5G сүлжээ нь өндөр хурдны технологи тул таны дата энгийн хэрэглээнээс илүү хурдан дуусах эрсдэлтэй. Тиймээс хэрэглэгчдийнхээ дата хэрэглээг ухаалгаар удирдахад нь туслах зорилгоор бид 30 хоногийн хугацаатай 25GB, 70GB, 99GB нэмэлт дата багцууд дээр 5G сүлжээг идэвхжүүлсэн. Ингэснээр та дата хэрэглээгээ хязгаарлалгүйгээр 5G хурдыг мэдэрч, өдөр тутмын хэрэглээндээ үр ашигтайгаар ашиглах боломжтой.

Мобикомын дараа, хосолсон болон урьдчилсан төлбөрт бүх хэрэглэгч 30 хоногийн дараах нэмэлт дата багц идэвхжүүлснээр бүх дата хэрэглээгээ багцын хүчинтэй хугацаанд 5G хурдаар ашиглана.  

Нэмэлт дата багц

Үнэ

Хугацаа

25GB

25’000₮

30 хоног

70GB

65’000₮

30 хоног

99GB

90’000₮

30 хоног

Хэрвээ та дараа төлбөрт МинийМоби үйлчилгээний дараах багцуудтай бол бүх дата хэрэглээгээ 5G хурдаар ашиглана.(4G сүлжээний урамшууллын дата хамаарахгүй)

Дагалдах дата багц

Үнэ

25GB + VOO Content

30,000₮

35GB + VOO Content

40,000₮

45GB + VOO Premium

50,000₮

70GB + VOO Premium

65,000₮

99GB + VOO Premium

80,000₮

5G зөвлөмж, заавар мэдээлэл

5G нь өндөр хурдтай сүлжээ учраас контент үзэх, татах үйлдэл 4G-өөс илүү хурдан байдаг. Үүнээс хамаарч таны дата хэрэглээ богино хугацаанд ихэссэн мэт харагдах магадлалтай. Хэрвээ та ийм төрлийн хэрэглээнээс сэргийлэхийг хүсвэл 

  1. Зөвхөн 5G хурдаар үзэхийг хүссэн өндөр чанартай контентоо үзээд бусад үед 4G тохиргоо хийх
  2. Та бүх видео контентийг өндөр чанартай үзэх хэрэгцээгүй бол бичлэгийн чанар /quality/ тохиргоог автомат эсвэл доод түвшинд сонгон дата хэрэглээг бууруулах
  3. Гар утасны арын шинэчлэлт /update/ тохиргоог зөвхөн WiFi -д холбогдсон үед хийхээр тохируулах.
  4. Дата хэмнэгч (Data saver) горимыг идэвхжүүлснээр олон аппликейшны арын ажиллагаанд дата ашиглахыг багасгах боломжтой.