WE нь гишүүд хоорондоо хязгааргүй үнэгүй ярьж, дата багцаа хуваан ашиглах боломжтой үйлчилгээ юм.
Нөхцөл, үнэ тариф
Дараа, хосолсон, урьдчилсан төлбөрт хэрэглэгчид админ болох боломжтой бөгөөд групп үүсгэх үнэгүй. /старс багцын хэрэглэгч админ болох боломжгүй/
Группээ үүсгээд дотны 5 хүртэлх хүнээ нэмээд хоорондоо үнэгүй яриа хийнэ.
Групп дундаа ашиглах 5GB дата багц идэвхжүүлэх боломжтой /сар бүр автоматаар цэнэглэгдэнэ/. Үнэ: 5,000₮
Мөн та мобиком апликейшн WE үйлчилгээ цэс рүү хандан групп дундаа ашиглах дата багцыг идэвхжүүлэх боломжтой. Автоматаар дата багц идэвхжиж байгаа үйлчилгээг хаах бол OFF гээд 444 дугаарт илгээнэ.
We групп бүртгэлтэй старс багцын хэрэглэгчийн урамшуулал:
Старсаас бусад бүх группын гишүүдийн хэрэглээнээс сүлжээндээ ашиглах бонус нэгж авна |
Бусад бүх старс дугаар руу үнэгүй яриа хийнэ |
Ашиглах заавар
Нөхцөл | 444 рүү илгээх хүсэлт |
Групп үүсгэх | On |
Групп цуцлах | Delete |
Гишүүн нэмэх | +99xxxxxx |
Гишүүн хасах | -99xxxxxx |
Гишүүн харах | D |
Админ солих | #99xxxxxx |
Баталгаажуулах | |
Гишүүн нэмэх | Yes |
Админ солих | Comfirm |
- Админ солих хүсэлт илгээсэн хэрэглэгч 30 минутын дотор баталгаажуулах хүсэлтийг дахин илгээх шаардлагатай.
- Админ дугаараас гишүүн болох хүсэлт илгээсэн бол гишүүн болох хэрэглэгч 24 цагийн дотор баталгаажуулах хүсэлт илгээх шаардлагатай.
Нэмэлт боломжууд
1. Зөвхөн Миний Моби багцтай админы гэр бүлд үндсэн 5GB дата багцаас гадна админы багцаас хамаарсан гэр бүлийн гишүүд дундаа ашиглах БОНУС дата орно.
2. Мөн Миний Моби багцын админ өөрийн дагалдах дата багцаасаа группын бусад гишүүддээ хэрэглээний хязгаар тохируулан ашиглуулах боломжтой байх ба хүсэлтийг 444 тусгай дугаарт илгээн идэвхжүүлнэ. Дагалдах датагаа share хийж буйгаа цуцлах бол 99xxxxxx 0 гэсэн хүсэлт илгээнэ.
3. Түүнчлэн гишүүд дундаасаа нэгж ашигладаг хүнийнхээ дугаарт сар бүр тогтмол дүнгээр нэгжийн цэнэглэлт хийх боломжтой. Нэгжээр автоматаар цэнэглэлт хийх энэхүү үйлчилгээг та мессэжээр болон MobiCom апликейшны “WE” цэсээр идэвхжүүлэх боломжтой. Нэгж илгээх гишүүн нь заавал админ байх шаардлагагүй бөгөөд Дараа төлбөрт Миний Моби болон Хосолсон төлбөрт Hybrid үйлчилгээний хэрэглэгч байна.
Хэрэв та мессэжээр идэвхжүүлэх бол 444 тусгай дугаарт доорх зааврын дагуу мессэж илгээгээрэй
Заавар:
NEGJ 9******* 5000
NEGJ 9******* 7000
NEGJ 9******* 10000
NEGJ 9******* 15000
NEGJ 9******* 20000
- Нэгжээр авто цэнэглэх үйлчилгээг цуцлахыг хүссэн дугаар тус бүрээр цуцлах бол Stop 99****** гэж илгээх. Эсвэл бүх авто цэнэглэж байгаа дугаараа цуцлах бол Stop гэж 444 дугаарт илгээнэ.
- Хэрэглэгчийн хүсэлт илгээсэн өдөр үйлчилгээг цуцлах бөгөөд, дараа сараас эхлэн нэгж цэнэглэлт хийгдэхгүй.
- Үйлчилгээ цуцалсан сард хийсэн нэгж цэнэглэлтийн төлбөрийг хэрэглэгчийн билл дээр нэхэмжилнэ.
- Үйлчилгээг цуцалсан сардаа тухайн дугаарт дахин нэгж цэнэглэх үйлчилгээг идэвхжүүлэх боломжгүй байх бөгөөд дараа сарын 1-ний өдрөөс дахин хүсэлт илгээх боломжтой болно.
- Үйлчилгээ цуцалсан сард хийсэн нэгж цэнэглэлтийн төлбөрийг хэрэглэгчийн билл дээр нэхэмжилнэ.
Үйлчилгээ цуцлах
WE үйлчилгээг зөвхөн админ дугаараас цуцлах боломжтой.
Админ дугаараас Delete гэсэн хүсэлтийг 444 дугаарт илгээн цуцална. Үйлчилгээг цуцалсанаар үйлчилгээний гишүүд хооронд үнэгүй яриа хийх, дундын ашиглах дата багцын эрх хүчингүй болно.