MonPay үйлчилгээ гэж юу вэ?
Monpay нь Монгол банкаар баталгаажсан, Монголын анхны тусгай зөвшөөрөл бүхий үндэсний цахим төлбөр тооцооны хэрэгсэл юм.
- Monpay үйлчилгээг бүх үүрэн холбооны хэрэглэгч авах боломжтой.
- Та Monpay үйлчилгээнд Monpay application, www.monpay.mn веб хуудсаар өөрийн мэдээллээ (овог, нэр, регистрийн дугаар, имэйл хаяг, гар утасны дугаар) бүртгүүлэн баталгаажуулсан, эсвэл Мобикомын хэрэглэгч бол 555 дугаарт ON мессеж илгээснээр Monpay үйлчилгээний бүрэн бус бүртгэлтэй хэрэглэгч болж Monpay дансаараа дараах хязгаартайгаар гүйлгээ хийх, дансны үлдэгдлээ хянах боломжтой.
- Та бүрэн бүртгэлтэй хэрэглэгч болохын тулд Мобикомын үйлчилгээний салбарт ирж Monpay үйлчилгээний гэрээ байгуулна уу.
- Та Monpay.mn сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл аван Monpay үйлчилгээний хэрэглэгч болоорой.