Гэрээ шилжүүлэх гэж дугаар эзэмших эрхээ өөр хэрэглэгчид шилжүүлэхийг хэлнэ. Гэрээ шилжүүлэх үйлчилгээ авах гэж байгаа хоёр хэрэглэгч өөрийн биеэр тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандана.
Багц солих үйлчилгээ гэдэг нь багцын төрлөө өөрчлөхийг хэлэх ба сард 1 удаа тус үйлчилгээг авах боломжтой байна. Та өөрийн биеэр тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандах эсвэл бүртгэлтэй дугаараасаа 2288 /бусад оператор 75952288/ лавлах шугамд холбогдон багц солих үйлчилгээг авах боломжтой.
Санамж
Та өөрийн биеэр сар бүрийн 5-ны өдрөөс эхлэн тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандаж өрхийн интернэтийн гэрээгээ цуцлах боломжтой.
Гэрээ цуцлах үйлчилгээг хамгийн багадаа 1 сар ашигласан байх шаардлагатай.
- Гэрээ цуцлах сарын суурь хураамжийг үйлчилгээ ашигласан хоногт дүйцүүлэн нэхэмжилнэ.
- Хугацаатай гэрээтэй хэрэглэгч төхөөрөмжийн төлбөрийг төлнө.
- Төлбөрөө төлөөгүй тохиолдолд 4 дэх сард үйлчилгээ үзүүлэгчээс үйлчилгээг автоматаар цуцална.
Үйлчилгээ үзүүлэгч дараах тохиолдлуудад хэрэглэгчид урьдчилан сануулалгүйгээр үйлчилгээг зогсоох, гэрээ цуцлах эрхтэй.
- Хэрэглэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол,
- Хэрэглэгч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол,
- Хэрэглэгч өргөдлийн маягтын мэдээллийг худал мэдүүлсэн бол,
- Хэрэглэгчийн эрх зүйн чадамж дуусгавар болсон үед,
- Үйлчилгээ үзүүлэгчийн бусад үйлчилгээнд төлбөрийн маргаантай бол
Хэрэглэгч дугаараа түр хугацаагаар ашиглахгүй тохиолдолд дугаар дээр нь төлбөр тооцоо бодогдохгүй нөхцөлөөр урт хугацаанд түр хаах үйлчилгээг дугаар хадгалах үйлчилгээ гэнэ.Та өөрийн биеэр тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандах эсвэл бүртгэлтэй дугаараасаа 2288 /бусад оператор 75952288/ лавлах шугамд холбогдон хадгалах үйлчилгээг авах боломжтой.
- Үйлчилгээ авах 1 сарын төлбөр 3000₮ байна. Төлбөрийг урьдчилан төлнө.
- Жилд эхний 3 сар төлбөргүй хадгална. /Хуанлийн бүтэн жилээр тооцно/
- Үйлчилгээг хадгалуулахын тулд хамгийн багадаа 3 сар ашигласан байх шаардлагатай.