалт хийнэ
- Царайгаа камерт уншуулан таниулна
- Монпэй үйлчилгээнд бүртгэлтэй и-мэйл хаягийг оруулж, баталгаат гарын үсгээ зурна
- Монпэй үйлчилгээний гүйлгээ хийх 4 оронтой пин кодыг оруулан баталгаажуулна
Та үйлчилгээний салбарын хаяг байршил, цагийн хуваарьтай танилцах бол ЭНД дарна уу.
mobiAI-с асуух