Хэрэглээнийхээ дэлгэрэнгүй жагсаалтыг хэрхэн авах вэ?
Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг хэрэглээ хийсэн сүүлийн 3 сарын хугацаагаар авах боломжтой ба 1 сарын төлбөр 1000₮ байна.
Хувь хэрэглэгч хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт авах бол өөрийн биеэр хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандана.
Байгууллагын хэрэглэгч бол байгууллагын албан бичигтэй дугаар эзэмшигч өөрийн биеэр хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандана.