1. Мобиком аппликэйшн аяллын үйлчилгээ цэс рүү орно
  2. Travel esim болон Аяллын үйлчилгээ цэснээс өөрт тохирох дата esim-ээ сонгоно
  3. Аялах улсаа сонгоно. (Улсаар болон бүс нутгаар сонголт хийх боломжтой)
  4. Өөрийн хэрэглээнд тохируулан дата хэмжээ болон хоногийг сонгон худалдаж авах дарна
  5. Таны утас esim дэмждэг эсэхийг шалгаад үргэлжлүүлэх дарна
  6. Өөрийн идэвхтэй ашигладаг и-мэйл хаягаа оруулан үргэлжлүүлэх дарна
  7.  Оруулсан и-мэйл хаяг 6 оронтой баталгаажуулах код очих ба кодоо оруулан үргэлжлүүлэх дарна. Баталгаажуулах кодын хүчинтэй хугацаа 1 минут
  8. Худалдан авсан esim мэдээллээ баталгаажуулан төлбөр төлөх дээр дарна
  9. Үйлчилгээний нөхцөл зөвшөөрсөн хэсгийг check хийгээд НӨАТ-н баримт авах хэлбэрээ сонгон үргэлжлүүлэх дарна
  10. Төлбөрийн хэлбэрээ сонгоод төлбөр төлсөнөөр таны оруулсан и-мэйл хаягт esim QR код очно.

Анхааруулга

  • Таны утас заавал eSIM суулгах боломжтой байх.
  • Худалдан авалт хийхийн тулд Мобиком апп-д өөрийн бүртгэлтэй дугаараар нэвтэрсэн байх шаардлагатай.
  • Зорчиж буй улсаас хамаарч зарим eSIM-г гар утсандаа суулгасан өдрөөс болон тухайн орны сүлжээнд холбогдсон өдрөөс эхлэн хүчинтэй хугацаа тооцогдож эхлэнэ. Худалдан авалт хийхээс өмнө багцын мэдээллээ сайн шалгахыг зөвлөж байна.
  • eSIM-ээ суулгаад ашиглахдаа заавал өөрийн төхөөрөмж дээр Data Roaming-г ON болгоно.
  • Төлбөрийн сонголт дээр Монпэй зээлийн гэрээ байгуулсан бол зээл болон хуваан төлөх нөхцөлөөр худалдан авалт хийж болно.
  • Хэрэглэгч eSIM ашиглаагүй ч гэсэн нэгэнт суулгасан бол дахин тэр симийг өөр төхөөрөмж дээр суулгах боломжгүй.
  • Хэрэглэгч eSIM авах цахим шуудангаа өөрөө оруулах бөгөөд буруу оруулсан тохиолдолд eSIM-ний мэдээллийг дахин илгээх боломжгүй.
  • Хугацаа нь дуусаагүй багцын датаг нэмэлтээр авах бол дахин eSIM суулгах шаардлагагүй. Жишээ нь: Солонгос улсын 3GB 30 days багц аваад 30 хоногийн хугацаа дуусахаас өмнө дата дууссан нэмэлтээр дата авах шаардлагатай бол дахин худалдан авалтаа хийгээд 15 минутын дараа дахин сим суулгах шаардлагагүйгээр шууд дата хэмжээ нэмэгдэнэ. Хугацаа дуусаж, идэвхгүй төлөвт орсон тохиолдолд заавал шинээр багц авч дахин сим суулгана.
  • Аяллын дата eSIM нь travel sim болон Airalo гэсэн 2 төрөл ба та нэмэлтээр дата багц авах бол аль eSIM-г сонгосон тухайн үйлчигээ рүү орж нэмэлтээр аваарай.