Мобикомын шинэ дугаар худалдан авах, симээ сэргээлгэхийн тулд заавал үйлчилгээний салбарт очих шаардлагагүй. Та өөрт ойрхон гэрээт борлуулагч болон СU, GS25 сүлжээ дэлгүүрээс БЭЛЭН СИМ худалдан аваад байгаа газраасаа, хамгийн хурднаар дараа, хосолсон төлбөрт, KAOS шинэ дугаараа үүсгэж (KOAS дугаарыг монпэй аппликэйшн ашиглан авна), хуучин ашиглаж байсан дугаарынхаа сим картаа сэргээгээрэй. Бэлэн симний үнэ 3000₮.

Мобиком аппликэйшн ашиглан сим сэргээх

1. Мобиком аппликэйшны сим сэргээх цэс рүү орно
2. Сим сэргээх утасны дугаараа оруулан сим сэргээх төрлөө бэлэн сим гэж сонгоно
3. Худалдан авсан бэлэн симны ард байрлах тооны F үсгээс өмнөх 9 оронг оруулах
4. Таны дугаарт бүртгэлтэй и-мэйл хаягт очсон баталгаажуулах кодыг оруулна
5. Өөрийн E-mongolia бүртгэлээр нэвтрэх эсвэл царай танин баталгаажуулалт хийх боломжтой.
7. E-mongolia ашиглах бол эхлээд РД-аа оруулаад өөрийн дугаарт болон e-mongolia аппликэйшн руу баталгаажуулах код авна. Таны дугаар байхгүй бол e-mongolia аппликэйшн руу баталгаажуулах кодоо аваарай.
8. Мөн царай танин баталгаажуулах хэсгийг сонгон баталгаажуулалт хийх боломжтой.

Мобиком аппликэйшн ашиглан шинэ дугаар авах

  1. Мобиком аппликэйшн шинэ дугаар хэсэг рүү орно
  2. Өөрийн идэвхтэй ашигладаг и-мэйл хаягийг оруулан баталгаажуулах код авч оруулна
  3. Дараа болон хосолсон төлбөрт багцаа сонгоно
  4. Авахыг хүссэн дугаараа сонгоно
  5. Бэлэн сим сонголтыг сонгоно
  6. Холбоо барих 2 хүний мэдээллийг үнэн зөв бөглөнө
  7. Та e-mongolia болон царай танин баталгаажуулах 2 сонголтын аль нэгээр нь хувийн мэдээллээ баталгаажуулах боломжтой
  8. E-mongolia сонголтыг сонгосон бол РД-аа оруулна
  9. Дугаарт мессэж болон e-mongolia аппликэйшн руу баталгаажуулах код авах боломжтой. Таны дугаар байхгүй бол e-mongolia аппликэйшн рүү баталгаажуулах кодоо аваарай
  10. Баталгаажуулах кодыг оруулж үйлчилгээ идэвхжинэ
  11. Дугаар болон e-mongolia аппликэйшн ашиглан баталгаажуулалт хийх боломжтой бол царай танин баталгаажуулалт хийх боломжтой
  12. Камер нээх дарна
  13. Өөрийн царайг таниулж үйлчилгээ идэвхжинэ

 

 

Анхааруулга

  • И-мэйл хаягаар очих баталгаажуулах тан кодын хүчинтэй хугацаа 1 минут байна.
  • Дараа болон Хосолсон төлбөрт, KAOS шинэ дугаар үүсгэж авах боломжтой.
  • 18 насанд хүрээгүй хэрэглэгчийн хувьд  БЭЛЭН СИМ ашиглан дугаараа сэргээх, шинээр дугаар үүсгэж авах боломжгүй. Учир нь e-mongolia системээр насанд хүрээгүй хэрэглэгчийн мэдээллийг таньж баталгаажуулах боломжгүй байдаг.
  • Байгууллагын нэр дээр дугаартай хэрэглэгч БЭЛЭН СИМ-ээр симээ сэргээх боломжгүй.