Та мобиком аппликэйшн ашиглан өөрийн дугаарыг eSIM-р сэргээх боломжтой.

  1. Мобиком апп руу орж сим сэргээх цэс рүү орно
  2. eSIM-р сэргээх утасны дугаараа оруулан eSIM сонголтын сонгон үргэлжлүүлнэ
  3. Таны утас eSIM дэмжих эсэхийг баталгаажуулах тул жагсаалтад таны утас байгаа эсэхийг шалган сонгоно
  4. Таны сэргээх гэж буй дугаарт бүртгэлтэй и-мэйл рүү баталгаажуулах код илгээх ба хэрэглэгч баталгаажуулах кодыг оруулан цааш үргэлжилнэ
  5. E-Mongolia танин баталгаажуулалт хийгдэхийг зөвшөөрнө
  6. E-mongolia баталгаажуулалт хийх хэсэг рүү шилжинэ
  7. Регистрийн дугаараа оруулан үргэлжлүүлнэ
  8. E-Mongolia бүртгэлтэй дугаарт мессэжээр код авч баталгаажуулж болно эсвэл E-Mongolia апп руу код илгээн та баталгаажуулах кодоо E-Mongolia апп-с авах боломжтой
  9. Баталгаажуулах кодоо оруулан үргэлжлүүлэх дарна. Таны бүртгэлтэй и-мэйл хаяг руу eSIM-ны QR код бүхий мэдээлэл ирнэ.