
Ухаалаг 360° камер гарын авлага
Ухаалаг 360° камер танилцуулга
Ухаалаг 360° камер нь дотор орчинд хяналт хийхэд зориулагдсан бөгөөд:
- Камерыг алсаас удирдах,
- Орчныг бүрэн өнцгөөр хянах,
- Хяналтын бичлэгийг хадгалах,
- Шөнийн харанхуйд ч тод бичих,
- Хөдөлгөөн илэрсэн тохиолдолд мэдэгдэл илгээх,
- Камераас шууд дуудлага хийх,
- 2 талаас харилцан ярих боломж бүхий хяналтын цогц шийдэл юм.

Хайрцганд дагалдах хэрэгсэл
| Дагалдах хэрэгсэл | Тоо ширхэг |
| Камер | 1 |
| Гарын авлага | 1 |
| Тогонд залгах адаптер /C оролт/ | 1 |
| Хананд тогтоох хэрэгсэл | 1 |
Суурьлуулалт
Ухаалаг 360° камерыг ширээ, тавиур гэх мэт хэвтээ гадаргуу дээр байрлуулах ба мөн хана болон таазанд тогтоож байрлуулах боломжтой.
Санамж: Та өөрийн аюулгүй байдлыг ханган төхөөрөмж сайн бэхлэгдсэн эсэхийг сайтар шалгана уу.
Төхөөрөмж холбох
Гар утасны аппликэйшн ашиглан холбох
АЛХАМ 1
Та өөрийн утасны үйлдлийн систем-с хамааран
- IOS: App store,
- Android: Play Store аппликэйшны хайлт хэсэгт “Mobi SmartHome” гэж бичин хайж аппликэйшныг татаж суулгана уу.

АЛХАМ 2
Та өөрийн VOO үйлчилгээний нэвтрэх нэр болон нууц үгийг ашиглан нэвтэрнэ үү.
Санамж: Нэвтрэх нэр болон нууц үгээ мартсан тохиолдолд VOO аппликэйшны “Нууц үг мартсан?” хэсэгт дарж сэргээнэ үү.
АЛХАМ 3
Камерыг тогонд залгана уу. Ингэснээр төхөөрөмж автоматаар асна.
АЛХАМ 4
“Mobi Smart Home” аппликэйшн руу нэвтрэн орсны дараа баруун дээд буланд байрлах “+” товчийг дарж, зааврын дагуу төхөөрөмжөө нэмнэ үү.
АЛХАМ 5
Камерын линзийг гараараа дээшлүүлэн, reset товчийг 5 секундээс дээш хугацаанд удаан дарж, “Reset successful” гэж дуугарах хүртэл хүлээнэ үү. /Улаан гэрэл анивчих нь төхөөрөмж холболтын (pairing) горимд орсныг илтгэнэ./
АЛХАМ 6
“Next” товчийг дарж үргэлжлүүлэн Wi-Fi сонгох хэсэгт 2.4Ghz –ийн Wi-Fi сүлжээг сонгон, нууц үгийг оруулан холбоно уу.
АЛХАМ 7
Дэлгэц дээрх зааврын дагуу камерын линз-нд QR кодийг харагдахаар 20-80 см-ийн зайнд барин, “Beep” дуу сонсогдсоны дараа камерыг QR кодоос холдуулан, “Hear “beep” sound tone.” товчин дээр дарж үргэлжлүүлнэ үү. /Ингэснээр камер сүлжээнд холбогдож эхэлнэ./


АЛХАМ 8
Холболт амжилттай болсны дараа “Wi-Fi connect success” гэж дуугарах бөгөөд шинээр нэмэгдсэн ухаалаг 360° камер “Home” цэсний “Camera” хэсэгт харагдана.

ТВ аппликэйшн ашиглан холбох
АЛХАМ 1
VOO төхөөрөмжийг тогонд залган HDMI үзүүрийг зурагтын eARC/ARC дэмждэг оролтод холбон VOO эрхээр нэвтэрнэ үү.
*Интернэтэд холбогдсон эсэхийг шалгана уу!

АЛХАМ 2
VOO удирдлагын асаах/улаан/ товчлуурын доор байрлах “Apps” товч дээр даран Смарт Хоум цэсээс доорх дарааллын дагуу төхөөрөмжөө нэмнэ үү.
Full screen > Add camera

АЛХАМ 3
Камерыг тогонд залгана уу. Ингэснээр төхөөрөмж автоматаар асна.
АЛХАМ 4
Камерын линзийг гараараа дээшлүүлэн, reset товчийг 5 секундээс дээш хугацаанд удаан дарж, “Reset successful” гэж дуугарах хүртэл хүлээнэ үү. /Улаан гэрэл анивчих нь төхөөрөмж холболтын (pairing) горимд орсныг илтгэнэ./
АЛХАМ 5
“Next” товчийг дарж үргэлжлүүлэн Wi-Fi сонгох хэсэгт 2.4Ghz –ийн Wi-Fi сүлжээг сонгон, нууц үгийг оруулан холбоно уу.
АЛХАМ 6
Дэлгэц дээрх зааврын дагуу камерын линз-нд QR кодийг харагдахаар 20-80 см-ийн зайнд барин, “Beep” дуу сонсогдсоны дараа камерыг QR кодоос холдуулан, “Hear “beep” sound tone.” товчин дээр дарж үргэлжлүүлнэ үү. /Камер сүлжээнд холбогдож эхэлнэ./

АЛХАМ 7
Холболт амжилттай болсны дараа “Wi-Fi connect success” гэж дуугарах бөгөөд шинээр нэмэгдсэн ухаалаг 360° камер “Home” цэсний “Camera” хэсэгт харагдана.

Төхөөрөмж устгах
Гар утасны аппликэйшн ашиглан устгах
Төхөөрөмжийн “Home” хуудас руу орж, тохиргоо (Settings) цэсийн баруун дээд буланд байрлах “🗑️” товчийг дарна уу.
Төхөөрөмжийг устгах эсэхийг баталгаажуулах цонх гарч ирэх бөгөөд “Done” сонголтыг сонгосноор төхөөрөмж устана.
ТВ аппликэйшн ашиглан устгах
Устгах төхөөрөмжийг сонгон, “OK” товчийг удаан дарна. Төхөөрөмжийг устгах эсэхийг баталгаажуулах цонх гарч ирэх бөгөөд “OK” сонголтыг сонгосноор төхөөрөмж устана.

Гэрлэн сигналын утга
| Гэрэл | Сигнал |
| Улаан гэрэл анивчиж байвал | Төхөөрөмж сүлжээнд тохируулах (configuration) горимд байна. |
| Ногоон гэрэл анивчиж байвал | Төхөөрөмж сүлжээнээс салсан эсвэл одоогоор холбогдохыг оролдож байна. |
| Ногоон гэрэл тогтвортой асаж байвал | Төхөөрөмж сүлжээнд амжилттай холбогдож, хэвийн ажиллаж байна. |
| Улаан ба ногоон гэрэл ээлжлэн анивчиж байвал | Төхөөрөмж OTA шинэчлэлт хийж байгаа тул цахилгааныг бүү салгана уу. |
Камер удирдлага
Аппликэйшнд камерыг амжилттай холбосноор:
- Орчныг бодит цагт (live) харах болон хянах,
- Удирдлагын самбараас дүрсний тод байдлыг нарийвчлан тохируулах,
- Камерын эргэх болон хазайх өнцгийг удирдах,
- Зураг авах, видео бичлэг хийх, хадгалах,
- Хадгалсан бичлэгийг ухрааж үзэх, татаж авах, устгах,
- Хоёр талын аудио дуудлага хийх,
- Камераас залгах зэргээр ашиглах боломжтой.

Тайлбар: Энэхүү зураг нь зөвхөн жишээ тул таны ашиглаж буй аппликэйшны хувилбар болон ухаалаг гар утасны загвараас хамааран бодит интерфэйс нь өөр байж болно.
Шөнийн камер
360° камер нь ухаалаг гэрэл мэдрэгчтэй бөгөөд орчны гэрэлтүүлэг буурах үед шөнийн горимд автоматаар шилжинэ.
Хэт улаан туяаны гэрлүүдийн тусламжтайгаар шөнийн харах хүрээ өргөжиж, гэрэл багатай орчинд ч тод, чанартай бичлэг хийх боломжийг бүрдүүлнэ.

Тайлбар: Энэхүү зураг нь зөвхөн жишээ тул таны ашиглаж буй апликейшны хувилбар болон ухаалаг гар утасны загвараас хамааран бодит интерфэйс нь өөр байж болно.
Үзүүлэлт
| Төхөөрөмж | PTZ indoor camera |
| Connection Method | WiFi 2.4G, Single Bands |
| Main Chip | C302X-N3 |
| Optical Format | 1/2" CMOS Sensor |
| Max Frame Rate | 2560 (H) x 1440 (V) @ 30/60 fps |
| Sensor | 4M pixels |
| PTZ Angles | Horizontal: 0° ~ 350° , Vertical: 60° ~ -18° |
| Video Rotation | Support |
| AI Features |
Motion detection, Human detection, Baby cry detection, Pet detection (cats and dogs) |
| Audio | Two-way intercom |
| Speaker | 8Ω-1W |
| Fill Light Method | 860nm Infrared Light |
| Night Vision Mode | Infared |
| Storage Method | Micro SD & Cloud Storage |
| Power | DC 5V-2A |
| Operating Temperature | -10°C ~ 50°C (Charging requires a temperature higher than 0℃) |
| Working Humidity | 0%~85% non-condensing |
Анхааруулга
- Төхөөрөмжийг суурилуулахын өмнө гарын авлагыг бүрэн уншиж, зааврын дагуу ашиглана уу.
- Төхөөрөмжийн ажиллах тохиромжтой температур -10°C – +50°C байна. Заасан температураас халуун, хүйтэн орчинд ашиглахгүй байхыг анхаарна уу.
- Хяналтын камер нь өндөр нарийвчлалтай электрон төхөөрөмж тул хэвийн ажиллагааг хангахын тулд хэт их чийгшилтэй орчинд суурилуулахгүй байж, төхөөрөмжид ус орохоос сэргийлнэ үү.
- Хамгийн сайн дүрсний чанарыг хангахын тулд камерын линзийг шилэн цонх, хаалга, цагаан ханa зэрэг ойлгогч гадаргуутай шууд эсвэл ойрхон харуулж байрлуулахгүй байна уу. /Ингэснээр дүрс хэт цайхаас сэргийлнэ./
- Төхөөрөмжийг Wi-Fi дохио сайн хүлээн авах боломжтой газарт суурилуулна уу.
- Төхөөрөмжийг хүүхдийн гар хүрэхээргүй, амархан салгах боломжгүй аюулгүй байрлалд суурилуулна уу.
- Камерыг металл хийц, богино долгионы зуух болон дохионд саад учруулж болзошгүй бусад төхөөрөмжүүдөөс хол байрлуулна уу.
- Хэвийн ашиглалтын үед төхөөрөмж болон хэрэглэгчийн хооронд дор хаяж 20 см зай барина уу.
- Камер хөдөлгөөн мэдэрсэн тохиолдол бүрд мэдэгдэл илгээх бөгөөд интернэт холболт болон гар утсаны Settings -> Notifications -> mobi SmartHome тохиргоо идэвхтэй байгаа эсэхийг шалгана уу.
- Төхөөрөмжийг задлах, өөрчлөх, дур мэдэн засварлахыг хориглоно.
- Интернэт холболт, цахилгаан тэжээл, gateway төхөөрөмж, мобайл аппликэйшн, push notification үйлчилгээ болон бусад гуравдагч талын системийн доголдлоос шалтгаалан мэдэгдэл саатах, хүргэгдэхгүй байх, эсвэл төхөөрөмж түр хугацаанд идэвхгүй болох боломжтой.
- Баталгаат хугацааны хүчинтэй үед төхөөрөмжид гэмтэл, хэвийн бус ажиллагаа илэрсэн тохиолдолд ашиглалтыг нэн даруй зогсоож, эрх бүхий үйлчилгээний төвд хандана уу.
- Төхөөрөмжийг зааврын дагуу суурилуулаагүй, буруу ашигласан, зориулалтын бус орчинд байршуулсан, эсвэл тогтмол шалгаагүйгээс үүдэн гарсан аливаа доголдол, хохиролд үйлдвэрлэгч болон нийлүүлэгч хариуцлага хүлээхгүй.
- Энэхүү төхөөрөмж нь аюулгүй байдлыг хянах, мэдээлэл өгөх зориулалттай туслах хэрэгсэл бөгөөд аливаа эрсдэл, хохирол, халдлага, ослоос бүрэн хамгаалах баталгаа болохгүйг анхаарна уу.
- Баталгаат хугацаа 3 сар
- Төхөөрөмжийн талаар нэмэлт лавлагаа, санал хүсэлтээ info@mobinet.mn и-мэйл хаягаар илгээнэ үү.

Ухаалаг ус мэдрэгч гарын авлага
Ухаалаг ус мэдрэгч төхөөрмжийн танилцуулга
Ухаалаг ус мэдрэгч төхөөрөмжийг ус алдах эрсдэлтэй хэсэгт байрлуулснаар 24/7 хяналт тавих боломжтой ба таны гар утас болон ТВ аппликэйшнд анхааруулах мэдэгдэл өгч эрсдэлийг цаг алдалгүй хянах боломжийг олгоно.

🔋1100 mAh багтаамжтай баттерей:
- Төхөөрөмжийг цэнэглэх шаардлагагүй.
- Төхөөрөмжийн өөрийн баттерей нь 5-10 хүртэлх жил ажиллах хүчин чадалтай.
Төхөөрөмж холбох
Гар утасны аппликэйшн ашиглан холбох
АЛХАМ 1
Та өөрийн утасны үйлдлийн систем-с хамааран
- IOS: App store,
- Android: Play Store аппликэйшны хайлт хэсэгт “Mobi SmartHome” гэж бичин хайж аппликэйшныг татаж суулгана.

АЛХАМ 2
Та өөрийн VOO үйлчилгээний нэвтрэх нэр болон нууц үгийг ашиглан нэвтэрнэ үү.
Санамж: Нэвтрэх нэр болон нууц үгээ мартсан тохиолдолд VOO аппликэйшны “Нууц үг мартсан?” хэсэгт дарж сэргээнэ үү.
АЛХАМ 3
VOO төхөөрөмжийг тогонд залган HDMI үзүүрийг зурагтын eARC/ARC дэмждэг оролтод холбон VOO эрхээр нэвтэрнэ үү.
*Интернэтэд холбогдсон эсэхийг шалгана уу!

АЛХАМ 4
Холбосон VOO төхөөрөмжийн C type оролтод “Zigbee gateway” төхөөрөмжийг залгана уу.
*Төхөөрөмж амжилттай холбогдсон үед гэрэл тогтвортой асна!
АЛХАМ 5
“Mobi SmartHome” аппликэйшн-руу нэвтрэн орсны дараа баруун дээд буланд байрлах “+” товчийг дарж, холбох төхөөрөмжөө сонгоно уу.

Тайлбар: Энэхүү зураг нь зөвхөн жишээ тул таны ашиглаж буй аппликэйшны хувилбар болон ухаалаг гар утасны загвараас хамааран бодит интерфэйс нь өөр байж болно.
АЛХАМ 6
Ус мэдрэгчийн “Дахин ачаалах” товчийг дохионы ногоон гэрэл анивчих хүртэл удаан дарна. Дараа нь “I am ready” дээр дарж, “Done” сонголтыг сонгосноор хайлтын төлөвт орно.
АЛХАМ 7
Хайлтын хэсгээс тохирох төхөөрөмжөө сонгон “Done” сонголтыг сонгосноор амжилттай нэмэгдэнэ.

Тайлбар: Энэхүү зураг нь зөвхөн жишээ тул таны ашиглаж буй аппликэйшны хувилбар болон ухаалаг гар утасны загвараас хамааран бодит интерфэйс нь өөр байж болно.
ТВ аппликэйшн ашиглан холбох
АЛХАМ 1
VOO төхөөрөмжийг тогонд залган HDMI үзүүрийг зурагтын eARC/ARC дэмждэг оролтод холбон VOO эрхээр нэвтэрнэ үү.
*Интернэтэд холбогдсон эсэхийг шалгана уу!

АЛХАМ 2
Холбосон VOO төхөөрөмжийн C type оролтод “Zigbee gateway” төхөөрөмжийг залгана уу.
*Төхөөрөмж амжилттай холбогдсон үед гэрэл тогтвортой асна!
АЛХАМ 3
VOO удирдлагын асаах/улаан/ товчлуурын доор байрлах “Apps” товч дээр даран Смарт Хоум цэсээс доорх дарааллын дагуу төхөөрөмжөө нэмнэ үү.
Full screen > Add device
АЛХАМ 4
Ус мэдрэгчийн “Дахин ачаалах” товчийг дохионы ногоон гэрэл анивчих хүртэл удаан дарж хайлтын төлөвт шилжүүлнэ үү.
АЛХАМ 5
Төхөөрөмжийг хайж олсны дараа “OK” товчин дээр дарснаар төхөөрөмж амжилттай нэмэгдэнэ.

Төхөөрөмж хяналт
Нүүр хуудасны “Devices” хэсэгт төхөөрөмж харагдах бөгөөд дараах төлөвтэй харагдана. Үүнд:
- Ус илэрсэн (Detected)
- Хэвийн (Normal)
- Төхөөрөмж унтарсан (Device Offline) гэсэн төлөвүүд багтана.

Нүүр хуудасны Device хэсгээс ус мэдрэгч төхөөрөмжийг сонгон дарж, төлөвийн өөрчлөлтийн дэлгэрэнгүй түүхийг харах боломжтой.
Баруун дээд буланд байрлах тохиргооны “арааны зурагтай“ товчийг дарж төхөөрөмжийн нэрийг өөрчлөх, өрөө солих, мөн төхөөрөмж устгах үйлдлүүдийг хийх боломжтой.
Төхөөрөмж устгах
Гар утасны аппликэйшн ашиглан устгах
Төхөөрөмжийн “Home” хуудас руу орж, тохиргоо (Settings) цэсийн баруун дээд буланд байрлах “🗑️“ товчийг дарна уу.
Төхөөрөмжийг устгах эсэхийг баталгаажуулах цонх гарч ирэх бөгөөд “Done” сонголтыг сонгосноор төхөөрөмж устана.
ТВ аппликэйшн ашиглан устгах
Устгах төхөөрөмжийг сонгон, “OK” товчийг удаан дарна. Төхөөрөмжийг устгах эсэхийг баталгаажуулах цонх гарч ирэх бөгөөд “OK” сонголтыг сонгосноор төхөөрөмж устана.

Гэрлэн сигналын утга
| Гэрэл | Сигнал |
| Ногоон гэрэл анивчина /Холбох үед/ | Төхөөрөмжийг дахин ачаалуулж (reset хийж) дууссан. |
| Ногоон гэрэл 1 сек тутамд нэг удаа анивчиж, 30 сек үргэлжилнэ | Сүлжээнд холбогдох (distribution network) горимд орсон. |
| Ногоон гэрэл анивчина | Ус мэдэрсэн. |
Анхааруулга
- Төхөөрөмжийг суурилуулахын өмнө гарын авлагыг бүрэн уншиж, зааврын дагуу ашиглана уу.
- Төхөөрөмжийг ус алдах эрсдэлтэй хэсэгт (угаалтуур, угаалгын машин, хоолойн холболт орчим гэх мэт...) зөв байрлуулна уу.
- Төхөөрөмжийг бүхэлд нь усанд дүрэхийг хориглоно. Зөвхөн мэдрэгч хэсэг усанд хүрэх боломжтой байхаар байрлуулна уу.
- Хэт өндөр эсвэл бага температур, нарны шууд тусгал, байнгын өндөр чийгшилтэй орчинд байрлуулахгүй байна уу.
- Төхөөрөмжийг задлах, өөрчлөх, дур мэдэн засварлахыг хориглоно.
- Интернэт холболт, төхөөрөмжийн төлөв болон утасны мэдэгдлэл/Notifications/ тохиргоог тогтмол шалгаж, хэвийн ажиллаж байгаа эсэхийг баталгаажуулна уу.
- Төхөөрөмжийг хүүхдийн гар хүрэхгүй, аюулгүй байрлалд суурилуулна уу.
- Төхөөрөмж ус, чийг мэдэрсэн тохиолдол бүрд мэдэгдэл илгээх бөгөөд гар утсаны Settings -> Notifications -> mobi SmartHome тохиргоо идэвхтэй байгаа эсэхийг шалгана уу.
- Интернэт холболт, цахилгаан тэжээл, gateway төхөөрөмж, мобайл аппликэйшн, push notification үйлчилгээ болон бусад гуравдагч талын системийн доголдлоос шалтгаалан мэдэгдэл саатах, хүргэгдэхгүй байх, эсвэл төхөөрөмж түр хугацаанд идэвхгүй болох боломжтой.
- Баталгаат хугацааны хүчинтэй үед төхөөрөмжид гэмтэл, хэвийн бус ажиллагаа илэрсэн тохиолдолд ашиглалтыг нэн даруй зогсоож, эрх бүхий үйлчилгээний төвд хандана уу.
- Төхөөрөмжийг зааврын дагуу суурилуулаагүй, буруу ашигласан, зориулалтын бус орчинд байршуулсан, эсвэл тогтмол шалгаагүйгээс үүдэн гарсан аливаа доголдол, хохиролд үйлдвэрлэгч болон нийлүүлэгч хариуцлага хүлээхгүй.
- Энэхүү төхөөрөмж нь аюулгүй байдлыг хянах, мэдээлэл өгөх зориулалттай туслах хэрэгсэл бөгөөд аливаа эрсдэл, хохирол, халдлага, ослоос бүрэн хамгаалах баталгаа болохгүйг анхаарна уу.
- Баталгаат хугацаа 3 сар
- Төхөөрөмжийн талаар нэмэлт лавлагаа, санал хүсэлтээ info@mobinet.mn и-мэйл хаягаар илгээнэ үү.

Ухаалаг Хаалга & Цонхны мэдрэгчийн гарын авлага
Ухаалаг хаалга & цонхны мэдрэгч танилцуулга
Ухаалаг Хаалга & Цонхны мэдрэгч нь хаалга/цонх нээгдэх, хаагдах тохиолдол бүрд таны гар утас болон ТВ аппликэйшнд анхааруулах мэдэгдэл илгээж, нөхцөл байдлыг цаг алдалгүй хянах боломж олгоно.
Суурилуулахад хялбар – Өөрөөсөө наалттай тул хаалга, цонхон дээр шууд нааж ашиглахад тохиромжтой.

🔋Баттерей
- Төхөөрөмжийг цэнэглэх шаардлагагүй.
- Төхөөрөмжийн өөрийн баттерей нь 5+ жил ажиллах хүчин чадалтай.
- Нарны зай хураагуурын тусламжтайгаар төхөөрөмжийн баттерей ашиглалт 10 жил хүртэл нэмэгдэх боломжтой.
Төхөөрөмж холбох
Гар утасны аппликэйшн ашиглан холбох
АЛХАМ 1
Та өөрийн утасны үйлдлийн систем-с хамааран
- IOS: App store,
- Android: Play Store аппликэйшны хайлт хэсэгт “Mobi SmartHome” гэж бичин хайж аппликэйшныг татаж суулгана.

АЛХАМ 2
Та өөрийн VOO үйлчилгээний нэвтрэх нэр болон нууц үгийг ашиглан нэвтэрнэ үү.
Санамж: Нэвтрэх нэр болон нууц үгээ мартсан тохиолдолд VOO аппликэйшны “Нууц үг мартсан?” хэсэгт дарж сэргээнэ.
АЛХАМ 3
VOO төхөөрөмжийг тогонд залган HDMI үзүүрийг зурагтын eARC/ARC дэмждэг оролтод холбон VOO эрхээр нэвтэрнэ үү.
*Интернэтэд холбогдсон эсэхийг шалгана уу!

АЛХАМ 4
Холбосон VOO төхөөрөмжийн C type оролтод “Zigbee gateway” төхөөрөмжийг залгана уу.
*Төхөөрөмж амжилттай холбогдсон үед гэрэл тогтвортой асна!
АЛХАМ 5
“Mobi SmartHome” апликейшн-руу нэвтрэн орсны дараа баруун дээд буланд байрлах “+” товчийг дарж, холбох төхөөрөмжөө сонгоно уу.

Тайлбар: Энэхүү зураг нь зөвхөн жишээ тул таны ашиглаж буй аппликэйшны хувилбар болон ухаалаг гар утасны загвараас хамааран бодит интерфэйс нь өөр байж болно.
АЛХАМ 6
Хаалга & Цонх мэдрэгчийн “Дахин ачаалах” товчийг дохионы ногоон гэрэл анивчих хүртэл 5 секунд дарна. Дараа нь “I am ready” дээр дарж, “Done” сонголтыг сонгосноор хайлтын төлөвт орно.
АЛХАМ 7
Хайлтын хэсгээс тохирох төхөөрөмжөө сонгон “Done” сонголтыг сонгосноор амжилттай нэмэгдэнэ.

Тайлбар: Энэхүү зураг нь зөвхөн жишээ тул таны ашиглаж буй аппликэйшны хувилбар болон ухаалаг гар утасны загвараас хамааран бодит интерфэйс нь өөр байж болно.
ТВ аппликэйшн ашиглан холбох
АЛХАМ 1
VOO төхөөрөмжийг тогонд залган HDMI үзүүрийг зурагтын eARC/ARC дэмждэг оролтод холбон VOO эрхээр нэвтэрнэ үү.
*Интернэтэд холбогдсон эсэхийг шалгана уу!

АЛХАМ 2
Холбосон VOO төхөөрөмжийн C type оролтод “Zigbee gateway” төхөөрөмжийг залгана уу.
*Төхөөрөмж амжилттай холбогдсон үед гэрэл тогтвортой асна!
АЛХАМ 3
VOO удирдлагын асаах/улаан/ товчлуурын доор байрлах “Apps” товч дээр даран Смарт Хоум цэсээс доорх дарааллын дагуу төхөөрөмжөө нэмнэ үү.
Full screen > Add device
АЛХАМ 4
Хаалга & цонхны мэдрэгчийн “Дахин ачаалах” товчийг дохионы ногоон гэрэл анивчих хүртэл 5 секунд дарна.
АЛХАМ 5
Төхөөрөмжийг хайж олсны дараа “OK” товчин дээр дарснаар төхөөрөмж амжилттай нэмэгдэнэ.

Төхөөрөмж хяналт
Нүүр хуудасны “Devices” хэсэгт төхөөрөмж харагдах бөгөөд дараах төлөвтэй харагдана. Үүнд:
- Нээлттэй (Open)
- Хаалттай (Closed)
- Төхөөрөмж унтарсан (Device Offline) гэсэн төлвүүд багтана.

Нүүр хуудасны Device хэсгээс хаалга & цонх мэдрэгч төхөөрөмжийг сонгон дарж, төлөвийн өөрчлөлтийн дэлгэрэнгүй түүхийг харах боломжтой.
Баруун дээд буланд байрлах тохиргооны "арааны зурагтай" товчийг дарж төхөөрөмжийн нэрийг өөрчлөх, өрөө солих, мөн төхөөрөмж устгах үйлдлүүдийг хийх боломжтой.
Төхөөрөмж устгах
Гар утасны аппликэйшн ашиглах
Төхөөрөмжийн “Home” хуудас руу орж, тохиргоо (Settings) цэсийн баруун дээд буланд байрлах “🗑️“ товчийг дарна уу.
Төхөөрөмжийг устгах эсэхийг баталгаажуулах цонх гарч ирэх бөгөөд “Done” сонголтыг сонгосноор төхөөрөмж устана.
ТВ аппликэйшн ашиглан устгах
Устгах төхөөрөмжийг сонгон, “OK” товчийг удаан дарна. Төхөөрөмжийг устгах эсэхийг баталгаажуулах цонх гарч ирэх бөгөөд “OK” сонголтыг сонгосноор төхөөрөмж устана.

Гэрлэн сигналын утга
| Гэрэл | Сигнал |
| Ногоон гэрэл анивчина | Төхөөрөмжийг дахин ачаалж (reset хийж) дууссан. |
Анхааруулга
- Төхөөрөмжийг суурилуулахын өмнө энэхүү гарын авлагыг бүрэн уншиж, зааврын дагуу ашиглана уу.
- Мэдрэгч болон соронзон хэсгийг хоорондоо зөв нийлэхээр зай, байрлалыг тохируулан суурилуулна уу.
- Төхөөрөмжийг зөвхөн дотоод орчинд ашиглах бөгөөд ус, чийг, тоосжилт ихтэй, өндөр температуртай орчинд байрлуулахгүй байхыг анхаарна уу.
- Төхөөрөмжийг хүчтэй доргилт, уналт, механик гэмтэл, ил гал, халаалтын төхөөрөмжөөс хол байлгаж хамгаална уу.
- Төхөөрөмжийг задлах, өөрчлөх, дур мэдэн засварлахыг хориглоно.
- Төхөөрөмж нь хаалга, цонх нээгдсэн болон хаагдсан тохиолдол бүрд мэдэгдэл илгээдэг. Мэдэгдэл хүлээн авахын тулд Settings → Notifications → mobi SmartHome тохиргоо идэвхтэй байгаа эсэхийг шалгана уу.
- Интернэт холболт, төхөөрөмжийн төлөв болон мобайл аппликэйшны мэдэгдлийн тохиргоог тогтмол шалгаж, хэвийн ажиллаж байгаа эсэхийг баталгаажуулна уу.
- Интернэт холболт, цахилгаан тэжээл, gateway төхөөрөмж, мобайл аппликэйшн, push notification үйлчилгээ болон бусад гуравдагч талын системийн доголдлоос шалтгаалан мэдэгдэл саатах, хүргэгдэхгүй байх, эсвэл төхөөрөмж түр хугацаанд идэвхгүй болох боломжтой.
- Баталгаат хугацааны хүчинтэй үед төхөөрөмжид гэмтэл, хэвийн бус ажиллагаа илэрсэн тохиолдолд ашиглалтыг нэн даруй зогсоож, эрх бүхий үйлчилгээний төвд хандана уу.
- Төхөөрөмжийг зааврын дагуу суурилуулаагүй, буруу ашигласан, зориулалтын бус орчинд байршуулсан, эсвэл тогтмол шалгаагүйгээс үүдэн гарсан аливаа доголдол, хохиролд үйлдвэрлэгч болон нийлүүлэгч хариуцлага хүлээхгүй.
- Энэхүү төхөөрөмж нь аюулгүй байдлыг хянах, мэдээлэл өгөх зориулалттай туслах хэрэгсэл бөгөөд аливаа эрсдэл, хохирол, халдлага, ослоос бүрэн хамгаалах баталгаа болохгүйг анхаарна уу.
- Баталгаат хугацаа 3 сар
- Төхөөрөмжийн талаар нэмэлт лавлагаа, санал хүсэлтээ info@mobinet.mn и-мэйл хаягаар илгээнэ үү.

Zigbee холбогч төхөөрөмж
Zigbee холбогч төхөөрөмж танилцуулга
Zigbee холбогч төхөөрөмж нь ухаалаг гэрийн төхөөрөмжүүдийг интернетэд холбож, ТВ мобайл аппликэйшнээр удирдах боломжийг олгодог төв төхөөрөмж юм.

Төхөөрөмж холбох
Гар утасны аппликэйшн ашиглан холбох
АЛХАМ 1
Та өөрийн утасны үйлдлийн систем-с хамааран
- IOS: App store,
- Android: Play Store аппликэйшны хайлт хэсэгт “Mobi SmartHome” гэж бичин хайж дараах аппликэйшныг татаж суулгана уу.

АЛХАМ 2
Та өөрийн VOO үйлчилгээний нэвтрэх нэр болон нууц үгийг ашиглан нэвтэрнэ үү.
Санамж: Нэвтрэх нэр болон нууц үгээ мартсан тохиолдолд VOO аппликэйшны “Нууц үг мартсан?” хэсэгт дарж сэргээнэ үү.
АЛХАМ 3
VOO төхөөрөмжийг тогонд залган HDMI үзүүрийг зурагтын eARC/ARC дэмждэг оролтод холбон VOO эрхээр нэвтэрнэ үү.

*Интернэтэд холбогдсон эсэхийг шалгана уу!
АЛХАМ 4
Холбосон VOO төхөөрөмжийн C type оролтод “Zigbee gateway” төхөөрөмжийг залгана уу.
*Төхөөрөмж амжилттай холбогдсон үед гэрэл тогтвортой асна!
АЛХАМ 5
“Mobi SmartHome” аппликэйшн руу нэвтрэн орсны дараа баруун дээд буланд байрлах “+” товчийг дарж, холбох төхөөрөмжөө сонгоно уу.

Тайлбар: Энэхүү зураг нь зөвхөн жишээ тул таны ашиглаж буй аппликэйшны хувилбар болон ухаалаг гар утасны загвараас хамааран бодит интерфэйс нь өөр байж болно.
АЛХАМ 6
Zigbee төхөөрөмжийг ТВ төхөөрөмжид амжилтай холбосны дараа Household security хэсгийн доор байрлах “VOO device + Zigbee gateway” сонголтыг сонгоно уу.

Тайлбар: Энэхүү зураг нь зөвхөн жишээ тул таны ашиглаж буй аппликэйшны хувилбар болон ухаалаг гар утасны загвараас хамааран бодит интерфэйс нь өөр байж болно.
АЛХАМ 7
“Manually enter the SN” сонголтыг сонгон, “Enter the SN” гэсэн нүдэн дээр ТВ төхөөрөмжийн /хар/ ард харагдах SN кодыг бичиж оруулан “OK” товчийг дарна уу. Ингэснээр таны төхөөрөмж амжилттай нэмэгдэн “Home” цэсний “Devices” хэсэгт харагдах болно.

Тайлбар: Энэхүү зураг нь зөвхөн жишээ тул таны ашиглаж буй аппликэйшны хувилбар болон ухаалаг гар утасны загвараас хамааран бодит интерфэйс нь өөр байж болно.
ТВ аппликэйшн ашиглан холбох
АЛХАМ 1
VOO төхөөрөмжийг тогонд залган HDMI үзүүрийг зурагтын eARC/ARC дэмждэг оролтод холбон VOO эрхээр нэвтэрнэ үү.
*Интернэтэд холбогдсон эсэхийг шалгана уу!

АЛХАМ 2
Холбосон VOO төхөөрөмжийн C type оролтод “Zigbee gateway” төхөөрөмжийг залгана уу.
*Төхөөрөмж амжилттай холбогдсон үед гэрэл тогтвортой асна!
АЛХАМ 3
VOO удирдлагын асаах/улаан/ товчлуурын доор байрлах “Apps” товчийг дарж аппликэйшнийг бүтэн дэлгэцийн (Full Screen) горимд шилжүүлнэ. Үүний дараа ТВ дэлгэцийн зүүн доод буланд дараах тэмдэг харагдвал төхөөрөмж амжилттай нэмэгдсэн байна.

Тайлбар: Энэхүү зураг нь зөвхөн жишээ тул таны ашиглаж буй аппликэйшны хувилбар болон ТВ-ны загвараас хамааран бодит интерфэйс нь өөр байж болно.
Гэрлэн сигналын утга
| Гэрэл | Сигнал |
| Ногоон гэрэл асах | Төхөөрөмж идэвхтэй ажиллаж байна. |
Анхааруулга
- Төхөөрөмжийг суурилуулах болон ашиглахын өмнө энэхүү гарын авлагатай сайтар танилцаж, зааврын дагуу ашиглана уу.
- Төхөөрөмжийг зөвхөн дотоод орчинд ашиглах бөгөөд ус, чийг, тоосжилт ихтэй, нарны шууд тусгалтай эсвэл өндөр температуртай орчинд байрлуулахгүй байхыг анхаарна уу.
- Төхөөрөмжийг хүчтэй доргилт, уналт, механик гэмтэл, ил гал болон халаалтын төхөөрөмжөөс хол байлгаж ашиглана уу.
- Төхөөрөмжийг задлах, өөрчлөх, дур мэдэн засварлахыг хориглоно.
- Zigbee Gateway нь ухаалаг мэдрэгч төхөөрөмжүүдийг (хаалга, цонхны мэдрэгч, ус алдалтын мэдрэгч зэрэг) холбох төв төхөөрөмж тул түүний ажиллагаа хэвийн байгаа эсэхийг тогтмол шалгана уу.
- Интернэт холболт, төхөөрөмжийн төлөв болон мобайл аппликэйшны мэдэгдлийн тохиргоог тогтмол шалгаж, хэвийн ажиллаж байгаа эсэхийг баталгаажуулна уу.
- Zigbee Gateway болон мэдрэгч төхөөрөмжүүдийн хооронд олон давхар хана, төмөр хийц, том оврын цахилгаан хэрэгсэл зэрэг саад байрлах нь холболтын чанарт нөлөөлж болзошгүйг анхаарна уу.
- Цахилгаан болон интернэт тасарсан үед төхөөрөмж болон түүнд холбогдсон мэдрэгчүүдийн мэдээлэл дамжуулах ажиллагаа түр хугацаанд зогсохыг анхаарна уу. Холболт сэргэсний дараа төхөөрөмж автоматаар дахин холбогдоно.
- Баталгаат хугацааны хүчинтэй үед төхөөрөмжид гэмтэл, хэвийн бус ажиллагаа илэрсэн тохиолдолд ашиглалтыг нэн даруй зогсоож, эрх бүхий үйлчилгээний төвд хандана уу.
- Төхөөрөмжийг зааврын дагуу суурилуулаагүй, буруу ашигласан, зориулалтын бус орчинд байршуулсан, эсвэл тогтмол шалгаж баталгаажуулаагүйгээс үүдэн гарсан аливаа доголдол, хохиролд үйлдвэрлэгч болон нийлүүлэгч хариуцлага хүлээхгүй.
- Энэхүү төхөөрөмж нь ухаалаг төхөөрөмжүүдийн мэдээллийг дамжуулах зориулалттай төв төхөөрөмж бөгөөд аливаа осол, хулгай, эвдрэл гэмтэл, халдлага болон бусад эрсдэлээс бүрэн хамгаалах баталгаа болохгүй.
- Төхөөрөмжийн программ хангамжийн шинэчлэлт гарсан тохиолдолд мобайл аппликэйшнээр дамжуулан тухай бүр шинэчлэлт хийж байна уу.
- Баталгаат хугацаа 3 сар
- Төхөөрөмжийн талаар нэмэлт лавлагаа, санал хүсэлтээ info@mobinet.mn и-мэйл хаягаар илгээнэ үү.

Газ мэдрэгч төхөөрөмж гарын авлага
Газ мэдрэгч төхөөрөмж танилцуулга
Ухаалаг төхөөрөмж нь газ илэрмэгц дохиолол дуугарган, таны гар утас болон ТВ аппликэйшн рүү шуурхай мэдэгдэл илгээнэ. Хаанаас ч төхөөрөмжөө хянаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ухаалаг, найдвартай шийдэл юм.

Хайрцганд дагалдах хэрэгсэл
| Дагалдах хэрэгсэл | Тоо ширхэг |
| Газ мэдрэгч | 1 |
| Тэжээлийн адаптер | 1 |
| Гарын авлага | 1 |
| Хананд тогтоох хэрэгсэл | 2 |
Гэрэл болон дохиоллын утга
| Гэрэл | Дохиолол | Утга |
| Шар гэрэл удаанаар анивчих | 🚫 | Урьдчилан халаах горимд байна |
| Ногоон гэрэл асаалттай байх | 🚫 | Төхөөрөмж хэвийн ажиллаж байна |
| Шар гэрэл асаалттай байх | 10 сек тутамд дохиолол дуугарна | Мэдрэгч ажиллахгүй байна |
| Улаан гэрэл хурдан анивчих | Дохиолол хурдан дуугарна | Газ илэрсэн |
| Шар гэрэл анивчих | 🚫 | Ашиглалтын хугацаа дууссан байна |
| Улаан, ногоон, шар гэрэл ээлжлэн анивчих | Дохиолол дуугарна | Төхөөрөмж өөрийн хэвийн ажиллагааг шалгаж байна |
Төхөөрөмж тохиргоо
- Төхөөрөмжийг асаасны дараа мэдрэгч 1–3 минутын турш урьдчилан халаах горимд ажиллана. Энэ үед шар гэрэл анивчина.
- Сүлжээний тохиргооны горимд оруулахын тулд “Дахин ачаалах” товчийг 5 секунд дарж байгаад суллана. Үүний дараа ногоон гэрэл анивчиж эхэлнэ.

Сүлжээнд холбох заавар:
- Хэрэв сүлжээнд амжилттай холбогдвол ногоон гэрэл 5 секундийн турш тогтвортой асаж, дараа нь байнга ассан төлөвт шилжинэ. Үүний дараа төхөөрөмж хэвийн хяналтын горимд ажиллаж эхэлнэ.
- Хэрэв төхөөрөмж 60 секундийн дотор сүлжээний тохиргооны горимд орж чадахгүй бол шар гэрэл 5 секундийн турш тогтвортой асаад унтарна.
Төхөөрөмжөө холбох
Гар утасны аппликэйшн ашиглан холбох
АЛХАМ 1
Та өөрийн утасны үйлдлийн систем-с хамааран
- IOS: App store.
- Android: Play Store апликейшны хайлт хэсэгт “Mobi SmartHome” гэж бичин хайж дараах апликейшныг татаж суулгана уу.

АЛХАМ 2
Та өөрийн VOO үйлчилгээний нэвтрэх нэр болон нууц үгийг ашиглан нэвтэрнэ үү.
Санамж: Нэвтрэх нэр болон нууц үгээ мартсан тохиолдолд VOO апликейшны “Нууц үг мартсан?” хэсэгт дарж сэргээнэ үү.
АЛХАМ 3
VOO төхөөрөмжийг тогонд залган HDMI үзүүрийг зурагтын eARC/ARC дэмждэг оролтод холбон VOO эрхээр нэвтэрнэ үү.
*Интернэтэд холбогдсон эсэхийг шалгана уу!

АЛХАМ 4
Холбосон VOO төхөөрөмжийн C type оролтод “Zigbee gateway” төхөөрөмжийг залгана уу.
*Төхөөрөмж амжилттай холбогдсон үед гэрэл тогтвортой асна!
АЛХАМ 5
“Mobi SmartHome” аппликэйшн-руу нэвтрэн орсны дараа баруун дээд буланд байрлах “+” товчийг дарж, холбох төхөөрөмжөө сонгоно уу.

Тайлбар: Энэхүү зураг нь зөвхөн жишээ тул таны ашиглаж буй апликейшны хувилбар болон ухаалаг гар утасны загвараас хамааран бодит интерфейс нь өөр байж болно.
АЛХАМ 6
Газ мэдрэгч төхөөрөмжийг асаасны дараа “Дахин ачаалах” товчийг дохионы ногоон гэрэл анивчих хүртэл 5 секунд удаан дарна. “I am ready” дээр дарснаар хайлтын төлөвт орно.

АЛХАМ 7
Төхөөрөмж амжилттай нэмэгдсэн утга харагдах үед “OK” товчин дээр дарж ашиглаж эхэлнэ үү.
Тайлбар: Энэхүү зураг нь зөвхөн жишээ тул таны ашиглаж буй апликейшны хувилбар болон ухаалаг гар утасны загвараас хамааран бодит интерфейс нь өөр байж болно.
ТВ аппликэйшн ашиглан холбох
АЛХАМ 1
VOO төхөөрөмжийг тогонд залган HDMI үзүүрийг зурагтын eARC/ARC дэмждэг оролтод холбон VOO эрхээр нэвтэрнэ үү.
*Интернэтэд холбогдсон эсэхийг шалгана уу!

АЛХАМ 2
Холбосон VOO төхөөрөмжийн C type оролтод “Zigbee gateway” төхөөрөмжийг залгана уу.
*Төхөөрөмж амжилттай холбогдсон үед гэрэл тогтвортой асна!
АЛХАМ 3
VOO удирдлагын асаах/улаан/ товчлуурын доор байрлах “Apps” товч дээр даран, аппликейшнийг бүтэн дэлгэцийн (Full Screen) горимд шилжүүлнэ. Смарт Хоум цэсээс доорх дарааллын дагуу төхөөрөмжөө нэмнэ үү.
Full screen > Add device
АЛХАМ 4
Утаа мэдрэгчийн “Дахин ачаалах” товчийг дохионы ногоон гэрэл анивчих хүртэл удаан дарж хайлтын төлөвт шилжүүлнэ үү.
АЛХАМ 5
Төхөөрөмжийг хайж олсны дараа “OK” товчин дээр дарснаар төхөөрөмж амжилттай нэмэгдэнэ.
Төхөөрөмж хяналт
Нүүр хуудасны “Devices” хэсэгт төхөөрөмж харагдах бөгөөд дараах төлөвтэй харагдана. Үүнд:
- Газ илэрсэн (Detected)
- Хэвийн (Normal)
- Төхөөрөмж унтарсан (Device Offline) гэсэн төлөвүүд багтана.

Баруун дээд буланд байрлах тохиргооны “⚙️ “ товчийг дарж төхөөрөмжийн нэрийг өөрчлөх, өрөө солих, мөн төхөөрөмж устгах үйлдлүүдийг хийх боломжтой.
Төхөөрөмж устгах
Гар утасны аппликэйшн ашиглан устгах
Төхөөрөмжийн “Home” хуудас руу орж, тохиргоо (Settings) цэсийн баруун дээд буланд байрлах “ 🗑️ “ товчийг дарна уу.
Төхөөрөмжийг устгах эсэхийг баталгаажуулах цонх гарч ирэх бөгөөд “Done” сонголтыг сонгосноор төхөөрөмж устана.
ТВ аппликэйшн ашиглан устгах
Устгах төхөөрөмжийг сонгон, “OK” товчийг удаан дарна. Төхөөрөмжийг устгах эсэхийг баталгаажуулах цонх гарч ирэх бөгөөд “OK” сонголтыг сонгосноор төхөөрөмж устана.

Төхөөрөмж суурилуулалт
Анхааруулга
- Бүтээгдэхүүнийг шатамхай хий, газ (метан) ашигладаг төхөөрөмж байрладаг дотор орчинд суурилуулна уу.
- Бүтээгдэхүүнийг гадаа суурилуулж болохгүй. Суурилуулах орчны температур 0°C – +55°C-ийн хооронд байгаа эсэхийг шалгана уу.
- Хийн төхөөрөмжөөс (жишээлбэл, хийн плитка) ялгарах дулаан, уур, утааны үлдэгдэлд шууд өртөх газар (жишээлбэл: плитканы яг дээд талд) суурилуулж болохгүй.
- Бүтээгдэхүүн болон хийн төхөөрөмжийн хооронд саад тотгор байхгүй эсэхийг шалгана уу. Саадтай бол хий алдагдсаныг илрүүлж чадахгүй байж болзошгүй.
- Агаарын урсгал ихтэй газар, тухайлбал агаар оруулах нүх, агааржуулагч, цонх, хаалганы ойролцоо суурилуулж болохгүй. Учир нь хий алдагдсаныг зөв илрүүлж чадахгүй байж болзошгүй.
- Бүтээгдэхүүнийг цахилгааны залгуурт зөв холбож, тухайн залгуурт цахилгаан байгаа эсэхийг шалгана уу.
- Бүтээгдэхүүнийг шруп ашиглан суурилуулахыг зөвлөж байна. Хэрэв 3M наалт ашиглан суурилуулсан бол үүнээс үүдэн гарах бүтээгдэхүүний гэмтэл болон аюулгүй байдлын аливаа эрсдэлийг хэрэглэгч өөрөө хариуцна. Хэрэв 3M наалт ашиглах бол бүтээгдэхүүнийг тэгш, толигор, хуурай, цэвэр гадаргууд наана уу.
- Бүтээгдэхүүн гадаргууд бат бөх бэхлэгдсэн эсэхийг тогтмол шалгаж, унахаас сэргийлнэ үү.
Зөв байрлуулах
- Таазанд суурилуулах: Бүтээгдэхүүнийг хийн эх үүсвэрээс
- 1.5–3 м-ийн зайд, таазанд цагираг хэлбэрийн бүсэд суурилуулна.
- Хананд суурилуулах: Бүтээгдэхүүнийг таазнаас 0.2–0.6 м доош, мөн хийн эх үүсвэрээс 1.5 м-ийн зайд хананд суурилуулна.

Зөв суурилуулах заавар
- Шрүп ашиглан суурьлуулах

2. Хоёр талт наалт ашиглан суурьлуулах

Төхөөрөмж ажиллагаа
Урьдчилан халаах төлөв
Бүтээгдэхүүнийг асаасны дараа урьдчилан халаах төлөвт орно. Энэ хугацаанд шар гэрэл анивчина. Урьдчилан халаах ажиллагаа дуусмагц (хамгийн ихдээ 3 минутын дараа) ногоон гэрэл тогтвортой асна.
Хэвийн ажиллагааны төлөв
Бүтээгдэхүүн хэвийн ажиллаж байгаа үед ногоон гэрэл тогтвортой ассан байх бөгөөд дуут дохио дуугарахгүй.
Дохиоллын төлөв
Бүтээгдэхүүн хэвийн ажиллаж байх үед хий илэрвэл улаан гэрэл анивчиж, дуут дохиолол (buzzer) дуугарна.
Алдааны төлөв
Төхөөрөмжид алдаа гарсан үед шар гэрэл анивчиж, дуут дохио 6–10 секунд тутамд нэг удаа дуугарна.
Туршилтын горим
Бүтээгдэхүүн ажиллаж байх үед Дуугүй болгох/Өөрийгөө оношлох (Mute/Self-diagnostic) товчийг дарж туршилтын горимд орно. Туршилтын горимд орсны дараа төхөөрөмж утасгүй дохиоллын дохио илгээнэ. Туршилт дуусмагц утасгүй дохиоллыг цуцлах дохио илгээнэ.
Тогтмол арчилгаа
Бүтээгдэхүүнийг хэвийн ажиллагаатай байлгахын тулд дараах зааврыг мөрдөнө үү.
- Хэрэглэгчийн гарын авлагын дагуу бүтээгдэхүүнийг зөв суурилуулж, ашиглаж, арчилна.
- Сар бүр өөрийгөө оношлох (Self-diagnostic) туршилт хийнэ үү. Төхөөрөмж ажиллаж байх үед Дуугүй болгох/Өөрийгөө оношлох (Mute/Self-diagnostic) товчийг дарж, төхөөрөмжөөс гэрэл болон дуут дохиолол хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгана.
- Гурван сар тутамд бүтээгдэхүүний гадаргууг бага зэрэг чийгтэй алчуураар арчиж, агаарын оролтын нүхний тоос, тослогийг цэвэрлэж, агаарын урсгал болон дохиоллын ажиллагааг хэвийн байлгана уу. Нойтон алчуур, спирт, ацетон зэрэг химийн уусгагч ашиглан цэвэрлэж болохгүйг анхаарна уу.
- Жилд нэг удаа бүтээгдэхүүний мэдрэгчийг үзлэгт хамруулна уу. Зөвхөн стандарт хий болон зориулалтын шалгах төхөөрөмжтэй, эрх бүхий байгууллагад хандана уу.
Хий алдагдсан үед авах арга хэмжээ
Агаар дахь шатамхай хийн агууламж урьдчилан тохируулсан дохиоллын босго хэмжээнд хүрэх буюу түүнээс давсан тохиолдолд төхөөрөмж дохиоллын төлөвт орно. Энэ үед дараах арга хэмжээг авна уу. Үүнд:
- Хийн хоолойн хаалтыг нэн даруй хаана.
- Агаар сэлгэлт хийхийн тулд цонх, хаалгыг нээнэ.
- Тамхины асаагуур, шүдэнз, хийн түлш зэрэг бүх галын эх үүсвэрийг унтрааж, ус халаагч болон хийн төхөөрөмжийн цахилгаан асаагуур зэрэг гал эсвэл цахилгаан оч үүсгэж болзошгүй аливаа төхөөрөмжийг бүү ашиглаарай.
- Ямар ч цахилгаан хэрэгслийг асаах, унтраах үйлдэл бүү хийгээрэй.
- Хий алдагдсан шалтгааныг шалгаж, холбогдох
- байгууллагад яаралтай мэдэгдэн, асуудлыг шийдвэрлүүлнэ үү.
*Яаралтай тусламжийн дугаар (гал түймэр) – 101
Алдаа засварлах (TROUBLESHOOTING)
| Асуудал | Боломжит шалтгаан | Шийдвэрлэх арга |
| Төхөөрөмжийг асаах бүрт урьдчилан халаах төлөвт (шар гэрэл анивчина) удаан байна. |
|
|
| Шар гэрэл анивчиж, дуут дохио "DI" гэж дуугарна. | Төхөөрөмж гэмтэлтэй байна. | Нийлүүлэгчтэй холбогдоно уу. Лавлах: 2288, 75952288 |
Үзүүлэлт
Газ мэдрэгч төхөөрөмж | |
| Утасгүй холболт Wi-Fi | ZigBee |
| Дамжуулах давтамж | 2.4 GHz |
| Ажиллах хүчдэл | AC220V |
| Зогсолтын үеийн гүйдэл | ≤200 mA |
| Ажиллах температур | -10°C ~ +55°C, ≤95% RH |
| Илрүүлэх хий | Метан хий (Байгалийн хий) |
| Дохиоллын босго | 8% LEL Метан (Байгалийн хий) |
| Агууламжийн алдаа | ±3% LEL |
| Дохиоллын арга | Дуут болон гэрлэн дохиолол, утасгүй холболтын дохиолол |
| Дохиоллын дууны түвшин | ≥70 dB (хийн мэдрэгчээс 1 м-ийн зайд) |
| Суурилуулах арга | Хананд эсвэл таазанд суурилуулах |
| Хэмжээ | Ø85 мм × 30 мм |
Анхааруулга
- Төхөөрөмжийг суурилуулах болон ашиглахын өмнө энэхүү гарын авлагатай сайтар танилцаж, зааврын дагуу ашиглана уу.
- Энэ бүтээгдэхүүн нь зөвхөн хоолойгоор дамждаг метан хий
- (байгалийн хий)-г илрүүлэх зориулалттай бөгөөд баллонтой шингэрүүлсэн шатдаг хий (LPG)-д ашиглах боломжгүй.
- Бутан асаагуурын хий, цэвэр байгалийн хий зэрэг өндөр
- агууламжтай шатамхай хийг бүтээгдэхүүнд шууд хүргэж туршиж болохгүй. Ингэснээр мэдрэгчийн мэдрэмж буурах эсвэл төхөөрөмж бүрэн ажиллагаагүй болох эрсдэлтэйг анхаарна уу.
- Бүтээгдэхүүний ойролцоо үсний лак, шавьж устгах бодис,
- будаг, цавуу, шингэрүүлэгч зэрэг химийн бодисыг их хэмжээгээр бүү хэрэглээрэй. Энэ нь хуурамч дохиолол үүсгэхээс гадна төхөөрөмжийн ашиглалтын хугацааг богиносгож болзошгүйг анхаарна уу.
- Төхөөрөмжийн доторх мэдрэгчийн ашиглалтын хугацаа
- ердийн нөхцөлд 5 жил байдаг. 5 жилийн дараа мэдрэгчийг мэргэжлийн байгууллагаар шалгуулж, шаардлагатай бол солиулах эсвэл төхөөрөмжийг шинээр солихыг зөвлөж байна.
- Төхөөрөмж хэвийн ажиллаж байгаа эсэхийг тогтмол
- шалгаж байна уу.
- Хэрэв бүтээгдэхүүнийг будсан гадаргууд 3M наалтаар бэхэлсэн бол будаг хууларснаас төхөөрөмж унах эрсдэлтэй. Үүнээс үүдэн гарах аливаа гэмтэл, хохирлыг хэрэглэгч өөрөө хариуцна.
- Төхөөрөмжийг зөвхөн дотоод орчинд ашиглах бөгөөд ус,
- чийг, тоосжилт ихтэй, нарны шууд тусгалтай эсвэл өндөр температуртай орчинд байрлуулахгүй байхыг анхаарна уу.
- Төхөөрөмжийг хүчтэй доргилт, уналт, механик гэмтэл, ил гал болон халаалтын төхөөрөмжөөс хол байлгаж ашиглана уу. Төхөөрөмжийг задлах, өөрчлөх, дур мэдэн засварлахыг хориглоно.
- Zigbee Gateway нь газ мэдрэгч төхөөрөмжийг холбох төв
- төхөөрөмж тул түүний ажиллагаа хэвийн байгаа эсэхийг тогтмол шалгана уу.
- Интернэт холболт, төхөөрөмжийн төлөв болон мобайл
- аппликэйшны мэдэгдлийн тохиргоог тогтмол шалгаж, хэвийн ажиллаж байгаа эсэхийг баталгаажуулна уу.
- Цахилгаан болон интернэт тасарсан үед төхөөрөмж болон
- түүнд холбогдсон мэдрэгчүүдийн мэдээлэл дамжуулах ажиллагаа түр хугацаанд зогсохыг анхаарна уу. Холболт сэргэсний дараа төхөөрөмж автоматаар дахин холбогдоно. Баталгаат хугацааны хүчинтэй үед төхөөрөмжид гэмтэл, хэвийн бус ажиллагаа илэрсэн тохиолдолд ашиглалтыг нэн даруй зогсоож, үйлчилгээний төвд хандана уу.
- Төхөөрөмжийг зааврын дагуу суурилуулаагүй, буруу
- ашигласан, зориулалтын бус орчинд байршуулсан, эсвэл тогтмол шалгаж баталгаажуулаагүйгээс үүдэн гарсан аливаа доголдол, хохиролд үйлдвэрлэгч болон үйлчилгээ үзүүлэгч нар хариуцлага хүлээхгүй.

Утаа мэдрэгч төхөөрөмж гарын авлага
Утаа мэдрэгч төхөөрөмж танилцуулга
Ухаалаг утаа мэдрэгч нь утаа илэрмэгц дохиолол дуугарган, таны гар утас болон ТВ аппликэйшн рүү шуурхай мэдэгдэл илгээнэ. Хаанаас ч төхөөрөмжөө хянаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ухаалаг, найдвартай шийдэл юм.

Хайрцганд дагалдах хэрэгсэл
| Дагалдах хэрэгсэл | Тоо, ширхэг |
| Утаа мэдрэгч | 1 |
| Гарын авлага | 1 |
| Хананд тогтоох хэрэгсэл | 2 |
Төхөөрөмж тохиргоо
- Төхөөрөмж асаах

2. Холболтод бэлдэх

Төхөөрөмжийн дээр байрлах товчлуур дээр ногоон гэрэл анивчих хүртэл 5 секунд удаан дарна уу.
Сүлжээнд холбох заавар:
- Reset товчийг 5–10 секунд дарна. Улаан гэрэл асаж, 5 секундийн дараа унтарна. Дараа нь ногоон гэрэл асна. Reset товчийг тавихад ногоон гэрэл анивчиж, сүлжээний тохиргооны горимд орно.
- Сүлжээний тохиргоо амжилттай болсон тохиолдолд ногоон гэрэл 5 секунд асаад унтарна. Үүний дараа төхөөрөмж сүлжээний холболтыг шалгах горим-д шилжинэ.
- Хэрэв сүлжээний тохиргоо 60 секундийн дотор амжилтгүй болбол шар гэрэл 5 секунд асаад унтарна. Үүний дараа төхөөрөмж бие даасан (standalone) ажиллагааны горим-д шилжинэ.
Төхөөрөмж суурилуулалт
Шураг ашиглан суурилуулах

Хоёр талт наалт ашиглан суурилуулах

Зөв суурилуулсан эсэхийг шалгах
Санамж:Төхөөрөмж зөв суурилуулсан эсэхийг заавал шалгана уу

Төхөөрөмжийн суурь хэсэгт байрласан тал дугуй тэмдэглэгээ төхөөрөмжийн дээд хэсэгт байрласан тал дугуйтай нийлж бүтэн болоогүй бол төхөөрөмж зөв ажиллахгүй.

Төхөөрөмжийн суурь хэсэгт байрласан тал дугуй тэмдэглэгээ төхөөрөмжийн дээд хэсэгт байрласан тал дугуйтай нийлж бүтэн болсон бол төхөөрөмж зөв суурилуулсан байна.
Анхааруулга
- Төхөөрөмжийг зөвхөн дотор орчны таазанд суурилуулна уу.
- Гэрэлтүүлгийн төхөөрөмжөөс хамгийн багадаа 50 см-ийн
- зайтай суурилуулна уу.
- Ариун цэврийн өрөө болон бусад чийглэг орчинд суурилуулахгүй байна уу.
- Галын бус утаа, уур ихээр үүсдэг газарт суурилуулахгүй
- байна уу.
- Суурилуулах орчны температур -10°C-аас +55°C-ийн хооронд байх ёстойг анхаарна уу.
- Хэрэв таазны ойролцоо шүүгээ байгаа бол төхөөрөмжийг
- шүүгээнээс хамгийн багадаа 60 см-ийн зайтай суурилуулна уу.
- Агааржуулалтын сэнс, агааржуулагч болон агаарын
- нүхнээс хамгийн багадаа 150 см-ийн зайтай суурилуулна уу.
- Төхөөрөмжийг шураг ашиглан суурилуулахыг зөвлөж
- байна. Хэрэв 3M-ийн хоёр талдаа наалддаг наалт ашиглан суурилуулсан тохиолдолд үүнээс үүдэн гарсан төхөөрөмж унаж гэмтэх болон аюулгүй байдлын аливаа эрсдэлийг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
- Хэрэв 3M-ийн хоёр талдаа наалддаг наалт ашиглах бол
- төхөөрөмжийг тэгш, толигор, хуурай, цэвэр гадаргуу дээр наана уу.
- Төхөөрөмж гадаргууд найдвартай бэхлэгдсэн эсэхийг
- тогтмол шалгаж, унахаас сэргийлнэ үү.
- Батерейгүй тохиолдолд төхөөрөмжийг суурилуулах сууринд түгжин бэхлэх боломжгүйг анхаарна уу.
- Хэрэв төхөөрөмжийг будсан гадаргууд наавал будгийн
- хуулралтаас шалтгаалан төхөөрөмж унах эрсдэлтэй. Үүнээс үүдэн гарсан аливаа асуудлын хариуцлагыг хэрэглэгч өөрөө хүлээхийг анхаарна уу.
Төхөөрөмж холбох
Гар утасны аппликэйшн ашиглах холбох
АЛХАМ 1
Та өөрийн утасны үйлдлийн систем-с хамааран
- IOS: App store.
- Android: Play Store апликейшны хайлт хэсэгт “Mobi SmartHome” гэж бичин хайж дараах аппликэйшныг татаж суулгана уу.

АЛХАМ 2
Та өөрийн VOO үйлчилгээний нэвтрэх нэр болон нууц үгийг ашиглан нэвтэрнэ үү.
Санамж: Нэвтрэх нэр болон нууц үгээ мартсан тохиолдолд VOO апликейшны “Нууц үг мартсан?” хэсэгт дарж сэргээнэ үү.
АЛХАМ 3
VOO төхөөрөмжийг тогонд залган HDMI үзүүрийг зурагтын eARC/ARC дэмждэг оролтод холбон VOO эрхээр нэвтэрнэ үү.
*Интернэтэд холбогдсон эсэхийг шалгана уу!

АЛХАМ 4
Холбосон VOO төхөөрөмжийн C type оролтод “Zigbee gateway” төхөөрөмжийг залгана уу.
*Төхөөрөмж амжилттай холбогдсон үед гэрэл тогтвортой асна!
АЛХАМ 5
“Mobi SmartHome” аппликэйшн руу нэвтрэн орсны дараа баруун дээд буланд байрлах “+” товчийг дарж, холбох төхөөрөмжөө сонгоно уу.

Тайлбар: Энэхүү зураг нь зөвхөн жишээ тул таны ашиглаж буй аппликэйшны хувилбар болон ухаалаг гар утасны загвараас хамааран бодит интерфейс нь өөр байж болно.
АЛХАМ 6
Утаа мэдрэгч төхөөрөмжийг асаасны дараа “Дахин ачаалах” товчийг дохионы ногоон гэрэл анивчих хүртэл 5 секунд удаан дарна. “I am ready” дээр даран ахин “I am ready” дээр дарснаар хайлтын төлөвт орно.

АЛХАМ 7
Төхөөрөмж амжилттай нэмэгдсэн утга харагдах үед “OK” товчин дээр дарж ашиглаж эхэлнэ үү.
Тайлбар: Энэхүү зураг нь зөвхөн жишээ тул таны ашиглаж буй аппликэйшны хувилбар болон ухаалаг гар утасны загвараас хамааран бодит интерфейс нь өөр байж болно.
ТВ аппликэйшн ашиглан холбох
АЛХАМ 1
VOO төхөөрөмжийг тогонд залган HDMI үзүүрийг зурагтын eARC/ARC дэмждэг оролтод холбон VOO эрхээр нэвтэрнэ үү.
*Интернэтэд холбогдсон эсэхийг шалгана уу!

АЛХАМ 2
Холбосон VOO төхөөрөмжийн C type оролтод “Zigbee gateway” төхөөрөмжийг залгана уу.
*Төхөөрөмж амжилттай холбогдсон үед гэрэл тогтвортой асна!
АЛХАМ 3
VOO удирдлагын асаах/улаан/ товчлуурын доор байрлах “Apps” товч дээр даран, аппликейшнийг бүтэн дэлгэцийн (Full Screen) горимд шилжүүлнэ. Смарт Хоум цэсээс доорх дарааллын дагуу төхөөрөмжөө нэмнэ үү.
Full screen > Add device
АЛХАМ 4
Утаа мэдрэгчийн “Дахин ачаалах” товчийг дохионы ногоон гэрэл анивчих хүртэл удаан дарж хайлтын төлөвт шилжүүлнэ үү.
АЛХАМ 5
Төхөөрөмжийг хайж олсны дараа “OK” товчин дээр дарснаар төхөөрөмж амжилттай нэмэгдэнэ.
Төхөөрөмж хяналт
Нүүр хуудасны “Devices” хэсэгт төхөөрөмж харагдах бөгөөд дараах төлөвтэй харагдана. Үүнд:
- Утаа илэрсэн (Detected)
- Хэвийн (Normal)
- Төхөөрөмж унтарсан (Device Offline) гэсэн төлөвүүд багтана.

Баруун дээд буланд байрлах тохиргооны “ ⚙️ “ товчийг дарж төхөөрөмжийн нэрийг өөрчлөх, өрөө солих, мөн төхөөрөмж устгах үйлдлүүдийг хийх боломжтой.
Төхөөрөмж устгах
Гар утасны аппликэйшн ашиглан устгах
Төхөөрөмжийн “Home” хуудас руу орж, тохиргоо (Settings) цэсийн баруун дээд буланд байрлах "🗑️" товчийг дарна уу.
Төхөөрөмжийг устгах эсэхийг баталгаажуулах цонх гарч ирэх бөгөөд “Done” сонголтыг сонгосноор төхөөрөмж устана.
ТВ аппликэйшн ашиглан устгах
Устгах төхөөрөмжийг сонгон, “OK” товчийг удаан дарна. Төхөөрөмжийг устгах эсэхийг баталгаажуулах цонх гарч ирэх бөгөөд “OK” сонголтыг сонгосноор төхөөрөмж устана.

Галын дохиоллын функц
- Төхөөрөмж утаа илрүүлмэгц дуу болон гэрлэн дохиолол ажиллуулна.
- Гал гарсан тохиолдолд шаардлагатай арга хэмжээг нэн даруй авна уу. Жишээлбэл, гал түймрийн яаралтай тусламжийн 101 дугаарт мэдэгдэх эсвэл гал унтраагуур ашиглан галыг унтраана.
- Хэрэв гал гараагүй бол Дуугүй болгох / Өөрийгөө оношлох (Mute/Self-diagnostic) товчийг дарж дохиоллыг түр унтраана. Төхөөрөмж 90 секундийн турш дуугүй горимд ажиллана. Энэ хугацаанд дуу болон гэрлэн дохиолол өгөхгүй. 90 секундийн дараа төхөөрөмж автоматаар хэвийн илрүүлэлтийн горимд шилжинэ.
- Дараах зүйлс төхөөрөмжид шууд нөлөөлсөн тохиолдолд галын дохиолол идэвхжиж болзошгүй.
- Шавж устгах бодис болон гоо сайхны бүтээгдэхүүний цацлага (мананцар)
- Тамхи болон арц, хүжний утаа
- Утаа болон дулаанаар ууршдаг төрлийн шавж устгах бодис
- Хоол хийх үеийн утаа болон уур
- Усны дуслын конденсаци (чийгийн конденсаци)
Тайлбар: Дээрх хүчин зүйлс нь бодит гал түймэр гараагүй байсан ч төхөөрөмжийг ажиллуулах буюу хуурамч дохиолол үүсгэж болзошгүй.
Дохиолол болон тест
- Илрүүлэлтийн горим (Detection state)
- Төлөвийн заагч 50 секунд тутамд улаан өнгөөр анивчина.
- Өөрийгөө шалгах горим (Self-checking state)
- Дуугүй болгох /Өөрийгөө шалгах (Mute/Self-checking) товчийг дарахад төлөвийн заагч улаан өнгөөр асна.
- Хэрэв Mute / Self-diagnostic товчийг 5 секундээс бага хугацаанд дарвал, төхөөрөмж өөрийгөө шалгах горимд шилжиж, төлөвийн заагч улаан өнгөөр анивчин, дохиоллын дуугаралт ажиллана (галын дохиоллын үеийнхтэй адил)
Анхааруулга
- Өөрийгөө шалгах туршилтын үед чанга дуут дохионоос сонсголд нөлөөлөхөөс сэргийлж, дохиоллын дуугарагчаас хол байгаарай.
- Төхөөрөмж хяналтын горимд байх үед дохиолол өгвөл бодит эрсдэл үүссэн байх магадлалтай тул дохиоллыг үл тоомсорлохгүй байж, шалтгааныг яаралтай тогтооно уу.
Чухал: Дохиоллыг үл тоомсорлох нь эд хөрөнгийн хохирол, хүний бэртэл гэмтэл, цаашлаад амь насанд аюул учруулж болзошгүй. Хэрэв төхөөрөмж өөрийгөө шалгах туршилтад тэнцэхгүй бол "Алдаа засварлах (Troubleshooting)" хэсгийг үзэж асуудлыг шийдвэрлэнэ үү. Хэрэв асуудал хэвээр байвал төхөөрөмжийг солино уу.
Дуугүй болгох функц (MUTE FUNCTION)
Анхааруулга
Төхөөрөмж дохиолол өгч байгаа бол бодит эрсдэл үүссэн байх боломжтой. Дохиоллыг дуугүй болгохын өмнө гал гараагүй эсэхийг сайтар шалгана уу.
Төхөөрөмжийг ямар нэгэн байдлаар битүүмжлэх, таглах эсвэл ажиллагааг нь идэвхгүй болгож болохгүй. Ингэснээр төхөөрөмж таныг хамгаалах боломжгүй болно.
Хэрэв төхөөрөмж гал биш, харин гал тогооны утаа (жишээлбэл: мах шарах үед үүсэх утаа) илрүүлсэн дохиолол өгсөн бол төхөөрөмжийн “Mute” товчийг дарж дохиоллыг түр дуугүй болгож болно. Дуугүй горимд байх үед төлөвийн заагч улаан өнгөөр хурдан анивчина. Төхөөрөмжийн утаа мэдрэх чадвар 90 секундын дараа автоматаар хэвийн байдалд сэргээнэ.
Хэрэв төхөөрөмжийн орчин дахь утааны нягтрал өндөр хэвээр байвал 90 секундын дараа дахин дохиолол өгнө. Энэ тохиолдолд хаалга, цонхоо онгойлгож утааг гадагшлуулна уу.
Хэрэв дохиолол өгсөн шалтгааныг мэдэхгүй бол утааны эх үүсвэрийг яаралтай олж тогтооно. Дохиоллыг үл тоомсорлох нь эд хөрөнгийн хохирол, хүний бэртэл гэмтэл, цаашлаад амь насанд аюул учруулж болзошгүй.
Тогтмол арчилгаа
Энэхүү төхөөрөмж нь тусгай арчилгаа шаарддаггүй загвартай. Гэхдээ хэвийн ажиллагааг хангахын тулд дараах тогтмол арчилгааг хийнэ.
- Төхөөрөмжийг долоо хоногт дор хаяж нэг удаа шалгаж, туршихыг зөвлөж байна. Турших зааврыг "Дохиолол болон тест" хэсгээс үзнэ үү.
- Төхөөрөмжийг цэвэр байлгаж, жилд дор хаяж нэг удаа тоос сорогч болон зөөлөн сойз ашиглан тоос шороог нь цэвэрлэнэ.
Төхөөрөмжийн гадаргууг хөвөн даавуу эсвэл зөөлөн порлон ашиглан арчина уу. Уусгагч бодис болон угаалгын шингэн бүү хэрэглээрэй. Эдгээр нь төхөөрөмжийн дотор нэвтэрч, мэдрэгч болон электрон хэлхээг гэмтээж болзошгүй.
Төхөөрөмжийг будаж болохгүй. Будаг нь утаа орох нүхийг бөглөж, төхөөрөмжийн хэвийн ажиллагааг алдагдуулж болзошгүй.
Алдаа засварлах
Хэрэв төхөөрөмж хэвийн ажиллахгүй байвал батерей ашиглалтын хугацаа дууссан эсвэл тоос, утааны үлдэгдэл болон бусад бохирдлоос шалтгаалсан байж болно. Энэ тохиолдолд төхөөрөмжийг хэрхэн цэвэрлэх талаар "Тогтмол арчилгаа" хэсгээс үзнэ үү. Хэрэв асуудал арилахгүй бол дараах арга хэмжээг авна уу. Үүнд:
- Хэрэв төхөөрөмж ажиллахгүй байвал төхөөрөмжийн сууринд зөв бэхлэгдсэн эсэхийг шалгана уу.
- Хэрэв төхөөрөмж ойролцоогоор 40 секунд тутамд богино дохио өгч байвал баттерей дуусаж буйг илтгэнэ. Баттерейг нэг долоо хоногийн дотор солино уу.
- Хэрэв гал түймэртэй холбоогүй хуурамч дохиолол байнга өгч байвал утаа мэдрэгчийн суурилуулсан байршлыг өөрчилж үзнэ үү.
- Хэрэв гал болон утаа байхгүй үед төхөөрөмж байнга дохиолол өгч байвал төхөөрөмжийг цэвэрлэх эсвэл өөр байршилд дахин суурилуулна уу.
Дээрх арга хэмжээг авсны дараа ч асуудал хэвээр байвал тухайн бүтээгдэхүүнийг солих арга хэмжээ авна уу. Төхөөрөмжийг дур мэдэн өөрөө задлан засварлахыг хориглоно.
ТӨХӨӨРӨМЖИЙН ТАЛААР НЭМЭЛТ ЛАВЛАГАА
Info@mobinet.mn и-мейл хаягаар холбоотой хүсэлт, лавлагааг илгээнэ үү.
Гэрэл болон дохиоллын утга
| Гэрэл | Дохиолол | Утга |
| Улаан гэрэл анивчих | Дохиолол дуугарна | Утаа илэрсэн |
|
50 секунд тутамд Улаан гэрэл анивчих |
Дохиолол дуугарахгүй | Төхөөрөмж хэвийн ажиллаж байна |
|
40 секунд тутамд Шар гэрэл анивчих |
Богино дуут дохио өгнө | Батерей дуусаж байна |
| Улаан гэрэл анивчих | Дохиолол 4 удаа дуугарна | Төхөөрөмж өөрийн хэвийн ажиллагааг шалгаж байна. |
| Ногоон гэрэл хурдан давтамжтай анивчих | Дохиолол дуугарахгүй | Төхөөрөмж интернэт сүлжээнд холбогдож байна |
Үзүүлэлт
Утаа мэдрэгч төхөөрөмж | |
| Утасгүй холболт Wi-Fi | ZigBee |
| Дамжуулах давтамж | 2.4 GHz |
| Ажиллах хүчдэл | DC 3V (CR123A батерей) |
| Бага хүчдэлийн дохиолол | Дэмжинэ |
| Ажиллах температур | -10°C ~ +55°C |
| Мэдрэгчийн төрөл | Бие даасан утаа мэдрэгч |
| Дохиоллын дууны түвшин | 3м-ийн зайд 80 dB-ээс дээш |
| Суурилуулах байрлал | Тааз |
| Зай ашиглалтын хугацаа | 3+ жил (өдөрт 20 удаагийн ажиллагааны нөхцөлд) |
| Хэмжээ | Ø90 мм × 37 мм |
Анхааруулга
- Төхөөрөмжийг суурилуулах болон ашиглахын өмнө энэхүү гарын авлагатай сайтар танилцаж, зааврын дагуу ашиглана уу.
- Төхөөрөмжийг зөвхөн дотоод орчинд ашиглах бөгөөд ус, чийг, тоосжилт ихтэй, нарны шууд тусгалтай эсвэл өндөр температуртай орчинд байрлуулахгүй байхыг анхаарна уу.
- Төхөөрөмжийг хүчтэй доргилт, уналт, механик гэмтэл, ил гал болон халаалтын төхөөрөмжөөс хол байлгаж ашиглана уу.
- Төхөөрөмжийг задлах, өөрчлөх, дур мэдэн засварлахыг хориглоно.
- Zigbee Gateway нь утаа мэдрэгч төхөөрөмжийг холбох төв төхөөрөмж тул түүний ажиллагаа хэвийн байгаа эсэхийг тогтмол шалгана уу.
- Интернэт холболт, төхөөрөмжийн төлөв болон мобайл аппликейшны мэдэгдлийн тохиргоог тогтмол шалгаж, хэвийн ажиллаж байгаа эсэхийг баталгаажуулна уу.
- Цахилгаан болон интернэт тасарсан үед төхөөрөмж болон түүнд холбогдсон мэдрэгчүүдийн мэдээлэл дамжуулах ажиллагаа түр хугацаанд зогсохыг анхаарна уу. Холболт сэргэсний дараа төхөөрөмж автоматаар дахин холбогдоно.
- Баталгаат хугацааны хүчинтэй үед төхөөрөмжид гэмтэл, хэвийн бус ажиллагаа илэрсэн тохиолдолд ашиглалтыг нэн даруй зогсоож, үйлчилгээний төвд хандана уу.
- Төхөөрөмжийг зааврын дагуу суурилуулаагүй, буруу ашигласан, зориулалтын бус орчинд байршуулсан, эсвэл тогтмол шалгаж баталгаажуулаагүйгээс үүдэн гарсан аливаа доголдол, хохиролд үйлдвэрлэгч болон үйлчилгээ үзүүлэгч нар хариуцлага хүлээхгүй.


