Та өөрийн биеэр сар бүрийн 5-ны өдрөөс эхлэн тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандаж өрхийн интернэтийн гэрээгээ цуцлах боломжтой.

Гэрээ цуцлах үйлчилгээг хамгийн багадаа 1 сар ашигласан байх шаардлагатай.

  • Гэрээ цуцлах сарын суурь хураамжийг үйлчилгээ ашигласан хоногт дүйцүүлэн нэхэмжилнэ.
  • Хугацаатай гэрээтэй хэрэглэгч төхөөрөмжийн төлбөрийг төлнө.
  • Төлбөрөө төлөөгүй тохиолдолд 4 дэх сард үйлчилгээ үзүүлэгчээс үйлчилгээг автоматаар цуцална.

Үйлчилгээ үзүүлэгч дараах тохиолдлуудад хэрэглэгчид урьдчилан сануулалгүйгээр үйлчилгээг зогсоох, гэрээ цуцлах эрхтэй.

  • Хэрэглэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол,
  • Хэрэглэгч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол, 
  • Хэрэглэгч өргөдлийн маягтын мэдээллийг худал мэдүүлсэн бол, 
  • Хэрэглэгчийн эрх зүйн чадамж дуусгавар болсон үед,  
  • Үйлчилгээ үзүүлэгчийн бусад үйлчилгээнд төлбөрийн маргаантай бол