Wi-Fi calling үйлчилгээ
WiFi calling нь таны утас сүлжээгүй байсан ч Wi-Fi сүлжээнд холбогдсон бол дуудлага хийх боломжтой үйлчилгээ юм. Та Wifi calling тохиргоог идэвхжүүлээд дуудлагаа хийгээрэй.
- Settings цэс рүү орно
- Phone цэсийг хайлт хийж орно
- Wi-Fi Calling цэс рүү орно
- Wi-Fi Calling on This iPhone цэсийг идэвхжүүлнэ
Нэмэлт тайлбар: Уг тохиргоог идэвхжүүлснээр утасны дээд буланд “MN Mobicom WiFi” гэж харагдана. Сүлжээнд холбогдсон болон хэвийн болсон үед тохиргоогоо унтраахаа мартуузай. Одоогоор зөвхөн iPhone гар утас ашигладаг сонгогдсон хэрэглэгчид уг үйлчилгээг ашиглах боломжтой.


