Дараа төлбөрт үйлчилгээний зүй зохисгүй хэрэглээ
Зүй зохисгүй хэрэглээ
Хэрэглэгч нэг дор их хэмжээгээр текст болон дуут мессэж илгээсэн, дата дамжуулсан, гар утас төхөөрөмж болон сим картанд нэмэлт програм хангамж суулгасан, бусад төхөөрөмжтэй холбосон, сүлжээнд холбогдсон гар утас, төхөөрөмжөөс вирус тараасан, халдлага хийсэн, сим картаа дотуур холбоо болгосон зэргээр үйлчилгээ үзүүлэгчээс зөвшөөрөөгүй хэрэглээ хийхийг хэлнэ.
Зүй зохисгүй хэрэглээгээр үйлчилгээ нь хаагдсан бол хэрхэн нээлгэх вэ?
Үйлчилгээ нь хаагдсан хэрэглэгчийн хүсэлтийн дагуу Мобикомын үндсэн болон гэрээт салбаруудад бичиг баримттайгаа хандан нээлгэх боломжтой. Салбарын байршил харах бол ЭНД дарна уу. Байгууллагын хэрэглэгчийн хувьд харилцагч хариуцсан менежер үйлчилгээг үзүүлнэ.