Мобиком Группийн 30 жилийн ойн хамгийн том сюрпризүүдийн нэг болох RED SHOW тоглолтод хүрэлцэн ирж, энэ зуны хамгийн халуухан, мартагдашгүй үдшийг хамтдаа бүтээцгээе✨

📅 Огноо: 6-р сарын 27
📍 Байршил: SocialPay Park
🎟 Тасалбарын үнэ: 69,000₮

🔥 Тасалбарт : Мобиком группийн 30 жилийн ойн тусгай карт дагалдах болно.
🎁 Тусгай картад дагалдах эрхүүд:
• 30GB дата – 30 хоног
• VOO Content – 30 хоног
• Sonsy Premium – 30 хоног
• MonPay – 2,500₮ cashback

🎤 Бидний бэлдсэн уран бүтээлчид хэн байх бол?
Бидэнтэй хамт байж, илүү ихийг тун удахгүй мэдээрэй… 👀

📲 Тасалбар авах:
Mobicom апп👉 https://www.mobicom.mn/mobiapp/ticketDL
MonPay апп👉 https://monpay.mn/app/miniapp/20

Анхааруулга

  • Тоглолтын багцыг бүх операторын хэрэглэгчид худалдан авах боломжтой.
  • Нэг хэрэглэгч нэг удаагийн худалдан авалтаар хамгийн ихдээ 5 багц авах боломжтой ба дахин хэдэн ч удаа давтан орж Red Show тоглолтын багцыг авах боломжтой.
  • Багцыг Mobi app-с авсан бол банкны апп, банкны карт, MonPay-р шууд төлбөрөө төлж авна. Төлбөр дээр нэхэмжлэх, нэгжээс суутган авах боломжгүй.
  • Багцыг MonPay аpp-с авсан бол зөвхөн MonPay-р төлөн авах боломжтой.
  • 30 жилийн онцлох багцыг Мобикомын манай интернэт, 5G FWA, дата сим, KAOS, Tourist багц болон бусад операторын дугаарууд идэвхжүүлэх боломжгүй. (30GB дата, VOO, Sonsy, 2500 monpay cashback)
  • Mobi app эсвэл MonPay app-с багц худалдан авсан хэрэглэгчийн 30 жилийн онцлох багц нь хэрэглэгчийн багц авах үедээ бичсэн мобикомын дугаарт автоматаар идэвхэжнэ.
  • Худалдан авсан тоглолтын тасалбар нь худалдан авалт хийсэн хэрэглэгчийн mobicom эсвэл MonPay app-руу нэвтэрсэн дугаар дээр нь үүснэ. (Захиалгаа –> Миний тасалбар хэсгээс шалгана.)
  • Red Show тоглолтын багцыг худалдан авсан буюу төлбөр төлсөн дугаар нь Sharely урамшууллын 5 дүрсийг цуглуулан авна.
  • Хэрэв 1 дугаар дээр 2 ба түүнээс дээш удаа Red Show тоглолтын багцыг худалдан авсан тохиолдолд 30 жилийн онцлох багцыг идэвхжүүлэхээр бичигдсэн дугаар тус бүрд дагалдах эрхүүд идэвхэжнэ.
  • 2 ба түүнээс дээш багц авсан хэрэглэгч 30 жилийн онцлох багц үүсэх дугаар бичих талбарт нэг дугаарыг 2-5 удаа давтан бичсэн тохиолдолд зөвхөн онцлох багцын 30GB дата багц нэмэгдэх ба дуусах хугацаа ижил байна. Бусад эрхүүдийг 7/30-ны дотор ваучер кодоор идэвхжүүлэн ашиглах боломжтой.
  • “Мобикомын 30 жилийн онцлох багц идэвхжүүлэх” хэсэгт оруулсан дугаар дээр бүртгэлтэй MonPay дансанд 2,500₮ буцаан олголт шууд орох бөгөөд, хэрэв MonPay апп-д бүртгэлгүй бол тухайн дугаараар 7 хоногийн дотор MonPay апп-д бүртгэлээ үүсгэж буцаан олголтоо авна. MonPay апп-д бүртгүүлэх зааврыг ЭНД дарж харах боломжтой.
  • Тасалбарыг буцаах боломжгүй.