1. Төхөөрөмжүүдийг доор газар тавихгүй байх, зориулалтын хайрцганд (Rack) хийн байрлуулах
  2.  Сүлжээний төхөөрөмжүүдийг аль болох хүний хөлөөс хол байрлуулах
  3. Тоос шороогүй цэвэр орчинд байрлуулах
  4. Ус чийгнээс хол байлгах
  5.  Тэжээлийн найдвартай эх үүсвэрээр хангах (хүчдэлийн хэлбэлзлээс сэргийлэх), төхөөрөмж залгасан залгуураас хүчдэл их шаардах тоног төхөөрөмж залгахгүй байх
  6.  Дотор байрлуулах зориулалттай төхөөрөмжүүдийг тасалгааны тогтмол температуртай орчинд байрлуулах (/0°C/ - /18°C/ температур)
  7. Зуны цагт нарны шууд тусгалаас аль болох хол байрлуулах
  8.  Статик цэнэг үүсгэхээс зайлсхийх (хивс, дрож болон ноосон эдлэлтэй материалаас хол байлгах, цэнэг үүссэний дараа шууд төхөөрөмжүүдтэй харьцахаас зайлсхийх)
  9.  Гадна байрлуулсан төхөөрөмжүүдийн бүрэн бүтэн байдал, битүүмжлэл (ус чийгнээс сэргийлэх), бохирдлыг тогтмол шалгаж сэргийлэх

 Дээрх 9 зүйлсийг дагаж мөрдөөгүйгээс үүдэн гарсан тоног төхөөрөмжийн гэмтэл болон хэрэглэгчид үүсэх аюул эрсдэлийг нийлүүлэгч хариуцахгүй.