Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болон ярианы бие даасан тусгай сувгийг ашиглан ярианы саатал, цуурайтал, хоцрогдолгүй, бүх төрлийн үүрэн болон суурин телефон утаснаас дэлхийн 240 гаруй улс руу ярих боломжтой гарц юм. 

Бүх операторын хэрэглэгчид 003 гарцыг ашиглан ӨНДӨР ЧАНАРТАЙ олон улсын дуудлага хийх болон мессэж бичих боломжтой.

Хэрэглэгчийн төрөл

Эрх нээлгэх нөхцөл

Дараа төлбөрт хэрэглэгч

Хэрэглэгч өөрийн биеэр хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэй үйлчилгээний салбарт хандан 200,000₮-н нэмэлт барьцаа төлбөр байршуулан ярианы эрхээ нээлгэнэ.

Урьдчилсан болон Хосолсон төлбөрт хэрэглэгч

Барьцаа мөнгө байршуулах шаардлагагүй, дансан дахь нэгжээрээ олон улсын дуудлага хийнэ.


Дуудлага хийх заавар

Үүрэн холбооны дугаар руу:

003 + Улсын код + Гар утасны дугаар

Суурин холбооны дугаарт:

003 + Улсын код + Хотын код + Утасны дугаар

Үнэ тарифын мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

Үйлчилгээний онцлог, давуу тал

  • Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болон ярианы бие даасан тусгай сувгийг ашигладаг тул ярианы саатал, цуурайтал, хоцрогдолгүй.
  • Бүх төрлийн үүрэн болон суурин телефон утаснаас дэлхийн 240 гаруй улс руу ярих боломжтой.
  • Мобикомын утаснаас ярихад нэмэлт төлбөр гарахгүй
  • Ярианы төлбөр секундийн нарийвчлалтай тооцогдоно.

  • Дараа төлбөрт миний моби багцын хэрэглэгчид 003 гарцыг ашиглан яриа хийх бол үйлчилгээний салбарт хүчин төгөлдөр бичиг баримттайгаа хандан 200,000₮-н барьцаа төлбөр байршуулах шаардлагатай
  • Урьдчилсан болон хосолсон төлбөрт багцын хэрэглэгчид барьцаа байршуулах шаардлагагүй шууд дансан дах нэгжээрээ хэрэглээ хийнэ