Өрхийн интернэт хадгалах үйлчилгээ
Хэрэглэгч интернэтээ түр хугацаагаар ашиглахгүй тохиолдолд төлбөр тооцоо бодогдохгүй нөхцөлөөр урт хугацаанд түр хаах үйлчилгээг хадгалах үйлчилгээ гэнэ. Хэрэглэгч өөрийн биеэр тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандах эсвэл бүртгэлтэй дугаараасаа 2288 /бусад оператор 75952288/ лавлах шугамд холбогдон хадгалах үйлчилгээг авах боломжтой.
- Үйлчилгээ авах 1 сарын төлбөр 3000₮ байна. Төлбөрийг урьдчилан төлнө.
- Жилд эхний 3 сар төлбөргүй хадгална. /Хуанлийн бүтэн жилээр тооцно/
- Үйлчилгээг хадгалуулахын тулд хамгийн багадаа 3 сар ашигласан байх шаардлагатай.
Анхааруулга
- Хэрэглэгч сар бүрийн 1-ний өдөр хадгалах үйлчилгээг авах боломжтой. 1-ний өдрөөс хойш хадгалах үйлчилгээ авсан бол тухайн сарын суурь хураамжийг бүтэн нэхэмжлэх бөгөөд хадгалах хугацаанд оруулж тооцохгүй дараа сарын 1-ний өдрөөс эхлэн хадгална
- Хугацаатай гэрээтэй хэрэглэгч хадгалах үйлчилгээг авах боломжгүй байна
- Үйлчилгээ хадгалах хугацааг хуанлийн бүтэн сараар тооцох бөгөөд нэг удаад 12 сараас ихгүй хугацаагаар хадгалуулах боломжтой байна
- 12 сар тасралтгүй хадгалсан үйлчилгээг 1 сар ашигласны дараа дахин хадгалуулах эрх үүснэ
- Хадгалах үйлчилгээг 2288 лавлах утсаар авч болно
mobiAI-с асуух