5G сүлжээний давуу талууд
1. eMBB (Сайжруулсан өргөн холбооны хөдөлгөөнт интернэт)
Илүү хурд: 5G сүлжээ нь 4G сүлжээтэй харьцуулахад файл татах, хуулах хурдаараа илүү байдаг. Та өндөр хурдаар файл татаж авах, контентоо шууд дамжуулах боломжийг олгосноор дата хэрэглэх мэдрэмж, хэрэглээ сайжирна.
2. URLLC (Маш найдвартай бага хоцролт бүхий харилцаа холбоо)
Хоцролт бага: 5G сүлжээ нь 4G сүлжээтэй харьцуулахад хоцролт бага тул өгөгдөл илгээх, хүлээн авахад саад бага байдаг. Онлайн тоглоом, онлайн уулзалт зэрэг бодит цаг хугацаанд зэрэгцэн хэрэглэж байгаа интернэт хэрэглээний гүйцэтгэлийг сайжруулж чадна.
3. mMTC (Олон тооны машин төрлийн харилцаа холбоо):
Илүү их хүчин чадал: 5G сүлжээ нь 4G сүлжээнээс илүү олон тооны төхөөрөмжийг багтаан ажиллах боломжтой. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэлийн чанар алдагдахгүйгээр олон төхөөрөмж сүлжээнд нэгэн зэрэг холбогдох боломжтой гэсэн үг юм. Энэхүү давуу талыг байгууллагын, үйлдвэрлэлийн салбарт болон ухаалаг гэрийн төхөөрөмжүүдэд ашиглахад тохиромжтой.
4. Үр ашгийг сайжруулна
Эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлнэ: 5G сүлжээ нь 4G сүлжээнээс илүү эрчим хүчний хэмнэлт гаргахаар бүтээгдсэн. 5G сүлжээ нь 5G ашигладаг төхөөрөмжүүдийн батарейны ашиглалтын хугацааг уртасгахад үр нөлөөтэй тул ухаалаг утас, таблет зэрэг хөдөлгөөнт төхөөрөмжүүдэд үр ашигтай.