
mobiAI: Таны ухаалаг туслах
mobiAI нь OpenAI-ийн хүчирхэг моделиуд болох GPT-4o, GPT-3.5, GPT-3-mini болон Perplexity-ын Sonar Pro-г хослуулан ашиглах сүүлийн үеийн хиймэл оюун ухааны туслах үйлчилгээ юм.
Гол онцлогууд:
1. Хязгааргүй хэрэглээ
Асуулт асуух, хүсэлт илгээх тоо хязгааргүй. Энэ бол үнэгүй хувилбараас болон GPT-Plus-аас илүү давуу тал.
2. Танд зориулсан туслахууд:
mobiAI-ыг илүү хялбар ашиглахад туслах 12 төрлийн туслах бий. Энэ бол хэрэглэгчийн өмнөөс урьдчилж бэлдсэн хүсэлтүүд гэж хэлэхэд болно. Танд зориулан бэлдсэн бэлэн хүсэлтүүд дээр дараад л хариултаа авах тул цаг хэмнэнэ, илүү хялбараар ашиглах боломж олгоно. Жишээлбэл, текст товчлох, сошиал пост бэлдүүлэх, үг үсгийн алдаа шалгуулах зэргээр ашиглаарай.
3. Зураг, файл оруулах:
Зураг болон DOC, PDF зэрэг өргөн хэрэглээний файлуудыг оруулах боломжтой. Харин зураг болон видео үүсгэн хариу өгөх боломж одоогоор mobiAI-д нэвтрээгүй байна.
4. Вэбээс хайлт хийх горим:
mobiAI-ын зүүн доод буланд байрлах “Вебээс хайх” товчийг идэвхжүүлснээр таны хүсэлтэд хариулахдаа интернэтээс мэдээлэл хайж өгнө.
Нууцлал ба хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах
mobiAI нь таны хувийн нууцлал болон мэдээллийн аюулгүй байдалд бүрэн анхаарсан:
- Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулахгүй: Мобиком нь mobiAI ашиглах явцад ямар ч хувийн мэдээллийг цуглуулж, хадгалж, боловсруулахгүй. Таны мэдээллийг бүрэн хамгаалж, нууцлалыг хадгалдаг.
- Хэрэглэгчийн ID нууцлал: Танд нууцлагдсан, аюулгүй ID хуваарилах бөгөөд таны харилцах мэдээлэл зөвхөн энэ ID-ийн хүрээнд явагдана. Энэхүү ID нь таны хувийн мэдээллийг агуулдаггүй бөгөөд таныг таних боломжгүй.
Зөвлөмж
mobiAI нь таны хувийн мэдээллийг ашиглаж, цуглуулж, боловсруулахгүй. Гэхдээ та цахим орчинд аюулгүй байдлаа хамгаалах үүднээс өөрийн болон бусдын хувийн мэдээллийг (жишээ нь, овог, нэр, утасны дугаар, хаяг гэх мэт) оруулахгүй байхыг зөвлөж байна.
mobiAI-г хэрхэн ашиглах вэ
mobiAI-г ашиглахын тулд Мобиком апп-аа нээж, навигацын цэсний голд байрлах mobiAI-т товшоод л шууд ашиглах боломжтой.

Мобиком Корпораци ХХК хэрэглэгчдэдээ илүү хурдан, хялбар үйлчилгээ үзүүлэхээр дуу хоолойгоор харилцдаг хиймэл оюунт ажилтныг үүрэн холбооны салбарт анх удаа нэвтрүүллээ. Энэ нь хэрэглэгч танд хаанаас ч, хэзээ ч 24/7 цагийн турш шуурхай мэдээлэл, дэмжлэг авах боломжийг олгох дэвшилтэт, хүртээмжтэй технологийн шийдэл юм.
Хиймэл оюунт mobiAI ажилтан нь хэрэглэгчийн яриаг ойлгон, дуу хоолойгоор хариу өгдөг бөгөөд та 2222 дугаарт холбогдон үйлчилгээ авах боломжтой. Мөн www.mobicom.mn, support.mobicom.mn, Facebook дэх Мобиком болон Монпэйн албан ёсны хуудсаар хандан асуултаа бичин хиймэл оюунт ажилтантай холбогдож болно.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний лавлагаа, үйлчилгээг хиймэл оюунт ажилтны тусламжтай шийдвэрлэснээр үйлчилгээний төвийн ажилтнуудын ачааллыг хөнгөлж, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг бүрдүүлж буй юм.
Мобиком цаашид хиймэл оюунд суурилсан шийдлүүдийг үе шаттайгаар нэвтрүүлж, хэрэглэгчдэд зөвхөн мэдээлэл авахаас гадна бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах, худалдан авах боломжийг хиймэл оюунт ажилтнаар гүйцэтгүүлэхээр ажиллаж байна.