• Хувь хэрэглэгч
  • Байгууллага
  • monpay
  • mobinet
  • VOO
  • Танд тусалъя
  • Дата багц идэвхжүүлэх
  • Төлбөр төлөх
  • Төлбөр шалгах
  • Нэгж цэнэглэх
  • Гар утасны зээл
  • Пук код авах
  • Урамшуулал
  • Нүүр хуудас руу буцах
  • Санал хүсэлт
  • Нүүр
  • Үүрэн холбоо
  • Дараа төлбөрт /Postpaid/

Дараа төлбөрт үйлчилгээний түгээмэл асуултууд

Contact Us

Таны хайлтад тохирох утга олдоогүй тул доорхи хэсгийг бөглөн илгээнэ үү!
Бид тохирох агуулгыг аль болох хурдан оруулах болно.

  • Үүрэн холбоо
    Дараа төлбөрт /Postpaid/ Урьдчилсан төлбөрт /Prepaid/ Хосолсон төлбөрт /Hybrid/ Хамрах хүрээ Харилцагч хамтрагч Байгууллагад зориулсан үйлчилгээ Mобиком aпликейшн ашиглах заавар Төрсөн өдрийн урамшуулал VoLTE
  • Дата багц
  • Интернэт үйлчилгээ
    Өрхийн интернэт Манай интернэт Мобинэт WIFI Байгууллагын интернэт Data Center Интернэт дугаар
  • Гар утасны зээл, тохиргоо
    Гар утасны зээл Blacklist Гар утас тохиргоо
  • MonPay
    Monpay application Monpay ашиглах заавар Monpay зээл Monpay бэлэг /купон/ Үйлчилгээний нөхцөл
  • VOO
    VOO нэмэлт үйлчилгээ VOO түгээмэлт асуулт VOO үйлчилгээний тусламж заавар
  • Баталгаат засвар, үйлчилгээ
  • Нэмэлт үйлчилгээ
    Magic voice /Хөгжилтэй дуудлага/ Hitone Дугаар нууцлах /Clir/ Дуудлага хадгалах,мэдээллэх Дуудлага хүлээлгэх болон дуудлага давхар авах Нэгж шилжүүлэх /Surprise/ Шуурхай нэгж Боломж Мобайл банк Багц мэдээ Даалгая
  • Улс хоорондын үйлчилгээ
    Олон улсын HiCall 003 үйлчилгээ Түгээмэл асуулт Олон улсын Роуминг үйлчилгээ Олон улсын ярианы "Од" гарц Олон улсын ярианы "Чагт" гарц Олон улсын ярианы багц
  • Шинэ хэрэглэгч
    Урьдчилсан төлбөрт Хосолсон төлбөрт Дараа төлбөрт
  • Урамшуулал
+ Бусад

Гар утасны зээлтэй хэрэглэгч гэрээ шилжүүлэх боломжтой юу?

    Гар утас зээлтэй хэрэглэгч гэрээ шилжүүлэх боломжтой. Гэрээ шилжүүлэхэд дугаарын эзэмшигч солигдох тул гар утас зээлийн үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөх шаардлагатай.

Delete

Гар утас зээлтэй хэрэглэгч гэрээ шилжүүлэх үйлчилгээ авах шаардлагатай бол сар бүрийн 5-ны өдрөөс эхлэн үйлчилгээний салбарт хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэй хандана.

Хэрэглэгч өөрийн хүсэлтээр гар утас зээлээ цуцалж байгаа тохиолдолд ямар нэг торгууль төлбөр төлөхгүй.

Delete

Урьдчилсан төлбөрт дугаараа дараа төлбөрт үйлчилгээ рүү шилжүүлж болох уу?

    Болно. Хэрэглэгч хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэй үйлчилгээний салбарт хандана. Дараа төлбөрт үйлчилгээ рүү шилжихийн тулд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой. 

Үүнд: Урьдчилсан төлбөрт дугаар нь хэрэглэгчийн нэр дээр бүртгэлтэй, дугаарынх нь үйлчилгээний эрх идэвхтэй байх. Урьдчилсан төлбөрт дугаартайгаа дараа төлбөрт үйлчилгээнд шилжихэд бүртгэлийн хураамж, барьцаа төлбөр төлөх шаардлагатай ба тухайн дугаарын ашигласан хугацаанаас хамааран бүртгэлийн хураамжийн хөнгөлөлт эдэлнэ. Урьдчилсан төлбөрт дугаартай хэрэглэгч дараа төлбөрт үйлчилгээнд шилжихэд хэрэглэгчийн ашигласан хугацаа, хэрэглээний түүх хэвээр үлдэнэ. 

Урьдчилсан төлбөрт дугаартай хэрэглэгч дараа төлбөрт үйлчилгээнд шилжихэд хэрэглэгчийн дансан дахь нэгжийг хэрэглэгчийн шилжин орсон дараа төлбөрт үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэхийн эцсийн дүнгээс 1 нэгжийг 1 төгрөгөөр тооцон хөнгөлөлт олгоно. Хэрэглэгчийн багц хооронд шилжих үеийн дансан дах хоногийн үлдэгдлийг тухайн өдрөөс эхлэн 180 хоног хадгалах ба үүний дараа үлдэгдэл хоног нь хүчингүй болно.

Хэрэглэгчийн нэмэлт үйлчилгээний эрхийг хэвээр шилжүүлэх бөгөөд нэмэлт үйлчилгээний эрх дууссан тохиолдолд хэрэглэгч үйлчилгээний эрхээ цуцлах хүсэлт гаргаагүй бол дараа төлбөрт үйлчилгээ рүү шилжин орсон ч нэмэлт үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах боломжтой. 

Delete

Урьдчилсан төлбөрт дугаартай хэрэглэгч Дараа төлбөрт үйлчилгээнд шилжихэд хэдэн төгрөг төлөх вэ?

    Урьдчилсан төлбөрт хэрэглэгч Дараа төлбөрт үйлчилгээ рүү шилжихэд барьцаа, бүртгэлийн хураамж төлөх шаардлагатай. Дугаараа 12 сараас дээш хугацаанд ашигласан урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч бүртгэлийн хураамжийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Дараа төлбөрт миний моби багцын нөхцөлийг ЭНД дарж харна уу.

Delete

Сард 2 удаа гэрээ шилжүүлэх, багц солих үйлчилгээ авч болох уу?

    Гэрээ шилжүүлэх болон багц солих үйлчилгээг тухайн сард 1 л удаа авах боломжтой. Өөрөөр хэлбэл 5 сарын 20-нд багц солих, гэрээ шилжүүлэх үйлчилгээ авсан бол 6 сарын 1-ний өдрөөс эхлэн дахин багц солих, гэрээ шилжүүлэх үйлчилгээг авах боломжтой болно.

Delete

Гэрээ шилжүүлэх үйлчилгээг сар бүрийн 5-ны өдрөөс эхлэн авах боломжтой.

Delete

Гар утасны зээлтэй хэрэглэгч дугаар хадгалах, түр хаах үйлчилгээ авах боломжтой юу ?

    Гар утас зээлээр авсан хэрэглэгч нь гэрээний хугацаанд үйлчилгээг тогтмол ашиглах гэрээ байгуулсан тул дугаар хадгалах үйлчилгээнд хамрагдах боломжгүй. Гар утас зээлийн гэрээг цуцалсаны дараа дугаар хадгалах үйлчилгээг авах боломжтой болно.

    Харин дугаар түр хаах үйлчилгээг авах боломжтой. Дугаар түр хаах үйлчилгээ авсан гар утас зээлтэй хэрэглэгчийн төлбөр тооцоо бүтэн бодогдоно.

Delete

Хадгалуулсан дугаараа сарын дундуур нээлгэвэл суурь хураамж бүтэн гарах уу?

    Хадгалсан дугаараа сарын дундуур нээлгэж байгаа тохиолдолд сарын хураамжийг сарын үлдсэн өдөрт дүйцүүлэн нэхэмжилнэ. Багцад дагалдах хэрэглээний эрхийг бүтэн олгоно. 

Delete

Багцаа сольсон дугаарын төлбөр хэрхэн тооцогдох вэ?

    Хуучин багцаас шинэ багц руу шилжиж байгаа хэрэглэгчийн багцын суурь хураамж нь харгалзах багцыг ашигласан өдрөөр нь дүйцүүлэн тооцно.

Жишээ нь: 30 хоногийн 15 хоногт Hybrid_9900 багцаар ашиглаж байгаад багцаа Hybrid_14900 руу ахиулсан бол. 9900/30*15=4950₮, 14900/30*15=7450₮ 4950₮+7450₮=12400₮ нэхэмжилнэ.

Delete

Төлбөр дүйцүүлэн тооцох нь зөвхөн суурь хураамжид хамаарна. Нэмэлт үйлчилгээ ашигласан, нэгж шилжүүлэг хийсэн зэрэг төлбөртэй үйлчилгээнүүд суурь хураамж дээр нэмэгдэн тооцогдоно.

Delete

Сарын эхний цөөн хэдэн өдөр дугаараа ашиглачихаад хадгалуулбал суурь хураамж хэрхэн бодогдох вэ

    Сарын дундуур дугаар хадгалуулах хүсэлт гаргасан хэрэглэгчийн сарын хураамжийг бүтэн нэхэмжилнэ.

Delete

Дугаараа түр хаалгасан тохиолдолд буцааж нээлгэхгүй хэр удаан байж болох вэ?

    Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч дугаараа түр хаалгасан өдрөөс хойш сарын 20-ны өдрийг хүртэл буюу төлбөр төлөх эцсийн хугацаа хүртэл түр хаана. Төлбөр төлөх эцсийн хугацаанаас өмнө хэрэглэгч төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд дугаарыг төлбөрөөс хаалттай төлөвт шилжүүлнэ. Төлбөрөөс хаалттай төлөв рүү шилжсэнээс хойш хэрэглэгч төлбөрөө төлөхгүй бол 3 сар хүлээгээд 4 дэх сарын 1-ний өдөр дугаар устана. Хэрэглэгч сар бүр гарсан төлбөртөө тогтмол төлж байгаа тохиолдолд өөрийн хүссэн хугацаанд дугаараа түр хаалттай төлөвт байлгах боломжтой.

Delete

Дугаараа огт ашиглахгүй байгаа хэрэглэгчийн дугаар хэзээ устах вэ

    Дараа төлбөрт үйлчилгээий дугаар 3 сарын турш төлбөрөөс бүтэн хаалттай байсан тохиолдолд 4 дэх сарын 1-ний өдөр цуцлагдана. Харин дугаараа ашиглаагүй ч гэсэн ашиглаагүй сарын суурь хураамж 9900₮-г сар бүр тогтмол төлж байгаа тохиолдолд дугаар устахгүй байх боломжтой.

Delete

Гэрээ шилжүүлэх үйлчилгээг бүх өдөр хийх үү?

    Сар бүрийн 1-4 - ний өдрүүдэд дараа төлбөрт үйлчилгээний төлбөр тооцооны нэхэмжлэл бодогддог тул энэ өдрүүдэд гэрээ шилжүүлэх үйлчилгээг авах боломжгүй. Тиймээс сар бүрийн 5-ны өдрөөс эхлэн гэрээ шилжүүлэх хэрэглэгч болон шилжүүлэн авах хэрэглэгч нар хамтдаа хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэй үйлчилгээний салбарт хандана. Үйлчилгээний төлбөр дугаарт тус бүр 3000₮.

Зах зээлд эрэлттэй 9911-тэй дугааруудыг зөвхөн үндсэн салбарт хандаж гэрээ шилжүүлэх үйлчилгээг авна.

Delete

Багц солих үйлчилгээг хэзээ авах боломжтой вэ?

    Mиний моби болон Hybrid багцын хэрэглэгч сард 1 удаа багцаа солих боломжтой бөгөөд хэрэглэгчийн хүсэлт гаргасан өдөр үйлчилгээг идэвхжүүлнэ. Шинэ болон хуучин багцын суурь хураамжийг ашигласан хоногт дүйцүүлэн тооцно.

Delete

Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг хэрхэн авах вэ?

    Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг хэрэглээ хийсэн сүүлийн 3 сарын хугацаагаар авах боломжтой ба 1 сарын төлбөр 1000₮ байна.

Хувь хэрэглэгч хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт авах бол өөрийн биеэр хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандана.

Байгууллагын хэрэглэгч бол байгууллагын албан бичигтэй дугаар эзэмшигч өөрийн биеэр хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандана.

Delete

Дугаар эзэмшигч хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтаа авахдаа өөрийн дугаартайгаа ирэхийг анхаарна уу. 

Delete

Төлбөрөөс 24 цагаар нээх

Дараа төлбөрт болон Хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч төлбөрөөс хаагдсан дугаараа 24 цагийн хугацаатай:

  1. 2222 лавлах төвийн Автомат хариулагчаас
  2. Mobicom апликейшны Үйлчилгээ цэсэд тус тус хандан дугаарын эрхээ нээх боломжтой.
Delete

  • Сард 1 удаа уг үйлчилгээг авах эрхтэй.
  • Сар дамнасан төлбөрийн үлдэгдэлгүй байх.
  • Сарын сүүлийн өдөр уг үйлчилгээг авах боломжгүй.
  • 2222-н үйлчилгээний зөвлөхтэй холбогдон нээлгэх боломжгүй тул та цахим сувгуудаар үйлчилгээ аваарай.

Мобиком апликейшн ашиглан үйлчилгээ авах

Delete

2222 автомат хариулагчаас үйлчилгээ авах

Delete
Delete

Дараа төлбөрт дугаарын хэрэглээ хязгаарлах түвшин нэмэлт нөхцөлийн талаар

    Миний моби багцын хэрэглэгчийн авлагын эрсдэлийг бууруулах зорилгоор дугаарын хэрэглээг үе шаттайгаар мэдээлэн заасан түвшинд хүрсэн тохиолдолд гарах хэрэглээг хязгаарлах нэмэлт үйлчилгээ юм. 

Багцын суурь хураамжийн дүнгээс хамаарч Хэрэглээ хязгаарлах түвшингийн дүн ялгаатай байна.

Тухайн дугаарын багцын суурь хураамж болон тухайн сарын хэрэглээний дүн нь хэрэглээ хязгаарлах түвшинд хүрсэн тохиолдолд гарах хэрэглээг хаана.

Delete

Итгэмжлэл бичих загвар

Өөрийн биеэр үйлчилгээний салбарт хандах боломжгүй үедээ ойр дотны хүндээ итгэлжлэл үйлдэн өгч өөрийгөө төлөөлүүлэн мобикомын үйлчилгээг авах боломжтой. Доорх загварын дагуу итгэмжлэлээ бичээрэй. Itgemjlel_zagvar.pdf

Delete


үйлчилгээ төлбөр

Та хэрэгтэй мэдээллээ авч чадсан уу?

Тийм
Үгүй
Энэ сэдвийг хэрхэн сайжруулах вэ?

Төстэй нийтлэлүүд

  • Миний моби багц
  • Төлбөрөөс 24 цагаар нээх
  • Дугаар дээрээ
  • Хайпер багц

© 1996 - 2023 МОБИКОМ КОРПОРАЦИ

Definition by Author

0
0
Унших