Хэрэглээ хязгаарлах түвшин гэж юу вэ?

    Дараа төлбөрт үйлчилгээний миний моби багцтай хэрэглэгчдийн дугаарын хэрэглээг үе шаттайгаар мэдээлэх, хэрэглээ хязгаарлах түвшинд хүрсэн тохиолдолд мэдээлэл хүргээд гарах хэрэглээг хязгаарлах үйлчилгээ юм.

Хэрэглээ хязгаарлах нэмэлт үйлчилгээг идэвхижүүлэх нөхцөл

    Хэрэглээ хязгаарлах түвшин нэмэлт үйлчилгээг хугацаатай болон хугацаагүй 2 төрлөөр идэвхижүүлэх боломжтой.

Хугацаатай:

  • Миний моби багцын шинэ хэрэглэгчдэд 6 сарын хугацаатай үйлчилгээ автомат идэвхижнэ.
  • Хэрэглэгч өөрийн хүсэлтээр уг үйлчилгээг авах боломжтой. Хэрвээ та өөрийн хүсэлтээр хэрэглээ хязгаарлах нэмэлт үйлчилгээг авахыг хүсвэл үндсэн болон гэрээт салбарт тоон гарын үсэг эсвэл цахим үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримттай өөрийн биеэр хандана.

Хугацаагүй:

  • Гадаад иргэншилтэй хэрэглэгч
  • Задгай хаягтай хэрэглэгч
  • Хугацаа дууссан цахим үнэмлэхтэй хэрэглэгч
  • Албан ёсны нутаг дэвсгэрээс өөр хаяг дээр гэрээ хийсэн хэрэглэгч

Заавал идэвхижүүлэх нөхцөл

Дараа төлбөрт үйлчилгээний миний моби багцын шинэ хэрэглэгч эсвэл урьдчилсан болон хосолсон төлбөрт багцаас дараа төлбөрт миний моби багц руу шилжиж буй хэрэглэгчдэд 6 сарын хугацаатай хэрэглээ хязгаарлах түвшинг тогтоох ба хугацаа дуусахад системээс автоматаар цуцлагдана.

Санамж Хэрэглэгчийн багцын суурь хураамж болон тухайн сарын хэрэглээ нь Хэрэглээ Хязгаарлах Түвшний 80%-д хүрэхэд сануулах мессэж системээс очих ба хэрэглээ нь 100%-тай тэнцэх үед хэрэглэгчийн гарах хэрэглээ хязгаарлагдана.