Та төлбөр төлөлт, нэгж цэнэглэлт дата багц худалдан авсан бол НӨАТ-н баримтаа дараах байдлаар шалгах боломжтой. Аль сувгаар төлбөр төлөлтөө хийснээс хамааран ялгаатай байна.

  • Мобиком апликейшнаар НӨАТ-н баримт авах

Профайл цэс рүү орно

  1. Гүйлгээний түүх цэс рүү орно
  2. НӨАТ-н баримт харах гүйлгээг сонгож орно
  • Монпэй  апликейшнаар НӨАТ-н баримт авах

Монпэй апликейшн-р хийсэн худалдан авалтын НӨАТ-н баримтаа доорх зааврын дагуу хараарай.

1. Monpay апликейшн Профайл хэсэг рүү орно.
2. Дансны хуулга цэс рүү орно.
3. НӨАТ-ын баримт цэс рүү орж харна.

Та төлбөр төлөлт хийх үедээ өөрийн ашигладаг и-мэйл хаягийг оруулах ба тухайн и-мэйл хаяг НӨАТ-н баримт илгээгдэнэ.

  • Дансаар төлсөн НӨАТ-н баримт авах

Таны дугаарт бүртгэлтэй и-мэйл хаягт НӨАТ-н баримт илгээгдэнэ. Дансаар гүйлгээ хийн зөвхөн төлбөр төлөх боломжтой байдаг тул нэгж цэнэглэх болон дата авах боломжгүй байдаг тул та мобайл банк, мобиком апликейшн ашиглаарай.
  • НӨАТ-н баримт авто бүртгүүлэх заавар

323 тусгай дугаарт VAT гэж бичиж зай аваад ebarimt-ын хэрэглэгчийн кодоо бичиж бүртгүүлээрэй. Ингэснээр Мобикомын бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээний НӨАТ-ын баримт ebarimt апликейшнд тань автоматаар бүртгэгдэх болно.