Гэрээ шилжүүлэх гэж дугаар эзэмших эрхээ өөр хэрэглэгчид шилжүүлэхийг хэлнэ. Гэрээ шилжүүлэх үйлчилгээ авах гэж байгаа хоёр хэрэглэгч заавал өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандана.

Анхаарах

  • Хэрэглэгч гэрээ шилжүүлэхийн тулд үйлчилгээг 1 сар зайлшгүй ашигласан байх шаардлагатай. 
  • Гэрээ шилжүүлэх үйлчилгээг хэрэглэгчийн төлбөрийн нэхэмжлэх бодогдон гарсан сар бүрийн наймны өдрөөс хойш тухайн сарын сүүлийн өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэх боломжтой.  
  • Гэрээ шилжүүлэх үед тухай хэрэглэгчийн төлбөр тооцоо дуусгавар болсон байх шаардлагатай. 
  • Гэрээний хуучин хэрэглэгчийн хувьд сарын суурь хураамжийг гэрээ шилжүүлэх хүсэлт гаргасан өдөр хүртэлх ашигласан хоногт дүйцүүлэн тооцно. 
  • Гэрээний шинэ хэрэглэгчийн хувьд сарын суурь хураамжийг гэрээний шилжилт хийсэн өдрөөс эхлэн сарын үлдсэн хоногт дүйцүүлэн тооцно.
  • Урьдчилсан төлбөрт хэрэглэгч хэзээ ч гэрээ шилжүүлэх боломжтой.
  • Гэрээ шилжүүлэх үйлчилгээний хураамж 1000₮ байна.

Хэрэглэгч дугаараа түр хугацаагаар ашиглахгүй тохиолдолд дугаар дээр нь төлбөр тооцоо бодогдохгүй нөхцөлөөр урт хугацаанд түр хаах үйлчилгээг дугаар хадгалах үйлчилгээ гэнэ.Та өөрийн биеэр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандан хадгалах үйлчилгээг авах боломжтой.

Анхаарах

  • Урьдчилсан төлбөрт хэрэглэгч дугаар хадгалах боломжгүй байна.
  • Хэрэглэгч сар бүрийн 1-ны өдөр хадгалах үйлчилгээг авах боломжтой.1-ны өдрөөс хойш хадгалах үйлчилгээ авсан бол тухайн сарын суурь хураамжийг бүтэн нэхэмжлэх бөгөөд хадгалах хугацаанд оруулж тооцохгүй дараа сарын 1-ны өдрөөс эхлэн хадгална.
  • Хэрэглэгч дугаар хадгалуулах хүсэлт гаргаж буй өдөр хүртэлх төлбөрөө барагдуулсан байх шаардлагатай. 
  • Дугаар хадгалах хугацаа 12 сараас дээшгүй байна. . 
  • Жилд 3 сар үнэгүй хадгалуулах эрхтэй байна.
  • 3-с дээш сарын хугацаанд хадгалуулах тохиолдолд 4 дэх сараас эхлэн сар бүр 5000 төгрөгөөр дугаараа хадгалуулах ба та өөрийн биеэр үйлчилгээний салбарт бичиг баримтын хамт ирж дугаар хадгалуулах үйлчилгээгээ идэвхжүүлэх боломжтой.

Багц солих үйлчилгээ гэдэг нь багцын төрлөө өөрчлөхийг хэлэх ба сард 1 удаа тус үйлчилгээг авах боломжтой байна. Та өөрийн биеэр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандах эсвэл бүртгэлтэй дугаараасаа лавлах шугамд холбогдон багц солих үйлчилгээг авах боломжтой.

Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч урьдчилсан төлбөрт үйлчилгээнд шилжих

  • Хэрэглэгч MNP75 үйлчилгээг хамгийн багадаа 1 сар ашигласан байх шаардлагатай.
  • Төлбөрийн үлдэгдэлгүй хэрэглэгчийн барьцаа төлбөрийг буцаан олгоно.
  • Урьдчилсан төлбөрт үйлчилгээнд дахин шилжиж буй хэрэглэгчийн хувьд үйлчилгээ шилжих үеийн төлөлтийн үлдэгдлийг бэлэн мөнгөөр тооцон үлдэгдэл хоногийг олгоно.
  • Үлдэгдэл хоногийг олгохдоо дараах байдлаар тооцоолно.Урьдчилсан төлбөрт хэрэглэгч анх дараа төлбөрт үйлчилгээнд шилжих үед 90 хоногийн үлдэгдэлтэй байсан бөгөөд дараа төлбөрт үйлчилгээнд шилжээд 40 хоног ашигласны дараа дахин урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болж байгаа бол үлдэгдэл хоногийг 50( 90-40 ) гэж тооцон олгоно.Уг тооцоолол нь анх дараа төлбөрт үйлчилгээнд шилжсэнээс 6-н сарын дотор хүчинтэй.

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч дараа төлбөрт үйлчилгээнд шилжих

  • Урьдчилсан төлбөрт үйлчилгээний дугаар нь хэрэглэгчийн нэр дээр бүртгэлтэй байна.
  • Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч дараа төлбөрт үйлчилгээнд шилжихэд бүртгэлийн хураамжийн хөнгөлөлт эдлэх ба Мобикомын үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээнээс бусад хэрэглэгчид барьцаа төлбөрийг заавал байршуулна.
  • Хэрэглэгчийн шилжих үеийн дансны үлдэгдлийг дараа төлбөрт үйлчилгээний үлдэгдэл хоногийг 6-н сарын турш хадгална.
  • Урьдчилсан төлбөрт үйлчилгээнээс дараа төлбөрт үйлчилгээ рүү шилжиж байгаа тохиолдолд заавал гэрээ байгуулна.

Та өөрийн биеэр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандаж өрхийн интернэтийн гэрээгээ цуцлах боломжтой.

Анхаарах

  • Сар бүрийн билл гарсны дараа буюу 5-ны өдрөөс хойш цуцлах боломжтой.
  • Гэрээ цуцлах хүртэлх хугацаанд ашигласан үйлчилгээний бүх төлбөрийг төлж барагдуулна.
  • Хэрэглэгчийн зүгээс үйлчилгээг 1 сар ашигласан байх шаардлагатай.
  • Хэрэглэгч өөрийн хүсэлтээр дугаараа цуцалсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч 1 сарын дараа дугаарыг худалдаалах эрхтэй

Үйлчилгээ үзүүлэгч нь дараах тохиолдлуудад хэрэглэгчид урьдчилан сануулалгүйгээр үйлчилгээг зогсоох, гэрээг цуцлах эрхтэй.

  1. Хэрэглэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол 
  2. Хэрэглэгч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол 
  3. Хэрэглэгч өргөдлийн маягтын мэдээллийг худал мэдүүлсэн бол
  4. Үйлчилгээ үзүүлэгчийн бусад үйлчилгээнд төлбөрийн маргаантай бол 
  5. Хэрэглэгч гэрээ цуцлах хүртэлх хугацаанд ашигласан үйлчилгээний төлөгдөөгүй бүх төлбөрийг төлж барагдуулна.  
  6. Төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчийг 4 дэх сард үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс цуцална.