Монпэй богино хугацаат зээл гэж юу вэ?

Бид өдөр тутмын амьдралдаа санхүүгийн үйлчилгээг зогсолтгүй ашигладаг ба илүү аюулгүй, хялбар, хурдан шийдлийг сонгодог. Монпэй нь цахим экосистем бүрдүүлснээр хэрэглэгчдэд дэвшилтэт технологиор бүх төрлийн санхүүгийн үйлчилгээг үзүүлж байна.

Зээлийн үнэлгээ нь өдөр бүр таны мэдээллээр шинэчлэгддэг тул та шаардлагатай үедээ монпэй аппликейшны Зээл цэснээс зээл авах боломжтой эсэхээ шалгаарай.

  • Илүү аюулгүй төлбөр тооцооны хялбар, төгс шийдэл
  • 24/7 цагийн турш хаанаас ч, хэзээ ч ашиглах боломжтой
  • Барьцаагүй, бага хүүтэй зээлийн үйлчилгээний нэмэлт боломж

Монпэй зээлийг Мобикомын хувь болон байгууллагын дугаартай, мөн бусад операторын монпэй идэвхтэй ашигладаг хэрэглэгчид авах боломжтой.

Монпэй зээлийн шалгуур
  • Мобикомын үүрэн холбооны үйлчилгээний төлбөрийн үлдэгдэлгүй байх
  • 18-аас дээш насны хэрэглэгч байх
  • Зээлийн Мэдээллийн Санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх
  • Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан өр, орлогын харьцаа хэтрээгүй байх
  • Цахим мөнгөний гэрээ байгуулсан байх
  • Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан байх
Монпэй зээлийн хэмжээ
Хэмжээ Хугацаа Хүү Шимтгэл
50,000₮ - 5,000,000₮ 1 - 3 сар хүртэл 1.9% - 3.5% 1.9%

Зээлийн мөнгөн дүнгээс хамааран зээлийн хугацаа болон хүүгийн нөхцөл өөрчлөгдөнө

Та монпэй зээлийг Monpay аппликэйшн ашиглан аваарай.

Зээлийн эрхээ шалгаад хормын дотор хэдэн төгрөг зээлэх боломжтойгоо мэдэх боломжтой.

Анхаарах

  • Зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд тухайн өдрөөс эхлэн зээлийн үлдэгдэлд үндсэн хүү болон үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг тооцно.
 

Монпэй зээлийн гэрээг онлайнаар байгуулах зааврыг ЭНД дарж харна уу