Монпэй богино хугацаат зээл
Монпэй богино хугацаат зээл гэж юу вэ?
Бид өдөр тутмын амьдралдаа санхүүгийн үйлчилгээг зогсолтгүй ашигладаг ба илүү аюулгүй, хялбар, хурдан шийдлийг сонгодог. Монпэй нь цахим экосистем бүрдүүлснээр хэрэглэгчдэд дэвшилтэт технологиор бүх төрлийн санхүүгийн үйлчилгээг үзүүлж байна.
Зээлийн үнэлгээ нь өдөр бүр таны мэдээллээр шинэчлэгддэг тул та шаардлагатай үедээ монпэй аппликэйшны Зээл цэснээс зээл авах боломжтой эсэхээ шалгаарай.
- Илүү аюулгүй төлбөр тооцооны хялбар, төгс шийдэл
- 24/7 цагийн турш хаанаас ч, хэзээ ч ашиглах боломжтой
- Барьцаагүй, бага хүүтэй зээлийн үйлчилгээний нэмэлт боломж
Монпэй зээлийг Мобикомын хувь болон байгууллагын дугаартай, мөн бусад операторын монпэй идэвхтэй ашигладаг хэрэглэгчид авах боломжтой.
| Монпэй зээлийн шалгуур |
|
| Монпэй зээлийн хэмжээ | ||||||||
Зээлийн мөнгөн дүнгээс хамааран зээлийн хугацаа болон хүүгийн нөхцөл өөрчлөгдөнө Бусад операторын дугаартай хэрэглэгчид монпэй богино хугацаат зээл авах дээд эрх 2,500,000₮ ба зээлийн хүү 4% байна. |
Та монпэй зээлийг Monpay аппликэйшн ашиглан аваарай.
Зээлийн эрхээ шалгаад хормын дотор хэдэн төгрөг зээлэх боломжтойгоо мэдэх боломжтой.
Анхаарах
- Зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд тухайн өдрөөс эхлэн зээлийн үлдэгдэлд үндсэн хүү болон үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг тооцно.
- Сүүлийн 72 цагийн дотор 5 болон түүнээс олон банк, ББСБ-аар зээлийн судалгаа хийлгэсэн хэрэглэгчид шинээр зээл олгохгүй ба 24 цагийн хугацаатай шинээр зээл авах эрхийг хаана
- Хэрэглэгчийн зээлийн эрх 24 цагийн хугацаагаар хязгаарлагдсан ч өмнө нь идэвхтэй байсан буюу авсан болон тооцоологдсон боломжит зээлийн эрхийн дүн харагдах боловч шинээр зээл авах боломжгүй.
- 24 цагийн хязгаарлалтын хугацаа дууссаны дараа хэрэглэгч дахин зээлийн эрхээ тогтоолгох боломжтой.
- Дахин зээлийн эрх тогтоолгох үед сүүлийн 72 цагийн дотор 5 болон түүнээс олон банк, ББСБ-р зээлийн судалгаа хийлгэсэн эсэх шалгуур нөхцөл дахин шалгагдах бөгөөд шаардлага хангахгүй тохиолдолд зээлийн эрх дахин хязгаарлагдаж болно.
- Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлдөггүй хэрэглэгчид зээл олгохгүй.
Монпэй зээлийн гэрээг онлайнаар байгуулах зааврыг ЭНД дарж харна уу


