Дата СИМ нь гадаадад аялах гэж буй Монголчуудыг найдвартай интернэтээр хангах үйлчилгээ юм. Хятад, Япон, Солонгос зэрэг Монголчуудын ихээр аялдаг улс бүрд зориулсан багц бүхий СИМ картуудыг Мобикомын салбаруудад худалдаалж байна.
САНАМЖ: Монгол Улсад байхдаа СИМ-ээ гар утсандаа хийвэл тохиргоог гараар хийх шаардлага гарах магадлалтай тул гадаад улсад очсоны дараа СИМ-ээ утсандаа хийгээрэй.
СИМ карт нь багцын сонголтын мэдээлэлтэй, СИМ солих зүүтэй байна. Мөн хэрэглэгчийн СИМ картанд 20 орон бүхий ICCID дугаартай байна. Энэхүү 20 оронтой дугаар нь хэрэглэгчийн үйлчилгээ үзүүлэхэд заавал хэрэглэгчээс асуух шаардлагатай мэдээлэл болно.
.jpg)
.jpg)
-
САНАМЖ:
Монгол Улсад байхдаа СИМ-ээ гар утсандаа хийвэл тохиргоог гараар хийх шаардлага гарах магадлалтай тул гадаад улсад очсоны дараа СИМ-ээ утсандаа хийгээрэй. - Хэрэв та Монгол Улсад байгаа бол СИМ ажиллахгүй. Энэхүү СИМ нь зөвхөн гадаад улсад ажиллана.
- Хэрэв тухайн улсдаа очсон бол нэн тэргүүнд СИМ-ний багц нь тухайн улстай тохирч байгаа эсэхийг шалгана. Өөрөөр хэлбэл Япон улсын багцтай СИМ аваад Солонгос улсад очсон бол ажиллахгүй.
- Багц нь тухайн улстайгаа таарч байвал гар утасны доорх 3 тохиргоог шалгана
1. Data roaming цэсийг идэвхжүүлсэн эсэхийг шалгана. Хэрэв энэ цэсийг идэвхжүүлээгүй бол СИМ-ний ажиллах хугацаа эхэлсэн боловч дата нь ажиллахгүй.
- Iphone: Settings>Cellular> Аяллын СИМ-ээ сонгож орох > Data roaming асаах
- Samsung: Settings > Connections > Mobile Networks > Data roaming ON болгох
- Бусад: Хятад болон бусад утасны Settings цэсэд орж Search хэсэг дээр Data roaming оруулж хайлт хийх. Зарим утас Global Roaming гэсэн нэртэй байдгийг анхаарна уу.
2. APN буюу Access Point Names тохиргоог хийх
Дата багц бүрийн APN өөр байх боломжтой.
|
Дата багцын нэр |
Name |
APN |
1 |
Япон |
internet |
Internet |
2 |
Өмнөд Солонгос |
mobile.three.com.hk | mobile.three.com.hk |
3 |
Хятад, Хонг Конг, Макао |
mobile |
mobile |
4 |
Орос |
plus |
plus |
5 |
Тайланд |
dtac |
dtac |
Гар утасны загвараас хамаарч APN тохиргоо өөр байдаг тул доорх зургаас гар утас тус бүрийн APN тохиргоо хийх зааврыг харна уу.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
3. Network Operator - Сүлжээний оператор сонгох тохиргоо
Зарим гар утас сүлжээгээ буруу таних тохиолдолд байдаг. Энэ тохиолдолд гар аргаар сүлжээг сонгоно.
|
Улсын нэр |
Name |
1 |
Япон |
KDDI |
2 |
Өмнөд Солонгос |
SKT |
3 |
Хятад, Хонг Конг, Макао |
China(China Unicom, China Telecom), Hong Kong (SmarTone, HKT, 3HK), Macao (CTM) |
4 |
Орос |
VimpelCom(beeline) |
5 |
Тайланд |
DTAC |
- Iphone: Settings > Cellular > Аяллын СИМ-ээ сонгож орох > Network operators
.jpg)
- Samsung: Settings > Connections > Mobile networks > Network operators
.jpg)
- Бусад: Хятад болон бусад утасны Settings цэсэд орж Search хэсэг дээр operators оруулж хайлт хийх.