Family үйлчилгээ

FAMILY үйлчилгээ нь Мобикомын 6 хүртэлх хэрэглэгч групп үүсгэж хоорондоо хязгааргүй яриа хийж, нэмэлтээр дата багц авах, авто нэгжийн цэнэглэлт хийх, гишүүдийнхээ төлбөрийг төлөх боломжтой үйлчилгээ юм.
Нөхцөл, үнэ тариф
Бүртгүүлэх гишүүдийн тоо: 1 админ 5 гишүүн
Админы үйлчилгээний багц: Дараа төлбөрт, хосолсон төлбөрт, VIP, VVIP
Бүртгэлийн хураамж: 0₮
Ярины эрх: - Группын гишүүд хоорондоо үнэгүй ярих
- Группын stars багцын гишүүд бусад family группын stars-н гишүүдтэй үнэгүй ярих
Үйлчилгээ идэвхжүүлэх
Хэрэглэгч family үйлчилгээг ашиглахдаа 444 тусгай дугаарт мессэж илгээх эсвэл Mobi app ашиглан үйлчилгээг авах боломжтой.
| Хүсэлтийн төрөл | 444 дугаарт илгээх мессэж |
| Групп үүсгэх | On |
| Групп цуцлах | Delete |
| Гишүүн нэмэх | +9XXXXXXX |
| Гишүүн хасах | -9XXXXXXX |
| Гишүүн харах | D |
| Админ солих | #9XXXXXXX |
| Авто цэнэглэлт хийх | NEGJ 9XXXXXXX нэгжийн дүн |
| Авто цэнэглэлт цуцлах* | STOP 9XXXXXXX |
| Гишүүн нэмэх зөвшөөрөл | Yes |
| Админ солих зөвшөөрөл | Confirm |
Авто цэнэглэлт хийж буй бүх дугаарыг цуцлах бол STOP гэсэн хүсэлт илгээнэ.
Групп дундаа ашиглах дата багц
Админ хэрэглэгч өөрийн төлбөр дээр нэмж 3 төрлийн дата багцыг авах боломжтой ба өөрөө болон группын гишүүд ашиглах боломжтой.
Дата багц |
Үнэ тариф |
Идэвхжүүлэх |
25GB |
25,000₮ |
Mobi app - Family үйлчилгээ - Дундаа ашиглах дата багц |
50GB |
45,000₮ |
|
100GB |
75,000₮ |
Анхааруулга
- Дата багцыг админаас гадна багадаа 1 гишүүн нэмэгдсэн байгаа тохиолдолд дундаа ашиглах датаг авах боломжтой.
- Админ дундаа ашиглах дата багцыг группын гишүүд хэдэн 0, 1GB, 5GB, 10GB, 15GB, 20GB, 25GB ашиглах боломжтойгоор тохируулах боломжтой. Ашиглах хэмжээг тохируулаагүй тохиолдолд гишүүд ямар 1 хязгаарлалтгүй хэрэглэнэ.
- Дата багцын хязгаар тогтоох бол Mobi app - Family үйлчилгээ - Дундаа ашиглах дата багц хэсгийн гишүүнийн дугаар дээр дарж хязгаар тохируулах товчийг идэвхжүүлж хадгална.
- Хэрэглээний хязгаарыг сард хэдэн ч удаа тохируулах боломжтой ба хамгийн сүүлийн тохиргоо дараа сард хэрэгжинэ.
- Дундаа ашиглах дата багцыг сольсон бол өмнөх хязгаар идэвхигүй болох ба админ шинээр хязгаар тогтоох хүртэл хязгаарлалтгүй хэрэглэнэ
- Дата багц хэрэглэгч цуцлах эсвэл группын админ солигдох хүртэл сар бүр автоматаар идэвхжиж админ дугаарын төлбөр дээр нэмэгдэж тооцогдоно.
- Дундаа ашиглах дата багцыг сард 1 удаа солих боломжтой.
- Дундаа ашиглах дата багцыг зөвхөн моби апп-с идэвхжүүлэх боломжтой.
- Дундаа ашиглах дата багцыг сар дамнан ашиглах боломжгүй мөн hotspot цацаж ашиглах боломжгүй.
- VIP, VVIP багцын хэрэглэгчид Family үйлчилгээний 25GB дата багц урамшууллаар үнэгүй дагалдана. VIP, VVIP багцын хэрэглэгч бол мобиком апп-н family үйлчилгээ хэсэг рүү орж дундаа ашиглах 25GB дата багцыг идэвхжүүлнэ. Таны төлбөр дээр нэмэгдэнэ гэж сануулга гарч ирэх ба хэрэглэгч идэвхжүүлсэн ч дараа сарын хэрэглээний төлбөр дээр нэхэмжлэгдэхгүй.
Авто нэгжийн цэнэглэлт
Админ хэрэглэгч хосолсон, урьдчилсан төлбөрт дугаартай хэрэглэгчдийг сар бүр тогтмол дүнгээр, сар бүрийн 1-нд өөрийн төлбөр дээр нэмж нэгж цэнэглэх боломжтой үйлчилгээ юм.
Та авто цэнэглэлт үйлчилгээг идэвхжүүлэх бол 444 дугаарт мессэж илгээх эсвэл Mobi app ашиглан идэвхжүүлэх боломжтой.
| Нэгжийн төрөл | Идэвхжүүлэх | Үнэ тариф |
| 5,000 нэгж | NEGJ 9XXXXXXX 5000 | 5,000₮ |
| 10,000 нэгж | NEGJ 9XXXXXXX 10000 | 10,000₮ |
| 14,000 нэгж | NEGJ 9XXXXXXX 14000 | 14,000₮ |
28,000 нэгж |
NEGJ 9XXXXXXX 28000 | 28,000₮ |
Авто нэгжийн цэнэглэлтийг дараах сонголтуудаас сонгон цэнэглэх боломжтой.
Нэгж |
Сонголт 1 |
Сонголт 2 |
Сонголт 3 |
5,000 |
5,000 нэгж |
4GB + 1,000 нэгж |
- |
10,000 |
10,000 нэгж |
15GB + 5,000 нэгж |
- |
14,000 |
14,000 нэгж |
10GB + 4,000 нэгж |
Сүлжээндээ 30 хоног яриа + 4GB |
28,000 |
28,000 нэгж |
24GB + 4,000 нэгж |
Бүх сүлжээнд яриа + 4GB |
Анхааруулга
- Хэрэглээ хязгаарлах лимиттэй бол авто цэнэглэлт үйлчилгээг ашиглах боломжгүй.
- Авто цэнэглэлт үйлчилгээ нь хэрэглэгч цуцлах хүсэлт илгээх хүртэл сар бүр автоматаар төлбөр нь нэмэгдэж гишүүнд нэгж цэнэглэгдсээр байна.
- Цэнэглэж буй нэгжийн дүнг өөрчлөх хүсэлт өгсөн бол дараа сарын 1-ний өдөр шинэ нэгж цэнэглэх сонголт хийх боломжтой.
- Үйлчилгээг цуцлах бол Mobi app ашиглах эсвэл 444 дугаарт
Тухайн гишүүний цэнэглэлт цуцлах: Stop 9XXXXXXX
Бүх гишүүний цэнэглэлт цуцлах: Stop гэж илгээнэ.
Анхааруулга
- Гишүүн нэмэх: 1 удаа 5 хүртэлх, 0 төгрөг
- Гишүүн хасах: Сард 3 удаа, 0 төгрөг
- Админ эрх шилжүүлэх: Сард 1 удаа, 0 төгрөг
- Үйлчилгээний тусгай дугаар: 444
- Дараа, хосолсон төлбөрт хэрэглэгчид админ болох боломжтой бөгөөд групп үүсгэх үнэгүй. /урьдчилсан төлбөрт багцын хэрэглэгч админ болох боломжгүй/
- 1 хэрэглэгч зөвхөн 1 группт байх боломжтой ба хэрэглэгч сард 1 удаа групп үүсгэх боломжтой.
- Групп анх үүсгэснээс хойш 48 цагийн дотор багадаа 1 гишүүн нэмээгүй тохиолдолд групп устана.
- Группээ үүсгээд дотны 5 хүртэлх хүнээ нэмээд хоорондоо үнэгүй яриа хийнэ.
- Админ хэрэглэгч гэрээ цуцлах, гэрээ шилжүүлэх, дугаар хадгалах, дугаар солих, зэрэг үйлчилгээг авах боломжгүй ба эдгээр үйлчилгээг авах шаардлагатай бол группээ цуцалсны дараа авна.
- Группын гишүүд гэрээ цуцлах, гэрээ шилжүүлэх, дугаар хадгалах, дугаар солих үйлчилгээ авсан тохиолдолд бүртгэлтэй группээс хасагдана.
- Tourist багц, дата сим, манай интернэт үйлчилгээний хэрэглэгчид family үйлчилгээний гишүүн болох боломжгүй.
- Сар бүрийн 1-ний өдөр группын админ дугаар төлбөрөөс хаалттай байгаа тохиолдолд бусад гишүүд хоорондоо үнэгүй ярих боломжгүй. Админ төлбөрөө төлж дугаар нээгдсэнээр гишүүд хоорондоо үнэгүй яриа хийх эрх идэвхэжнэ.


