Та өөрийн монпэй данснаас автобусны Umoney картаа дараах зааврын дагуу хялбар цэнэглээрэй.

1. Монпэй апп - мини апп хэсэгт байрлах Umoney цэс рүү орно
2. Автобусны картаа утасныхаа NFC унших хэсэгт тааруулан уншуулна
3. Карт цэнэглэх хэсэгт дарна
4. Карт цэнэглэх мөнгөн дүнгээ оруулан карт цэнэглэх хэсэгт дарна
5. Монпэй апп-н гүйлгээний 4 оронтой пин кодоо оруулна
6. Umoney картаа утасныхаа NFC унших хэсэгт тааруулан уншуулсанаар цэнэглэгдэнэ.

Анхааруулга

  • Umoney карт цэнэглэх үед монпэй данснаас гүйлгээ амжилттай хийгдсэн ч карт цэнэглэгдээгүй тохиолдолд картаа дахин уншуулснаар гүйлгээний дүн авто буцаалт хийгдэн танд мессежээр мэдээлэл очно
  • Картаа дахин уншуулаагүй тохиолдолд авто буцаалт хийгдэхгүй
  • Карт цэнэглэх доод хэмжээ 100₮, дээд хэмжээ 90,000₮ байх боломжтой