Монпэй үйлчилгээнд бүртгүүлэх
Та монпэй аппликэйшн ашиглан монпэй үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой. Доорх зааврыг дагаад хийхэд л хангалттай.


- Нүүр хэсэгт байрлах бүртгүүлэх товч дээр дарна
- Өөрийн ашигладаг утасны дугаараа оруулна
- Таны дугаарт 4 оронтой код очих ба 45 секунпын дотор ирсэн кодыг оруулна
- Монгол улсын иргэн хэсгийг сонгоно
- Өөрийн регистрийн дугаарыг оруулан баталгаажуулах дарна
- Утасны дугаарт эсвэл e-mongolia аппликэйшндаа 6 оронтой код авч баталгаажуулах, мөн Дан систем рүү нэвтэрч баталгаажуулна
- Данс системийн бүртгэл баталгаажуулах 6 оронтой кодыг дахин оруулах ба хүчинтэй хугацаа 15 минут
- Өөрийн үүсгэсэн нууц үгийг оруулан нэвтэрнэ. Нэвтрэх нэр нь таны бүртгүүлэхдээ ашигласан утасны дугаар байна.
Анхаарах
- Монпэй үйлчилгээнд 18 болон түүнээс дээш насны хэрэглэгчид бүртгүүлэх боломжтой.
- 7-18 насны хэрэглэгчид үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой ба kids account үүснэ.
- 7-с доош насны хэрэглэгчид монпэй үйлчилгээнд бүртгүүлэх боломжгүй.


