Мобикомд авлага үүсгэж байсан, авлагатай, авлага үүсгэх эрсдэл бүхий хэрэглэгчдийг тодорхой шалгуурын дагуу оруулсан хар жагсаалтыг "Blacklist" гэнэ.
- Оршин суугаа хаягийн зөрчилтэй болон хаяг тодорхойгүй хэрэглэгч
- Гар утас лизингийн төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээс бөөн нэхэмжлүүлсэн хэрэглэгч
- Найдваргүй авлагаар хасагдсан авлагын үлдэгдэлтэй хэрэглэгч
Бүртгэгдэх шалтгаан |
Гарах нөхцөл |
Гарах хугацаа |
|
---|---|---|---|
Оршин суугаа хаягийн зөрчилтэй болон хаяг тодорхойгүй | Шинэ хэрэглэгчийн болон авлагын захиа явуулахад хүлээн аваагүй хэрэглэгч | Хаягийн зөрчлөө арилгаагүй тохиолдолд листнээс гарахгүй. Харин хаягийн мэдээллээ мобикомын салбарт хандан баталгаажуулсан бол тухайн өдрөө “Handset Blacklist”-с гарна. | |
Гар утас лизингийн төлбөрөө бөөн нэхэмжлүүлсэн | Гар утас лизингийн төлбөрөө бөөн нэхэмжлүүлсэн хэрэглэгч /2 сар төлбөрөө төлөөгүйгээс торгууль төлбөрөө нэхэмжлүүлсэн/ |
Авлага үүссэнээс хойш 12 сарын дараа “Handset Blacklist”-с гарах боломжтой болно. | Хугацаа дуусахад автоматаар Blacklist-с гарна. Хэрэглэгч авлагын үлдэгдэлтэй бол авлагаа барагдуулах үүрэгтэй. |
Найдваргүй авлагын үлдэгдэлтэй | Хэрэглэгч Мобикомд үүсгэсэн авлагаа 3 жилийн хугацаанд барагдуулаагүй тохиолдолд найдваргүй авлагаар бүртгэгдэх ба давхар "Handset Blacklist"-д орно. | Найдваргүй авлагаар хасагдсан өдрөөс хойш 24 сарын дараа “Handset Blacklist”-с гарах боломжтой болно. | |
Үүсгэсэн авлагаа шүүхээр шийдвэрлүүлсэн | Үүсгэсэн авлагаа барагдуулалгүй шүүхээр шийдвэрлүүлсэн хэрэглэгч | Авлага үүссэнээс хойш 24 сарын дараа “Handset Blacklist”-с гарах боломжтой болно. |