Монпэй аппликэйшн ашиглан автобусны карт цэнэглэх

Та өөрийн монпэй данснаас автобусны Umoney картаа дараах зааврын дагуу хялбар цэнэглээрэй.

1. Монпэй апп - мини апп хэсэгт байрлах Umoney цэс рүү орно
2. Автобусны картаа утасныхаа NFC унших хэсэгт тааруулан уншуулна
3. Карт цэнэглэх хэсэгт дарна
4. Карт цэнэглэх мөнгөн дүнгээ оруулан карт цэнэглэх хэсэгт дарна
5. Монпэй апп-н гүйлгээний 4 оронтой пин кодоо оруулна
6. Umoney картаа утасныхаа NFC унших хэсэгт тааруулан уншуулсанаар цэнэглэгдэнэ.


