Та монпэй аппликэйшн ашиглан монпэй үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой. Доорх зааврыг дагаад хийхэд л хангалттай.

  1. Нүүр хэсэгт байрлах бүртгүүлэх товч дээр дарна
  2. Өөрийн ашигладаг утасны дугаараа оруулна
  3. Таны дугаарт 4 оронтой код очих ба 45 секунпын дотор ирсэн кодыг оруулна
  4. Монгол улсын иргэн хэсгийг сонгоно
  5. Өөрийн регистрийн дугаарыг оруулан баталгаажуулах дарна
  6. Утасны дугаарт эсвэл e-mongolia аппликэйшндаа 6 оронтой код авч баталгаажуулах, мөн Дан систем рүү нэвтэрч баталгаажуулна
  7. Данс системийн бүртгэл баталгаажуулах 6 оронтой кодыг дахин оруулах ба хүчинтэй хугацаа 15 минут
  8. Өөрийн үүсгэсэн нууц үгийг оруулан нэвтэрнэ. Нэвтрэх нэр нь таны бүртгүүлэхдээ ашигласан утасны дугаар байна.

Анхаарах

  • Монпэй үйлчилгээнд 18 болон түүнээс дээш насны хэрэглэгчид бүртгүүлэх боломжтой.
  • 7-18 насны хэрэглэгчид үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой ба kids account үүснэ.
  • 7-с доош насны хэрэглэгчид монпэй үйлчилгээнд бүртгүүлэх боломжгүй.
 

Монпэй апп-д гадаад иргэн бүртгүүлэх:

Бүртгүүлэх:
Аппликэйшныг Англи хэл дээр сонгон +976 гар утасны дугаараа оруулан, мессежээр ирж буй OTP кодоор баталгаажуулна.
Цааш үргэлжлүүлэн хэрэглэгчийн төрлөөс "Foreign Citizen" сонголтыг сонгож, өөрийн гадаад иргэний F-Регистрийн дугаарыг оруулна.

"ДАН" системээр баталгаажуулах:
Төрийн нэгдсэн цахим үйлчилгээний ДАН систем рүү шилжиж, гадаад иргэний бүртгэлээрээ нэвтрэн өөрийгөө албан ёсоор баталгаажуулна.

Үйлчилгээний нөхцөл, Мэдээллийн эзний зөвшөөрөл зөвшөөрөх:
Аппликэйшнд нэвтрэх Нэвтрэх нууц үг болон Гүйлгээний ПИН код шинээр зохионо.
Үүсгэсэн нэвтрэх нууц үгээ оруулан “Үйлчилгээний нөхцөл” болон “Мэдээллийн эзний зөвшөөрөл”-тэй танилцаж, баталгаажуулна.

Салбар дээр цахим мөнгөний гэрээ байгуулах:
Цахим бүртгэлийг апп дээрээ хийж дуусгасны дараа, өөрийн биеэр Мобикомын салбарт очин "Цахим мөнгөний гэрээ" байгуулан гүйлгээний лимитээ өсгөх боломжтой. Салбарт хандан гэрээ хийгээгүй тохиолдолд гүйлгээний лимит хязгаартай байна.