Багц солих үйлчилгээ гэдэг нь багцын төрлөө өөрчлөхийг хэлэх ба сард 1 удаа тус үйлчилгээг авах боломжтой байна. Та өөрийн биеэр тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандах эсвэл бүртгэлтэй дугаараасаа 2288 /бусад оператор 75952288/ лавлах шугамд холбогдон багц солих үйлчилгээг авах боломжтой.

Санамж

  • Хугацаатай гэрээ байгуулсан хэрэглэгч тус хугацаанд зөвхөн багц ахиулах боломжтой байх ба багц бууруулах бол төхөөрөмжийн үнийг төлж хугацаагүй багц руу орсны дараа багцаа бууруулах боломжтой.
  • Шинэ хэрэглэгч хамгийн багадаа 1 сар /холболт хийгдсэн өдрөөс 30 хоног/ ашигласан байх шаардлагатай.
  • Шинэ болон хуучин багцын төлбөрийг ашигласан хоногоор дүйцүүлэн дараа сард нэхэмжилнэ.
  • Сард 1 удаа хүссэн өдрөө багц солих боломжтой.