Мобикомын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг хялбархан авах, тулгарсан асуудлаа шуурхай шийдвэрлүүлэх боломжийг олгох хиймэл оюунд суурилсан виртуал туслах хэрэглээнд нэвтэрлээ.

Та Facebook дэх Мобиком болон Монпэйн албан ёсны хуудас, www.support.mobicom.mn сувгаар хандан хэрэгцээт мэдээллээ шуурхай авч, асуудлаа шийдүүлээрэй.

Энэхүү ухаалаг, виртуал туслах нь:

  • Хэрэглэгчийн зөвлөхтэй адил түвшинд асуудлыг тань шийднэ;
  • Кирилл болон латин үсгээр, товчлон болон алдаатай бичсэн асуултыг ч ойлгон хариулах чадвартай;
  • Текстээр ч,  дуу хоолойгоороо ч харилцах боломжтой;
  • Хэрэглэгчийн өмнө нь асуусан асуулт, хариултыг хадгалах тул дараа дараагийн үйлчилгээгээ сайжруулдаг;
  • Хэрэглэгчдэд тулгардаг бүхий л төрлийн асуултад хариулж, бүтээгдэхүүн үйлчилгээний дэлгэрэнгүй тайлбар, хэрэглээний тусламжийг хялбар, ойлгомжтой хэлбэрээр хүргэх зэрэг хиймэл оюуны олон давуу талуудыг багтаасан юм.
  • Хиймэл оюунт виртуал ажилтантай харилцаж, үйлчилгээгээ илүү хялбар, хурдан аваарай.