Monpay үйлчилгээний боломжууд
Monpay үйлчилгээний боломжууд
![]() |
Орлого | ![]() |
Купон |
![]() |
Зарлага | ![]() |
Төлбөр төлөх |
![]() |
Шилжүүлэг | ![]() |
Хөнгөлөлт эдлэх |
![]() |
Мини апп | ![]() |
Зээл авах |
Мөнгөн шилжүүлэг
Төлбөр тооцоо
Монпэй цахим мөнгөний экосистемийн томоохон хэсэг бол төлбөр тооцоо юм. Хэрэглэгчийн хувьд цахим дансан дахь мөнгөө захиран зарцуулах ерөнхий суваг гэдэг утгаараа бид хэрэглэгчдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран төлбөр тооцоогоо гүйцэтгэх боломжийг олгохоор хичээн ажилладаг билээ.
Monpay дансаа цэнэглэх, Monpay данс дах мөнгөө банкны данс руу шилжүүлэх заавар
Мөнгөө хэрхэн Monpay дансанд шилжүүлэх вэ?
• Хүлээн авах банк:
• Хүлээн авах данс:
Monpay дансан дахь мөнгөө хэрхэн бэлэн мөнгө болгох вэ?
- MonPay апликейшн
- www.monpay.mn вэб сайт
- Өөрт ойр байрлах Мобикомын үйлчилгээний үндсэн болон гэрээт салбарт хандах
- USSD /*555#/ дугаарт хандах
Monpay зээл үйлчилгээ
Хэрэглэгч та хаанаас ч хэдийд ч гар утсаа ашиглан төлбөр тооцоо, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх боломжтой. Мобифинанс ББСБ нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий хиймэл оюун ухааны загварчлалаар хэрэглэгчдийнхээ зээлжих зэрэглэлийг үнэлэн дараах нөхцөлөөр ЗЭЭЛ ОЛГОЖ байна.
Үндсэн шалгуур
- Мобикомын дугаараа 11 сар ба түүнээс дээш хугацаанд идэвхтэй ашигласан байх
- Мобикомын үүрэн холбооны үйлчилгээний төлбөрийн үлдэгдэлгүй байх;
- 18-с дээш насны хэрэглэгч байх
- Монголбанкны Зээлийн Мэдээллийн Санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх.
Үйлчилгээний нөхцөл
*Зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд зөрчигдсөн өдрөөс эхлэн зээлийн үлдэгдэлд үндсэн хүү болон үндсэн хүүний 20% тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлнө.
Зээлийн үнэлгээ |
Зээлийн хэмжээ |
Хүү |
0.75-0.85 |
100’000₮ |
3.4% |
0.86-0.95 |
200’000₮ |
2.9% |
0.96-1 |
500’000₮ |
2.4% |
Хэрхэн шинэ хэрэглэгч болох вэ?
Та дээрх үндсэн шалгууруудыг хангасан тохиолдолд Мобиком Корпораци ХХК-ийн үйлчилгээний салбарт бичиг баримттай хандан “Зээл, зээлийн эрх нээх гэрээ” байгуулан өөрийн зээлийн үнэлгээгээ тогтоолгох ба үнэлгээнд харгалзах дүнгээр зээл авах боломжтой юм.
Хэрхэн зээл авах вэ?
- Монпэй апликейшн
- www.monpay.mn вэб хуудас
- USSD /*555#/ -р ашиглан зээл авах боломжтой.
Зээлээ хэрхэн эргэн төлөх вэ?
Та зээлээ дараах сувгуудаар төлөх боломжтой. Үүнд:
•Монпэй апликейшнаар дамжуулан төлөх;
•Доорх банкнуудын Мобифинанс ББСБ-ын нэр дээрх данснуудад төлөх.
Банк |
Дансны дугаар |
Гүйлгээний утга |
Мобифинанс |
43 300 400 999 |
XXXXXXXX zeel (утасны дугаар) |
Хаан банк | 5077 152 233 |
|
Голомт банк | 2800 000 354 |
|
Төрийн банк | 1069 0033 1147 | |
Хас банк | 5000 954 334 | |
ХХБ | 452 549 257 |
•Мобикомын үйлчилгээний салбаруудад хандан зээл төлөх;
•www.monpay.mn цахим хуудсаар зээл төлөх;
•Зээлийн хугацаа дуусах өдөр таны Монпэй данснаас автоматаар суутгагдана.
USSD /*555#/ ашиглан зээлээ төлөх боломжтой
Monpay үйлчилгээний аюулгүйн зөвлөмж
- Монпэй апликейшн болон www.monpay.mn вэб хуудсаар нэвтрэх утасны дугаар, имэйл хаяг, нэвтрэх нууц үгийг өөрийн ашиглаж буй интернэт хөтөч (browser) дээр сануулж орхихгүй байх.
- Системээс автоматаар үүссэн нууц үгийг солих, тодорхой хугацаанд шинэчилж байх ба Нэвтрэх нууц үгээ:
- Өөрийн бусад зүйлд ашигладаг нууц үгнээс өөр өөрөөр үүсгэх
- Тоо, үсэг, тэмдэгт зэргээс бүрдсэн байдлаар үүсгэх
- Нэвтрэх нэр болон нууц үгийг гар утас, төхөөрөмжийн аль нэг тэмдэглэлийн хэсэгт бичиж үлдээхгүй байх.
- Утсаар болон имэйлээр нууц үгийг тань хэн нэгэн асуусан тохиолдолд хэлэхгүй байх
- Вэб болон апликейшнаар нэвтрэн мэдээлэл, үйлчилгээ авч дууссаны дараа Гарах товчийг заавал дарж системийг бүрэн хаах
- Өөрийн гар утсаа бусдад ашиглуулахгүй байх, хэрэв ашиглуулах бол мессэж, мессенжер, апликейшн гэх мэт Монпэй цахим дансны гүйлгээ, үйлчилгээ авч болох функцийг түгжих.
- Утасны үйлдлийн систем болон суулгасан апликейшныг цаг тухайд нь шинэчлэх, апликейшныг баталгаатай эх сурвалжаас татаж суулгах, гар утас болон апликейшны үйлчилгээ үзүүлэгчийн зөвлөсөн өөрчлөлтийг хийх.
Хамтын ажиллагаа
- Монпэй үйлчилгээнд бүртгэлтэй 1,4 сая хэрэглэгчийг татах
- Бэлэн бус төлбөрийн цоо шинэ нэмэлт суваг бий болох
- Мини апп, купон цэсээр дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулах