Монпэй цахим мөнгөний гэрээг бүх операторын хэрэглэгчид үйлчилгээний салбарт бичиг баримттайгаа хандан эсвэл monpay аппликэйшн ашиглан онлайнаар байгуулах боломжтой. 

Та салбарын байршил, цагийн хуваарьтай ЭНД дарж танилцаарай.

Онлайнаар гэрээ байгуулахад монпэй аппликэйшнд бүртгэлтэй 18-с дээш настай байх шаардлагатай.

Онлайнаар гэрээ байгуулах зурган заавар

  1. Монпэй аппликэйшн профайл цэс рүү орж гэрээ байгуулах хэсэгт дарна
  2. Цахим мөнгөний гэрээ хэсгийн доор байрлах гэрээ байгуулах хэсэгт дарна
  3. Мэдээллийн эзний зөвшөөрөл олгох хэсэгтэй уншиж танилцаад би энэхүү зөвшөөрлийг олгож байна хэсгийг чеклээд зөвшөөрөх дарна
  4. Бүртгэлтэй утасны дугаарт нууц код авч баталгаажуулах хэсэг рүү орно
  5. Утасны дугаарт ирсэн 6 оронтой кодыг 1 минутын дотор оруулна
  6. Дараа нь Дан систем буюу e-mongolia руу нэвтэрч баталгаажуулна
  7. Өөрийн ашигладаг и-мэйл хаяг болон хувийн мэдээллээ бөглөнө
  8. Цахим мөнгөний гэрээтэй уншиж танилцаад цааш үргэлжилнэ
  9. Царай уншуулж баталгаажуулалт хийнэ
  10. Царайгаа камерт уншуулан таниулна
  11. Хэрэглэгчийн бүртгэл хэсэгт оруулсан и-мэйл хаягийг дахин оруулж, баталгаат гарын үсгээ зурна
  12. Монпэй үйлчилгээний гүйлгээ хийх 4 оронтой пин кодыг оруулан баталгаажуулна
 
 

Онлайнаар гэрээ байгуулах видео заавар