Гар утасны зээлийн шалгуур хангасан хэрэглэгч mobicom.mn-р нэвтрэн хүргэлтээр авах боломж
Гар утас, төхөөрөмжийн зээлийн шалгуур хангасан хэрэглэгч Mobicom.mn вебсайтаар нэвтрэн, E-Mongolia системээр өөрийгөө танин баталгаажуулж гар утас, төхөөрөмж зээлээр аван хүргүүлэх боломжтой.
1. Хэрэглэгч Mobicom.mn вэбсайтаас зээлээр авах гар утас болон зээлээр авах нөхцөлөө сонгон зээл авах дугаараар нэвтэрнэ.
2. Хэрэглэгчийн зээлээр авах гар утасны мэдээлэл болон зээлийн нөхцөлийг харуулна.
3. E-Mongolia систем рүү холбогдон баталгаажуулалт хийгдэнэ.
4. Баталгаажуулалт хийгдсэний дараа хэрэглэгч салбараар очиж авах хүргэлтээр авах сонголт хийнэ.
5. Тооцоо хийх хэсэгтэй холбогдоно. Хүргэлтээр авахаар сонголт хийсэн бол хүргэлтийн хаяг болон НӨАТ баримт авах и-мэйл хаяг оруулж төлбөрийн хэлбэрээ сонгоно.
6. Хэрэглэгч урьдчилгаа төлбөрөө төлнө. Хэрэглэгчийн НӨАТ-н баримт и-мэйл хаягаар илгээгдэнэ.
7. Зээлээр авсан гар утас, төхөөрөмж ажлын 1 өдөрт багтааж хүргэгдэнэ.