Мобиком Корпораци Монголд анх удаа байгууллагын амин зүрх буюу мэдээллийн аюулгүй байдлыг хадгалах олон улсын стандартад нийцсэн Газарзүйн нөөц дата төвийг TIA-942,  Tier III стандартын дагуу тэжээл, сүлжээ, хяналт, аюулгүй байдал, хөргөлтийн систем болон серверийн өрөөний цогц шийдлээр ашиглалтад оруулан амжилттай ажиллаж байна.  

Аливаа байгууллага зах зээлд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн мөчөөс байгууллагын мэдээллийн хадгалалт, аюулгүй байдал, технологийн зогсолтгүй найдвартай үйл ажиллагааг хангах асуудал тулгардаг. Эдгээр хүчин зүйлс нь байгууллагын бизнесийн үйл ажиллагааны салшгүй нэгэн хэсэг бөгөөд мэдээлэл хэдий чинээ эрсдэлгүй, найдвартай, тасралтгүй байна, таны бизнес эрсдэлээс төдий чинээ хол байдаг.

2001 оны 9 дүгээр сарын 11-нд АНУ-д болсон террорист халдлагын дараагаар дэлхийн томоохон банк санхүүгийн байгууллага, пүүс, компаниуд мэдээллийн аюулгүй байдлын бодлогодоо өөрчлөлт оруулж, үндсэн дата төвөөсөө 160-1600 км зайд буюу газарзүйн хувьд алслагдмал хоёрдогч дата төв дээр байгууллагын мэдээллээ зэрэг байршуулдаг болжээ. 

Apple болон Google корпорациуд нөөц дата төвөө орон нутгийн бүсэд, харин Microsoft компани газарзүйн нөөц дата төвөө Chicago хотод байгуулсан байна. Ийнхүү олон улсын жишигт байгууллага бүр газарзүйн нөөц дата төв байгуулах эсвэл олон улсын стандартад нийцсэн өндөр түвшний дата төвүүдтэй хамтран ажиллаж, мэдээллээ найдвартай газарт байршуулдаг болоод байна. 

Онцлог давуу тал

Улаанбаатараас 226 км зайд Дархан хотод  газар хөдлөлтийн идэвхжилт хамгийн бага байршилд байрлах Газарзүйн нөөц дата төвийн барилга нь энгийн барилгатай харьцуулахад шалны даац, арматурын чанарын үзүүлэлт нь илүү бат бөх бөгөөд манай улсын топ аж ахуй нэгжүүд өөрсдийн мэдээллийн төхөөрөмжүүдийг байршуулан амжилттай хамтран ажиллаж байна.

Дата төвийн шийдлийн хувьд дараах зүйлсээр онцлог байж чадсан:

Цахилгаан тэжээлийн "систем+систем" (2N) схем
Шууд бус Free-cooling технологитой усан хөргөлтийн систем
Хүйтэн, халуун агаарын урсгалыг тусгаарласан шийдэл 

Холбоо барих

Монголд цор ганц байгаа олон улсын стандартын Газарзүйн нөөц дата төвтэй хамтран ажиллахыг хүсвэл accountmanagers@mobicom.mn хаягаар холбогдоно уу.

 


Мобиком Корпораци Монголд анх удаа байгууллагын амин зүрх буюу мэдээллийн аюулгүй байдлыг хадгалах олон улсын стандартад нийцсэн Газарзүйн нөөц дата төвийг TIA-942,  Tier III стандартын дагуу тэжээл, сүлжээ, хяналт, аюулгүй байдал, хөргөлтийн систем болон серверийн өрөөний цогц шийдлээр ашиглалтад оруулан амжилттай ажиллаж байна.  


Үйлчилгээний тухай


Ойрын арав гаруй жилийн хугацаанд өндөр хурдны интернэт, техник технологийн дэвшлийн тусламжтайгаар хамгийн чухал сервер мэдээллээ хадгалах, боловсруулах ухаалаг боломжууд нээгдсээр байна. Эдгээрийн нэг нь Дата төвийн үйлчилгээ юм. 

Байгууллага бүр мэдээллээ найдвартай сервер төхөөрөмжид байршуулан хадгалах, хэрэглэхийн зэрэгцээ серверийг зориулалтын өрөө, барилга байгууламжид байршуулах нь тогтвортой үйл ажиллагаа, мэдээллийн найдвартай байдал, серверийн наслалт талаасаа хамгийн оновчтой шийдэл болдог.

Мобиком Корпораци хэрэглэгчдийнхээ өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагад үндэслэн Дата төвийн үйлчилгээг 2002 оноос эхлэн амжилттай үзүүлсээр байна.

Дата төвийн үйлчилгээ төрлүүд

  1. Биет сервер байршуулах
  2. Виртуал сервер түрээс
  3. Веб байршуулах үйлчилгээ
  4. Домэйн нэр

Мобиком Корпораци нь Монгол улсад анх удаа Олон улсын TIER II, TIER III түвшний стандартыг хангасан Дата төвүүдийг барьсан билээ. Үүнээс гадна Монголын 3 ТОП аж ахуйн нэгжийн дата төвийг олон улсын стандартын дагуу барьж гүйцэтгэсэн ажлын туршлагатай.

Мобиком Корпораци нь өөрийн дата төв дотроо байгууллагын хэрэглэгч нарт зориулсан хэсгийг байгуулсан бөгөөд цахилгаан тэжээл болон сүлжээний найдвартай байдал, харуул хамгаалалтаар бүрэн хангаж ажилладаг.Та Улаанбаатар хот болон Дархан хотод байрлах дата төвүүдээс үйлчилгээ авахыг хүсвэл манай Харилцагч хариуцсан менежерт accountmanagers@mobicom.mn  хаягаар хандаж өөрт тохирсон үйлчилгээний багцын дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. 

Дата төвийн үйлчилгээний давуу талууд

Үйлчилгээний давуу талууд

  • Байгууллагын тань хэрэглээнд нийцсэн сонголтууд
  • Найдвартай үйл ажиллагаа
  • Үр ашигтай багцын үнэ
  • Мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг
  • 24/7 орчны болон системийн бүрэн хяналт, үйлчилгээ

Техникийн давуу талууд

  • Найдвартай цахилгааны систем (2N)
  • Үндсэн болон нөөц сүлжээний холболт (2 холболт)
  • Хөргөлтийн систем (N+1), free-cooling, Автомат хийн гал унтраах систем
  • 4 шатлалт хамгаалалт
  • Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагаар өргөтгөх нөөц байгууламж

Холбоо барих

Байгууллагын үйлчилгээний талаар мэдээлэл авах болон хамтран ажиллахыг хүсвэл accountmanagers@mobicom.mn хаягаар хандана уу.