Мобикомын бүх төрлийн дата багц идэвхжүүлсэн мөн дагалдах дата багцтай хэрэглэгчид багцын хүчинтэй хугацаанд mobinet wi-fi үйлчилгээг үнэгүй ашиглана. Өөрөөр хэлбэл миний моби багцын 5GB дагалдах дата багцтай бол та сарын турш mobinet wi-fi үйлчилгээг үнэгүй ашиглана. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч нэмэлт дата багцуудаас худалдан авч mobinet wi-fi үйлчилгээг багцын хүчинтэй хугацаанд ашиглах боломжтой юм. Мобикомын дата багцгүй хэрэглэгчид өдөр бүр 1 цаг үнэгүй ашиглах эрхтэй байна.
Үйлчилгээний нөхцөл
MobiNet Wi-Fi сүлжээнд холбогдохдоо та дараах зүйлсийг анхаарна уу:
- Та Мобикомын дата багцтай байх шаардлагатай.
- Таны интернэтэд холбогдох төхөөрөмж (гар утас, нөүтбүүк, таблет) Wi-Fi дэмждэг байх.
- Таны төхөөрөмжийн утасгүй сүлжээний хайлтанд MobiNet Wi-Fi гэж орж ирсэн тохиолдолд нэвтрэх хуудас руу холбогдоно.
- MobiNet Wi-Fi -д нэвтрэх код 12345678 байна.
MobiNet Wi-Fi-д холбогдох зай
- Гар утас болон таблетаар бол антенаас 25 метр дотор холбогдоно.
- Нөүтбүүкээр бол антенаас 50 метр дотор холбогдоно.
Таны ашиглаж буй гар утас, таблет болон нөүтбүүкний үзүүлэлтээс шалтгаалан MobiNet Wi-Fi –д холбогдох зай харилцан адилгүй байж болохыг анхаарна уу.
DeleteЦэнэглэгч карт
Бусад операторын хэрэглэгчид Мобинет Wi-Fi цэнэглэгч картыг ашиглан Мобинетийн Wi-Fi нэвтэрсэн 120 гаруй байршилд гар утас, зөөврийн компьютер, таблет зэрэг төхөөрөмжөөс интернэтэд холбогдох боломжтой.
Mобинет Wi-Fi карт нь 1 хоног, 7 хоног, сарын гэсэн 3 төрлөөр худалдаалагдаж байна.
Цэнэглэгч картын нөхцөл: Зөвхөн бусад операторын хэрэглэгчид авах боломжтой.
- Wi-Fi сүлжээнд гар утас, таблет, зөөврийн компьютер болон бусад wi-fi дэмждэг хөдөлгөөнт төхөөрөмжүүд ашиглан интернэтэд холбогдоно.
- Багцуудын үйлчилгээний хугацаа анх нэвтэрч орсон хугацаанаас эхлэн тооцогдоно.
- 1 картын эрхээр хэдэн ч төхөөрөмж ашиглаж болно. Харин 1 эрхээр олон төхөөрөмжөөс нэгэн зэрэг wi-fi сүлжээнд холбогдох боломжгүй.
Бусад операторын хэрэглэгч wi-fi багцыг дараах сувгуудаар худалдан авах боломжтой:
- Гэрээт борлуулагч
- Агент
- MonPay апликейшн
- Онлайн салбараар авах бол ЭНД дарна уу
Wi-Fi сүлжээнд холбогдох заавар
Алхам 1: MobiNet Wi-Fi сүлжээнд холбогдох
Хэрэглэгч MobiNet Wi-Fi бүсэд Wi-Fi ашиглах төхөөрөмжийнхөө холболтыг идэвхжүүлэн MobiNet Wi-Fi сүлжээнд холбогдоход wifizone.mobinet.mn хуудас руу автоматаар нэвтэрнэ. Wi-Fi сүлжээнд холбогдох нууц үг 12345678
Алхам 2: Нэвтрэх эрх авах
Нэвтрэх эрх авах товчийг дарсны дараа Мобикомын дата багцтай хэрэглэгч, Өдөрт нэг цаг үнэгүй ашиглах эрх/шинэчлэгдсэн button/ авах гэсэн 2 сонголт гарч ирнэ.
Мобикомын дата багцтай хэрэглэгч: Хэрэглэгч гарч ирэх цонхонд утасны дугаараа оруулан Captch/тоог бодож “Нэвтрэх эрх авах” товчин дээр дарснаар таны гар утсанд мессэжээр нэвтрэх нэр болон нууц үг ирнэ.
Өдөрт нэг цаг үнэгүй ашиглах эрх: Хэрэглэгч гарч ирэх цонхонд утасны дугаар, и-мэйл хаягаа оруулан Captch/тоог бодож “Нэвтрэх эрх авах” товчин дээр дарснаар таны гар утсанд мессэжээр нэвтрэх нэр болон нууц үг ирнэ.
Алхам 3: MobiNet Wi-Fi үйлчилгээнд нэвтрэн интернэт ашиглах
Хүлээн авсан нууц дугаар, утасны дугаараараа нэвтрэн орсноор MobiNet Wi-Fi утасгүй интернэтийг ашиглах боломжтой. Нууц үг сэргээх болон нууц үгээ солих, Хамрах хүрээ зэрэг нэмэлт үйлдлүүдийг wifizone.mobinet.mn сайтад орон хийх боломжтой.
Бусад операторын хэрэглэгчид Wi-Fi карт авсан бол дараах байдлаар нэвтэрнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч худалдаж авсан MobiNet Wi-Fi –н User name/ password -оор өөр өөр төхөөрөмжөөр интернэт ашиглаж болох уу? |
Болно. Хэрэглэгч нэг картын эрхээр олон төрлийн төхөөрөмж ашиглаж болно. Харин нэгэн зэрэг тухайн эрхээр зөвхөн нэг төхөөрөмжөөр Wi-Fi сүлжээнд холбогдоно. |
MobiNet Wi-Fi – г идэвхжүүлсэн хэрэглэгч дуусах хугацаагаа хэрхэн шалгах боломжтой вэ? |
Хэрэглэгчийн MobiNet Wi-Fi багцын дуусах хугацаа WEB LOGIN дээр харагдана. |
Дээрх 4 төрлийн багцыг идэвхжүүлсэн хэрэглэгч зөвхөн Mobinet Wi-Fi бүсэд ашиглах уу? |
Тийм |
MobiNet Wi-Fi-д ямар хурдаар холбогдох вэ? |
MobiNet Wi-Fi бүсэд 5Mbps хүртэлх хурдаар интернэтэд холбогдоно. |
MobiNet Wi-Fi-н эрхээр хэдэн төхөөрөмжөөр зэрэг орж болох вэ? |
1 эрхээр олон төхөөрөмжөөр зэрэг холбогдох боломжгүй байна. Харин ямар ч төхөөрөмжөөс холбогдох боломжтой. |
Хэрэглэгчийн авсан нэвтрэх эрхэд хүчинтэй хугацаа гэж байгаа юу? |
Мобикомын дата багцтай хэрэглэгч бүр багцын хүчинтэй хугацаанд MobiNet Wi-Fi ашиглах эрхтэй байна. |
Wi-Fi үнэгүй ашиглахдаа дата багцын хугацаа дуусаагүй үлдэгдэл нь дууссан үед ашиглаж болох уу? |
Болно. Гэхдээ: Анх Wi-Fi эрх авч байгаа тохиолдолд дата багцын үлдэгдэл дуусаагүй байх ёстой. Эрх авсных нь дараа үлдэгдэл нь дууссан байсан ч дата багцынхаа хүчинтэй хугацаанд үнэгүй ашиглана. |
Хурдны дээд хязгаар 5Mbps гэсэн байна. Нэг эрхээр 2 төхөөрөмжнөөс хандалт хийхэд хурд хуваагдах уу? Яаж хуваагдах вэ? |
Үгүй. Хурд хуваагдахгүй. Нэг төхөөрөмжнөөс холбогдох дээд хурд нь 5Mbps байна. |
Wi-Fi хамрах хүрээ хэрхэн тогтоогдсон бэ? Төхөөрөмжөөс хэдэн метрийн радиустай вэ? |
|
Нэвтрэх хуудас нь автоматаар дуудагдахгүй байна? |
Зарим төхөөрөмжийн үйлдлийн систем нь MobiNet Wi-Fi-н автоматаар дуудагддаг вэб хуудсыг дэмждэггүй. Хэрэв Wi-Fi-д холбогдсны дараа нэвтрэх хуудас нь автоматаар нээгдэхгүй бол дурын хөтөч ашиглан wifizone.mobinet.mn хуудсыг дуудна уу. |
Миний “iPhone 4S” дээр MobiNet Wi-Fi гэсэн нэр гарч ирэхгүй байгаа хэрнээ хажуугийн хүний “iPhone 5” дээр MobiNet Wi-Fi гэсэн нэр гарч ирээд байна. Яагаад? |
Ихэнх MobiNet Wi-Fi-н төхөөрөмж нь 2.4ГГц давтамж дээр ажилладаг. Харин зарим байршилд суурилуулсан MobiNet Wi-Fi нь 5ГГц давтамжаар цацдаг тул 5ГГц Wi-Fi дэмждэггүй төхөөрөмжүүдээс хандах боломжгүй байдаг. |
Мобинет Wi-Fi үйлчилгээ нэвтэрсэн газруудын байршлыг ЭНД дарж харна уу.
Wi-Fi дата багцуудын үйлчилгээний хугацаа анх нэвтэрсэн хугацаанаас эхэлж тасралтгүйгээр тооцогдоно.
MobiNet Wi-Fi ашиглахын тулд таны төхөөрөмж /5GHz/ дэмждэг байх шаардлагатай.