Урамшууллын хугацаа: 2025.06.25 – 2025.09.30

Урамшууллын нөхцөл:

  1. Gamer хэрэглэгчид 7 хоног бүр XP (оноо) цуглуулан, цол ахиж, цол бүрээс санамсаргүй байдлаар бэлэг хожино.
  2. Цол бүр XP-гээр үнэлэгдэж, XP цуглармагц цолны бэлэгт хүрнэ:
    • Master – 300 XP
    • Epic – 600 XP
    • Legend – 800 XP
    • Glory – 1000 XP
  3. XP цуглуулах нэмэлт даалгаврууд:
    • 30 XP – Найзаа урих (хоногт хязгааргүй)
    • 40 XP – Тоглоом цэнэглэх (7 хоногт 1 удаа)
    • 35 XP – QR-р худалдан авалт хийх (7 хоногт 1 удаа)
    • 5 XP – Мобикомоос нэгж, дата авах (7 хоногт 1 удаа)

- Бэлгэнд хожсон Diamond нь хэрэглэгчдэд мессежээр Redeem код байдлаар очно 

- Дата хожсон хэрэглэгчдийн дугаарт дата идэвхжүүлэх мессеж очиж хэрэглэгч өөрөө идэвхжүүлэн ашиглана. 

- Монпэй купон нь Монпэй апп -> Купон -> Миний бэлэг хэсэгт үүснэ. 

Санамж: Монпэй купоныг бусдад бэлэглэх боломжгүй.

Түгээмэл асуулт, хариулт (FAQ):

1. Найзаа хэрхэн урих вэ?

Хэрэглэгч "Найзаа урих" хэсгээс өөрийн урилах кодыг авч, Монпэй-д бүртгэлгүй найздаа илгээнэ. Найз нь Монпэй аппын "Урамшуулал" цэс рүү орж, уг кодыг оруулаад худалдан авалт хийснээр танд XP оноо нэмэгдэнэ.

2. Өдөрт хэдэн удаа найзаа урих боломжтой вэ?

Найз урихад ямар ч хязгаарлалт байхгүй. Өдөрт хэдэн ч найз руу кодоо илгээж, XP цуглуулах боломжтой.

3. Нэмэлт даалгавруудыг өдөрт хэдэн удаа биелүүлж болох вэ?

Нэмэлт даалгавар бүрийг 7 хоногт 1 удаа биелүүлж XP авах боломжтой. Хэрэв даалгавраа 7 хоногт 2 удаа биелүүлсэн бол зөвхөн эхний удаагийн биелэлтээс XP авна.

4. Нэмэлт даалгаврын худалдан авалтад доод үнийн дүн байгаа юу?

Үгүй. Нэмэлт 3 даалгаварт үнийн дүнгийн босго байхгүй. Та хүссэн дүнгээр худалдан авалт хийгээд XP авах боломжтой.

5. Даалгавар амжилттай биелсэн эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Даалгавар амжилттай биелсэн тохиолдолд тухайн даалгаврын баруун дээд буланд "Биелсэн" гэсэн тэмдэглэгээ гарна.

6. XP оноогоо бусдад шилжүүлж болох уу?

Үгүй. XP оноо нь зөвхөн өөрийн бүртгэл дээр хүчинтэй бөгөөд шилжүүлэх боломжгүй.

7. Хожсон Монпэй купоныг бусдад өгч болох уу?

Үгүй. Монпэй купоныг бусдад бэлэглэх буюу шилжүүлэх боломжгүй.

8. Цол бүрийн шагнал ялгаатай юу? Хаанаас харах вэ?

Тийм. Цол тус бүрт зориулсан шагналууд өөр өөр. Та "Бэлэг үзэх" товчийг дарж тухайн цолын шагналуудыг харна уу.

9. Хожсон Diamond-оо бусдад өгч болох уу?

Тийм. Хожсон Diamond нь бусдад шилжүүлэх боломжтой.