Mobihome - Өрхийн үйлчилгээний шинэ эхлэл

Өрхийн хэрэглээ хувьсан өөрчлөгдөж, гуравласан үйлчилгээ ард хоцорчээ. Интернэт, ТВ, суурин утас багцалсан концептийг бид шинэчлэн 5G интернэт, ТВ контент, смартхоум бүхий илүү хурдан, илүү ухаалаг, илүү хэрэглэгч төвтэй өрхийн үйлчилгээний шийдлийг бүтээлээ.
Гацдаг үе ард хоцров:
Хамгийн хурдан интернэттэй өрхийн үйлчилгээг та байршил үл хамааран гэртээ суурилуулаарай. Хотын зах, орон нутаг, тэр ч бүү хэл алслагдсан бүсэд ч mobihome хүрнэ. Шилэн кабельд холбогдоогүй бүсэд бид дараагийн үеийн 5G home утасгүй интернэтийг санал болгож байна.
Хуучин багцууд ард хоцров:
Өөр, өөр амьдралын хэв маягт тохирох өрхийн үйлчилгээг нэвтрүүллээ. Хосолсон, гуравласан, хэд ч байж болно. Та зөвхөн хэрэгтэй үйлчилгээгээ сонгож багцаа өөрөө угсар!
Үнэтэй үйлчилгээ ард хоцров:
Үйлчилгээ бүр хөнгөлөлттэй учраас хэр ихийг багцална, төдий чинээ хямдарна. Мөн багцад кино сан, видео сангийн контентууд үнэгүй дагалдах бөгөөд 31 original series-г зөвхөн mobihome-с үзэх боломжтой.
Өрхийн үйлчилгээний хуучин бүхэн ард хоцров:
Mobihome нь таны гэрийн өдөр тутамд шаардлагатай технологийн шийдлүүдийг цогцоор нь санал болгоно.
Mobihome-н тусламжтай та тун удахгүй гэрийнхээ цахилгаан хэрэгсэл, төхөөрөмжүүдийг ухаалгаар холбож, алсаас удирдах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, гэрлийн унтраалга, хяналтын камер, дулаан хяналт, цоож, цахилгаан хэрэгслүүд бүгдийг та дэлхийн хаана ч байсан гар утаснаасаа хянах юм.
Үйлчилгээ авахад хамгийн хялбар байхыг бид эрхэмлэв. Хэрэглэгч та ЭНД дарж захиалга өгөөрэй. Манай инженерүүд ямар ч ТӨЛБӨРГҮЙ таны гэрт суурилуулж өгнө.