📱mobiAI: Таны ухаалаг туслах
mobiAI: Таны ухаалаг туслах

mobiAI нь Мобиком аппликэйшн дотор байрлах, хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг туслах юм.
Энэхүү туслах нь OpenAI, Google Gemini, Perplexity AI зэрэг олон төрлийн хиймэл оюун ухааныг хослуулан ажиллуулах боломжийг танд олгож байгаагаараа давуу талтай.
Энгийнээр хэлбэл, mobiAI танд:
- Асуултад хариулах
- Хэрэгтэй мэдээлэл өгөх
- Бичвэр боловсруулж засварлах
- Шинэ санаа гаргах
mobiAI нь Энгийн, Премиум гэсэн 2 төрөл байдаг бөгөөд энгийн төрөл нь хүн бүрд нээлттэй байна. Харин Премиум эрхийг та "ухаалаг дата" багц идэвхжүүлэн ашиглах боломжтой.
|
mobiAI Энгийн хувилбар: |
|
1. Хязгааргүй хэрэглээ Асуулт асуух, хүсэлт илгээх тоо хязгааргүй. 2. Танд зориулсан туслахууд: mobiAI-ыг илүү хялбар ашиглахад туслах "бүтээмж, сошиал, зугаа" гэсэн 3-н төрлийн 12 туслах бий. Энэ бол хэрэглэгчийн өмнөөс урьдчилж бэлдсэн хүсэлтүүд гэж хэлэхэд болно. Танд зориулан бэлдсэн бэлэн хүсэлтүүд дээр дараад л хариултаа авах тул цаг хэмнэнэ, илүү хялбараар ашиглах боломж олгоно. Жишээлбэл, текст товчлох, сошиал пост бэлдүүлэх, үг үсгийн алдаа шалгуулах зэргээр ашиглаарай. 3. Зураг, файл оруулах: Зураг болон PDF, Word, Powerpoint, excel гэх мэт өргөн хэрэглээний файлуудыг оруулах боломжтой. 4. Интернэтээс хайлт хийх горим: mobiAI-ын зүүн доод буланд байрлах “Вебээс хайх” товчийг идэвхжүүлснээр таны хүсэлтэд хариулахдаа интернэтээс мэдээлэл хайж өгнө. |
|
mobiAI Премиум хувилбар: | ||||||||||
|
1. Desktop version Та өөрийн компьютероос хандан ашиглах боломжтой. 2. Voice mode mobiAI нь таны яриаг таньж харилцах бөгөөд энэ нь OpenAI, Google Gemini, Perplexity AI зэрэг хиймэл оюун ухааны технологийн адилаар ажиллана. 3. Deep research Гүнзгий судалгаа буюу өгсөн асуултыг Perplexity AI хиймэл оюун ухааныг ашиглаж олон тал, хүрээгээр судлуулах боломжтой. Интернэтээс хайлт хийх горимыг асаасан тохиолдолд ажиллахгүй болохыг анхаарна уу. 4. Image generation, library, sharing function Та зураг боловсруулах, боловсруулагдсан зургийг санд хадгалах мөн бусадтай хуваалцах боломжтой. Интернэтээс хайлт хийх горимыг асаасан тохиолдолд ажиллахгүй болохыг анхаарна уу. 5. Chat history Таны өмнөх харилцсан чат хадгалагдан үлдэнэ. Мөн харилцан яриаг үргэлжлүүлэх болон дахин сэргээх боломжтой байна. mobiAI Премиум-тай Ухаалаг дата багц авах заавар: Хэрэглэгч Мобиком аппликэйшны дата цэсээс доорх "ухаалаг дата" багцуудыг авсан тохиолдолд 30 хоногийн хугацаатай mobiAI премиум хувилбарыг ашиглах эрх үүснэ
|
|
Нууцлал ба хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах |
mobiAI нь таны хувийн нууцлал болон мэдээллийн аюулгүй байдалд бүрэн анхаарсан:
|
| Хэрэглэгчийн зөвшөөрөл |
|
mobiAI үйлчилгээнд эхний удаа хэрэглэгч хандахад доорх зөвшөөрлийг өгсөн тохиолдолд ашиглах боломжтой байна. “Энэхүү зөвшөөрөл нь Нууцлал ба хэрэглэгчийн мэдээллийг Мобиком хадгалж ашиглахгүй. Хэрэглэгчийн нууцлагдсан ID: Танд нууцлагдсан, аюулгүй ID хуваарилагддаг бөгөөд таны харилцах мэдээлэл зөвхөн тус ID-ийн хүрээнд явагдана. Энэхүү ID нь таны хувийн мэдээллийг агуулдаггүй бөгөөд таныг шууд таних боломжгүй. Гуравдагч байгууллага буюу үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь (OpenAI, Google Gemini, болон Perplexity AI) нь хэрэглэгчийн оруулсан мэдээллийг ашиглаж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор цуглуулж, боловсруулна. Хэрэглэгч mobiAI ашигласнаар энэхүү зорилгоор мэдээллийг цуглуулах, боловсруулахыг зөвшөөрч буйг уг зөвшөөрлөөр авч байгаа болно.” |
Зөвлөмж
Мобиком нь таны хувийн мэдээллийг ашиглаж, цуглуулж, боловсруулахгүй. Гэхдээ та цахим орчинд аюулгүй байдлаа хамгаалах үүднээс өөрийн болон бусдын хувийн мэдээллийг (жишээ нь, овог, нэр, утасны дугаар, хаяг гэх мэт) оруулахгүй байхыг зөвлөж байна.
| Асуулт, хариулт |
|
1. mobiAI гэж юу вэ?
2. mobiAI Энгийн, Премиум гэж юу вэ?
3. Хэрхэн mobiAI Премиум үйлчилгээг идэвхжүүлэх вэ?
4. Хязгааргүй хэрэглээ гэж юу вэ?
5. Тусгай зориулалтын туслахууд нь юу вэ?
6. Зураг, файл оруулах гэж юу вэ?
7. Интернэтээс хайлт хийх горим гэж юу вэ?
8. mobiAI Премиум хувилбарт багтах боломжууд юу байх вэ? 9. mobiAI-д ямар хязгаар, анхаарах зүйлс байдаг вэ?
10. Ямар дугаарт ухаалаг дата багцыг идэвхжүүлэх боломжгүй байх вэ?
11. mobiAI премиум болон ухаалаг дата багцын хүчинтэй хугацаа ямар байх вэ?
13. Deep research гэж юу вэ?
14. Desktop version яаж идэвхжүүлэх вэ?
|



