Гар утас, төхөөрөмжийн лизингийн шалгуур хангасан хэрэглэгч Mobicom.mn вебсайтаар нэвтрэн, E-Mongolia системээр өөрийгөө танин баталгаажуулж  гар утас, төхөөрөмж лизингээр аван, хүргүүлэх боломжтой.

1. Хэрэглэгч Mobicom.mn вэбсайтаас лизингээр авах гар утас болон авах нөхцөлөө сонгон дугаараар нэвтэрнэ.

2. Хэрэглэгчийн лизингээр авах гар утасны мэдээлэл болон лизингийн нөхцөлийг харуулна.

3. E-Mongolia систем рүү холбогдон баталгаажуулалт хийгдэнэ.

4. Баталгаажуулалт хийгдсэний дараа хэрэглэгч салбараар очиж авах хүргэлтээр авах сонголт хийнэ.

5. Тооцоо хийх хэсэгтэй холбогдоно. Хүргэлтээр авахаар сонголт хийсэн бол хүргэлтийн хаяг болон НӨАТ баримт авах и-мэйл хаяг оруулж төлбөрийн хэлбэрээ сонгоно.

6. Хэрэглэгч урьдчилгаа төлбөрөө төлнө. Хэрэглэгчийн НӨАТ-н баримт и-мэйл хаягаар илгээгдэнэ.

7. Лизингээр авсан гар утас, төхөөрөмж ажлын 1 өдөрт багтааж хүргэгдэнэ.

Байгууллагын хэрэглэгч тус үйлчилгээнд хамрагдах боломжгүй тул байгууллагын харилцагч хариуцсан менежерт хандана уу.

Хэрэглэгч E-Mongolia системд бүртгэлгүй бол шинээр бүртгэл үүсгэн өөрийгөө танин баталгаажуулах боломжтой.

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан гар утас хүргэлтийн хугацаа өөрчлөгдөх боломжтой.